Беларусь жагсагчдын эсрэг зэвсэг ашиглахыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Беларусь жагсагчдын эсрэг зэвсэг ашиглахыг зөвшөөрөв

Беларусь жагсагчдын эсрэг зэвсэг ашиглахыг зөвшөөрөв

Беларусийн эрх баригчид шаардлагатай тохиолдолд хууль сахиулагчдыг жагсагчдын эсрэг зэвсэг ашиглахыг зөвшөөрчээ. Европын сүүлчийн дарангуйлагч гэгдэж буй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког суудлаас буулгахын төлөө ард түмний эсэргүүцэл жагсаал өнгөрсөн наймдугаар сард болсон парламентын сонгуулиас хойш үргэлилж байна. Беларусийн эрх баригчдын зүгээс жагсагчдыг хэт туйлширч, үймээн самуун гаргаж, танхайрах болсныг онцлон мэдэгджээ.

Өнгөрсөн сарын хугацаанд эсэргүүцлийг хүчээр тараахын тулд Беларусийн хууль тогтоогчид олон зуун жагсагчийг баривчилж, хүмүүсийг зодож, эрүү шүүлт тулгаж, хүний эрхийг ноцтой зөрчиж буйг эх сурвалжуулж мэдээлжээ. Беларусийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн Ням гаригт болсон жагсаалын үеэр 700 гаруй хүнийг баривчилсан аж.  Нөгөө талд Европын холбооны гадаад хэргийн сайд нар Беларусийн Ерөнхийлөгчийн эсрэг хориг арга хэмжээ авахад бэлэн буйгаа анхааруулсаар байна.

Беларусийн нийслэл Минск хотноо цагдаа нар өчигдөр жагсаалыг тараахын тулд чанга дуутай гранат болон нулимс асгаруулагч, даралттай ус ашигласан байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж