"Монгол Улс дефолт болох нь цаг хугацааны асуудал" | News.MN

"Монгол Улс дефолт болох нь цаг хугацааны асуудал"

"Монгол Улс дефолт болох нь цаг хугацааны асуудал"

Эдийн засгийн ухааны доктор (PhD) Раднаасэдийн Даваадоржтой ярилцлаа.


-Засгийн газрын өр 8 тэрбум ам.долларын босго давсан мэдээлэл бий. Өр нэмэгдэх хэрээр үр дагаврын асуудал яригдана. Эндээс ярилцлагаа эхлүүлье?

-Өрийн хоёр статистик мөрдөж явдаг. Нэг нь, Засгийн газрын өр, нөгөөх нь Монгол Улсын нийт өр. Үүнийг эрх баригчид, зарим хүмүүс элдвээр тайлбарлаад, өр буурч байна гэхчилэн ярьдаг. Тэгэхээр иргэдэд хүрч буй мэдээлэл хоёр, гурван янз байгаад байгаа юм. Хуулиа дагадаг бол бид хэн нэгний амыг харах шаардлагагүй. Өрийн удирдлагын тухай хуульд өрийн талаар маш тодорхой заалтууд байдаг. Тодруулбал, улирал тутам Монголын Улсын нийт өр, Засгийн өрийг Сангийн яам, Монголбанктай хамтарч гаргаад, олон нийтэд танилцуулна гэсэн заалт бий. Монголбанкны сайт руу ороод харж болно. Засгийн газар харин сүүлийн үед өрийн статистикээ хөтлөхөө байчихсан байна лээ. Сүүлийн нэг жил юм харагдахгүй байна. Монголбанк харин хуулиа яг мөрдөж байгаа юм. Эхлээд хоёулаа Засгийн газрын өрийн талаар ярья. 2020 оны зургадугаар сарын 30 буюу II улирлын байдлаар Засгийн газрын өр 7 тэрбум 891 сая ам.доллар байна. Гэтэл 2016 оны зургадугаар сарын 30 буюу II улиралд 4 тэрбум 786 сая ам.доллар байсан гээд бодохоор дөрөвхөн жилийн хугацаанд 3 тэрбум ам.доллараар Засгийн газрын өр нэмэгдсэн байна. Үүнийг mongolbank.mn сайтын статистик гэсэн булангаас захын хүн харчихаж болно.

-Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 25 тэрбум иен буюу 233 сая ам.долларын зээл авч, төсвийн алдагдлаа нөхөх нь гэж зарим хүн шүүмжилж байна. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар 25 тэрбум иенийн зээл авах асуудлыг яаралтай журмаар оруулж ирээд л шийдчихлээ. 25 тэрбум иен гэдэг бол 230 орчим сая ам.доллар. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл хэмээн нэрлэж байгаа боловч төсвийн алдагдлаа санхүүжүүлэх зорилготой юм билээ. Өмнө нь бонд босгохтой холбоотой асуудлаар хэлэлцүүлэг, ярилцлага болж, чуулган дээр нухацтай авч хэлэлцдэг байсан бол одоо асуудалгүй шууд оруулж ирээд л шийдчихэж байна лээ. Хэд хоногийн өмнө Мазаалай бондын 500 сая ам.долларын өрийг Номад бонд буюу 100 сая ам.доллараар нэмэгдүүлээд, 600 сая ам.долларын өрийг 5 орчим жилээр сунгасан. Одоо бид өр тавьж, зээл авч байгаагаа ер нь тоохоо ч байчихаж. Бүр магтан дуулаад, “Бага хүүтэй зээл байна, үүнийг авах ёстой” гээд сууж байна. Шүүмжлэх, сануулах, анхааруулах ёстой сөрөг хүчний Доржханд нь хүртэл бага хүүтэй зээл авах нь зөв хэмээн дэмжиж харагдсан.

-Өнөөдрийн байдлаар манай улсын нийт өр яг хэд байна вэ?

-Монгол улсын нийт өр 30 тэрбум 814 сая ам.доллар болсон. Энэ өр их үү, бага уу? Гурван сая хүнтэй жижигхэн улсын хувьд асар ноцтой том тоон үзүүлэлт. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийхээ 230 хувиас дээш гарсан. Дэлхийн Банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас өр зээлтэй холбоотой зарим статистик үзүүлэлт гаргадаг. Бага-дунд орлоготой орнуудын ДНБ-ийг гадаад өрөнд харьцуулсан үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Гэтэл бид үүнийгээ огт мэдэхгүй явж байна. Энэ бол үнэхээр гамшиг. Гадаад өрөө хугацаанд нь төлж чадахгүйн улмаас дахин гаднаас зээл авч санхүүжүүлэх тэр үеэс тухайн улс орныг өрийн хавханд оржээ гэж дүгнэдэг. Тэгэхээр бид өрийн хавханд чамгүй лав орчихоод байна. Өнөөдөр дэлхийн 200-гаад улсыг өрийн дарамтад орсон байдлаар жагсаахад манай Монгол Улс хамгийн дээгүүр цохиж явна. Ийм л хүнд байдалд байна. Миний хувьд “Монгол Улсын гадаад өр, түүнийг шийдвэрлэх арга замууд” гэдэг сэдвээр Москва хотод ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академид доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан. Өрийн талаар нэлээдгүй судалсан учраас энэ асуудалд санаа зовж явдаг нэгэн. Өрийн асуудлыг улс төржүүлж ерөөсөө болохгүй. Аль нэг намын өр гэж байхгүй. Харин Монгол Улсын өр гэж л бий.

-Энэ их өрийг Монгол Улсын ирээдүй, хойч үе төлнө?

-Харамсалтай нь бид хойч үедээ өр өвлүүлж байна. Гэтэл манай эдийн засаг өнгөрсөн гурван жил зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд байгаагүй таатай байсан. Манай зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2-4 дахин нэмэгдсэн. ОУВС-гийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд бараг хүүгүй шахам зээл, тусламж цутгасан үе байв. Гэвч бид өрөө нэмчихээд сууж байна. Аливаа улс орны эдийн засгийн аюулгүй байдлын эхэнд гадаад өрийн асуудал ордог. Гадаад өрийн хэмжээ нь нэг улсаас хараат, их хэмжээтэй болвол бүр аюултай. Ийм олон жишээ дурдаж болно. 2013 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ийхээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн учраас гадаад өрийн зарим хэсгийг цуцлахын тулд Уулын-Бадахшаны тодорхой газар нутгийг БНХАУ-д шилжүүлснээр өмнөд хөршийн цэргүүд тухайн нутаг дэвсгэрт нэвтэрч орсон талаар мэдээлж байв. Мөн 2017 онд Шри-Ланк улс Хамбантотын боомтоо гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилгоор 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгсөн байна. Америкийн “www.visitsrilanka.com” сайтад 2018 онд “Хятадын өрийн занганд орж буй найман улс” гэх нийтлэл гарсан бөгөөд дурьдагдсан найман улсын тоонд Монгол Улс багтсан байсан. Тус нийтлэлд “Өнгөрсөн хугацаанд Хятад улс гол зээлдэгчээрээ ядуу буурай орнуудыг сонгож, тэднийг өмнө нь бэлдсэн “урхи”-ндаа оруулж байна. Тэд зээлдэгчдэд санаанд оромгүй санал тавьж, хэрвээ өрөө хугацаандаа төлж чадахааргүй болбол газар нутгийнхаа өчүүхэн хэсгийг өөрт нь өгөхийг тулган шаарддаг хэмээн анхааруулсан. Ийнхүү аливаа улс орон гадаад өрийн урхинд орвоос эдийн засгийн хувьд төдийгүй улс орны тусгаар тогтнолд аюул учирч болох юм. Ганц нэг судлаач яриад нийгэмд хүрэхгүй байна. Одоо бид алийн болгон хоёр намаараа талцаад, чи өр тавьсан, би өр тавьсан гэж явах юм бэ. Өрийн асуудал аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн байна. Тиймээс ч Монгол Улсын эдийн засаг туйлын хүнд байна. Гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой гэж олон жил ярилаа. Ийм өндөр зээлийн дарамттай улсад гадаадын ямар зоригтой хүн хөрөнгө оруулах вэ. Гадаадын өр гэдэг бол миний түрүүн ярьснаар улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлаас гадна эдийн засгийн макро үзүүлэлтэд муугаар нөлөөлж байдаг. УИХ-ын гишүүд зээлийн хүүг багасгаад нэг оронтой тоонд оруулна гэж ярьж байна. Ийм өндөр гадаад өрийн дарамттай улсад хэзээ ч зээлийн бага хүү байдаггүй юм.

-Өрөнд дарагдаад, өндийхгүй байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна вэ?

-Өр гэдэг төсвийн бодлоготой салшгүй холбоотой. Нэгдүгээрт, төсөв өндөр алдагдалтай батлахаар дотоодын эсвэл гадаадын зээлээр санхүүжүүлэхээс өөр аргагүй. Хоёрдугаарт, тооцоо судалгаагүй бонд босгож байна. Сүүлийн жилүүдэд хоёр их наяд төгрөгөөс дээш алдагдалтай төсөв баталж байна. Саяхан төсвийн тодотголоор 4.8 их наяд алдагдал буюу өр үйлдвэрлэлээ. Төсвийн алдагдлаа, төсвийн зарлагаа багасгаач гэдэг дуу хоолой ч эрх баригчдад хүрэхээ байчихлаа. Тэгэхээр бид яаж өрнөөсөө өндийх вэ дээ. Манай улсын эдийн засаг маш ойлгомжтой л доо. Монгол Улс Солонгос, Япон шиг гар утас, компьютер, машин үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч биш. Бид гадагшаа эрдэс бүтээгдэхүүн, түүхий эдээ гаргаж зараад, олсон валютаараа гаднаас худалдаа хийж амьдарч байгаа хэрэглэгч орон шүү дээ. Бидний гаднаас олж байгаа 10 доллар тутмын 4-ийг нь зэсийн баяжмал, 4-ийг нь нүүрснээс олдог. Ингээд олсон мөнгөөрөө орчин үеийн гар утсаар гангарч, бренд хувцас өмсөж, машин хөлөглөн тансаглаж буй хэрэглэгч орон. Манай эдийн засаг ямар онцлогтой вэ гэхээр уул уурхайгаас нэн хараат бөгөөд ялангуяа зэсийн баяжмал, коксжих нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр унангуут манай эдийн засаг дагаад уначихдаг. Тиймээс эдийн засгаа сэргээх зорилгоор гадаад зах зээл дээрээс тооцоо судалгаагүй бонд босгож, өр тавиад эхэлдэг. Мөн төсвөө асар их өндөр хэмжээний алдагдалтай баталдаг. “Ковид”-той холбоотой 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батална гэдэг нь 1.7 тэрбум ам.долларын алдагдал бүтэн жилийн дотор үйлдвэрлэж байна гэсэн үг. Үүнийг бид гаднаас зээл авч нөхнө. Түүний бодит жишээ нь Японоос 25 тэрбум иен буюу 230 сая ам.доллар аваад, төсвийнхөө алдагдлыг нөхнө гээд Сангийн сайд нь яриад зогсож байна. Манай эдийн засаг онгорхой цоорхойгоо өрөөр нөхсөн ийм хүнд байдалтай байна.

-Төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийн танилцуулга хэлэлцүүлэг боллоо. Эдийн засгийн бодит нөхцөл байдалтай хэр уялдсан байна вэ?

-Мөнгөний бодлого, Сангийн бодлого гэсэн хоёр том бодлого улс орны тулгуур багана юм. Харин манайд мөнгөний бодлогод үл ойшоосон хандлага бий. УИХ дээр бодлого тодорхойлдог гишүүд маань энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Мөнгөний бодлого, төсөв сангийн бодлого харилцан хамааралтай байх учиртай. Гэтэл хугацааны хувьд УИХ-д эхлээд мөнгөний бодлого нь, дараа нь төсөв нь тус тусдаа өргөн баригдаж байна. Энэ нь хоёр бодлого хоорондоо уялдаа холбоогүй байгааг харуулж байна, харамсалтай. Тухайлбал, төсөв батлагдах үеэр Монголбанкны ерөнхийлөгч саналаа хэлж байх ёстой. Бид долларын ханшийг тэдэн төгрөгт баримаар байна, гэтэл та нарын замбараагүй хөрөнгө оруулалт биднийг ханшаа барих боломжгүй болгож байна. Тийм учраас наад хөрөнгө оруулалтаа буулга гээд шүүмжлээд зогсож байх ёстой юм. Өнгөрсөн хоёр жил дараалан гурван их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Энэ их мөнгө валют болоод бүгд урагшаа гарсан. Монголбанк ийм нөхцөлд ханшаа барьж дийлэхгүй. Он гарсаар 2.3 тэрбум ам.долларын интервенц хийгээд ч ханшаа барьж чадсангүй. Дөрвөн жилийн хугацаанд манай монгол төгрөгийн ам.доллартой харьцах ханш 40 хувиар суларсан. Энэ нь бага, дунд орлоготой болон тэтгэврийн насны иргэдийн амьдралд туйлын хүндээр тусч буй нь дамжиггүй. Монголбанкны бие даасан байдал тийм ч сайнгүй байх шиг байна. Засгийн газар тэтгэврийн насны ахмадуудын зээлийг тэглэх шийдвэр гаргахад Монголбанк үг дуугүй дагаж байх жишээтэй. Капитал банк дампуурах нь хэдэн жилийн өмнөөс тодорхой байхад Монголбанкны хяналт таг дуугүй байсаар төсвийн олон тэрбум төгрөгийн хохирол гарч байх жишээтэй.

-Улсын төсөвтэй холбоотой хэлэхэд төсвийн орлогоосоо зарлагаа хэт давуулахгүй байх ёстой биз дээ?

-Өнөөгийн эрх баригчид бид төлөх биш, хойч ирээдүй төлөх юм чинь гэдэг байдлаар хандаж байна. Энэ хандлага хэзээ өөрчлөгдөх юм бол доо. Манай тойрогт ийм байшин, тийм барилга хэрэгтэй гээд, татвар төлөгчдийн асар их хэмжээний хөрөнгөөр найрлаж байна гэхэд хилсдэхгүй. Гишүүн бүрийн хүслийг биелүүлэхийн тулд төсвөө алдагдалтай баталснаар гадаад болон дотоод өр нэмэгдэж байна. Зөвхөн өөрийнхөө нэрийг гаргахын тулд, дахин сонгогдохын тулд, өөрийн сонгуулиа санхүүжүүлдэг компанидаа тендер авч өгөх зорилгоор улсын төсөв рүү гараа дүрдэг үзэгдэл хэвийн мэт болчихлоо.

-Бодит жишээ хэлэхгүй юү?

-Өнгөрсөн жил хөрөнгө оруулалт нэрээр 2,6 их наяд төгрөгийг 76 тойрогт хувиарласан, энэ жил ахиулан 3,6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Сумдын багууд дээр хурлын байр барих, багийн даргад мотоцикл авч өгөх гэх мэт аахар шаахар зүйлд энэ их мөнгө зарцуулагдаж байна. Энэ нь эргээд төсвийн зардлыг ихэсгэж, хүндрүүлж байна. Төсвийн хөрөнгөөр улс орон даяар баригдсан байр, савны халаалт, арчилгаа, багийн даргын унаа мотоциклын түлш шатахуун, засвар үйлчилгээ гээд төсвийн зардал өссөөр байна. Энэ чинь хөрөнгө оруулалт биш, шамшигдуулалт, үрэлгэн зан юм. Гадны зээлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлыг тооцоо судалгаагүй хийж байгаа нэг жишээ бол Улаанбаатар-Дарханы зам. Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Энэ оны арваннэгдүгээр сард хүлээн авна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн нь худал болж байх шиг байна.

-Жилээс жилд өр нэмэгдээд байна. Манай улс дефолт болоход ойрхон байна гэсэн үг үү?

-Дефолт болоход туйлын ойрхон ирсэн. Хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Дефолттой холбоотойгоор Грек улсын жишээ татъя. 2009 онд Грекийн гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 113 хувьтай тэнцсэнээр "Өрийн хямрал" эхэлсэн түүхтэй. 2015 онд ОУВС-гийн 1,5 тэрбум еврогийн зээлээ төлөх боломжгүй болсноо зарлах үед ажилгүйдлийн түвшин туйлдаа хүрч, нийгмийн амьдралд үймээн самуун даамжирч, улс орныг удирдах эрх мэдлийн тодорхой хэсгийг гадаадын зээлдүүлэгчдийн эрх мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн шүү дээ. Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд Грек улсын бондын зэрэглэлийг хөрөнгө оруулагчдын хувьд асар өндөр эрсдэлтэй ССС болгож бууруулсан. Ийм бондыг “хог” гэж нэрлэх бөгөөд огт борлогддоггүй. Ер нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаардаг сөрөг хүчин зүйлийн тоонд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан нийгмийн хурцадмал байдал ордог. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд болчихлоо. 2020 оны хоёрдугаар улирлын хамгийн сүүлийн мэдээгээр, манай эдийн засаг 9.7 хувиар агшилттай явж байна. Энэ бол сүүлийн 30 жилд байгаагүй агшилт. Валютын ханшаа дөрвөн жилийн хугацаанд 40 хувиар алдчихлаа. Өрийн асуудал ДНБ-ий 230 гаруй хувьд хүрчихлээ. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд ийм хүнд байна.

-Сангийн сайдад та ямар “дүн тавих” вэ?

-Туйлын муу ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Цэвэр улстөрч байдлаар асуудалд ханддаг. Монгол Улсын Засгийн газрын өр энэ хүний ажиллах хугацаанд 6, 7, 8 дахь тэрбумынхаа босгыг алхаж байна. Зөвхөн энэ хүнийг ажиллах хугацаанд Монгол Улсын нийт өр 6 тэрбум ам.доллароор нэмэгдэж байна. Байж болохгүй асуудал шүү дээ. Гэтэл тухайн цаг хугацаанд манай эдийн засаг туйлын таатай байсан. Зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2-4 дахин нэмэгдсэн, асар таатай үе. Нөгөө талаас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, маш их хөнгөлөлттэй зээл орж ирж байлаа. Монголын эдийн засагт ийм сайхан үе маш ховор. Бид энийг ашиглаад, тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд, гадаад өр зээлээсээ салж болох байв. Гэтэл нэг цент ч төлөгдсөнгүй. Бондоо бондоор сольж байна, дээр нь зээл авч байна. Тэгээд ард түмэндээ буруу худлаа мэдээлэл өгч байна. Өр төлсөн гэдэг нь өөрсдийн төсвийн алдагдлаа төлсөн төдий асуудал. Дөрвөн жилд бараг 12 их наядын төсвийн алдагдалтай төсөв өргөн барьсан Сангийн сайд 8.5 их наядын өр төлөх нь зүйн хэрэг биз дээ. Гэвч бараг өмнөх улс төрийн хүчний өрийг дарж байгаа мэтээр худал яриад явж байна. Захын хүн Монголбанкны сайт руу ороод өр нэмэгдсэн эсэхийг харчих боломжтой үе шүү дээ. Гадаад өрийн хэмжээ, улс орны ирээдүйн хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумслаж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеийнхээ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм.

Covid-19 цар тахлын үед хүндэрсэн эдийн засгаа “аврах” ямар гарц байна гэж та бодож байна вэ?

-Хамгийн түрүүнд улс төржилтөө болих хэрэгтэй. Ардчилсан нам ч бай, МАН ч бай нэгнээ харлуулахаас цааш огт хөдөлсөнгүй, байран дээрээ хий эргэж байна. Улс төржилтөө нэн даруй зогсоохгүй бол дээр дурдсан манай улсын өмнө тулгараад байгаа эдийн засгийн хүнд асуудлууд шийдэгдэх бус улам хүндэрнэ. Хоёрт, намууд дураараа дургидаг замбараагүй амлалтууддаа цэг тавих цаг ирсэн. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсвийн тусгай шаардлагуудаа төсөв өргөн барих бүртээ өөрчилдөг байдлыг хуулиар хорих цаг болсон гэж үзэж байна. Төсвийн тусгай шаардлагууд болох төсвийн алдагдал ДНБ-ээс хоёр хувиар хэтэрч болохгүй, гадаад өр ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй гэсэн зөв заалтууд хэрэгждэг байх учиртай. Хэрвээ үе үеийн парламент энэ хуулиа дагаж мөрдөж байсан бол бид өнөөдөр ийм хүнд байдалд орохгүй байсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь улс төрийн сөрөг хүчнээс бүрдвэл төсөвт хяналт бий болно. Одоо эрх баригчдын талын хүмүүс энэ зөвлөлд сууж байна. Тэд нар алга ташихаас өөр ажил хийхгүй байна. Бодит шүүмжлэл огт алга. Улс орныхоо хөгжлийн төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө үг хэлсэн хүн буруу харагддаг боллоо.

-Манай улс олон улсын зах зээлд шинэ бонд гаргаж, өмнөх бондын өрөө дарсан. Ийнхүү өрөө өрөөр дарж байгаа нь хэр их эрсдэлтэй вэ? Бусад бондын төлбөрт нэмэр болох шийдвэр байв уу?

-Бидэнд өнөөдөртөө өөр сонголт алга. Сая Мазаалай бондын хугацааг 5,5 жилээр хойшлууллаа. Сонгуулийн өмнө олсон хэдээ гаргаад цацчихсан хүмүүс хаанаасаа мөнгө гаргаж өгөх юм бэ. “Ковид-19”-тэй холбоотойгоор асар их буюу 5.1 наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дээр нь төсөв нь 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа нөхцөлд бид гадаадын хөрөнгө оруулагч нараас зээлсэн мөнгөөрөө ингэж “хойд хормойгоо урд хормойгоор нөхөх”-өөс өөр арга алга. Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жил туйлын таатай байсан үед бид нэг ч цент төлөөгүй нь хамгийн харамсалтай.

-Хавтгайрсан халамжийг зогсоох нь бас нэг гарц гэж үзэх хүмүүс бий. Та юу хэлэх вэ?

-Энэ жилийн төсвөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, бага орлоготой өрх, иргэдэд улс, орон нутгийн төсвөөс 1 их наяд 650 тэрбум төгрөгийн 73 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг давхардсан тоогоор 2 сая 655.200 хүнд олгосон. Ажлын чадвартай 90 мянган иргэн халамж авч байна, ажил хийх хүн олдохгүй байгаа зэрэг нь халамж хавтгайрсны шинж юм.

-Монгол Улсын ирээдүй их хүнд байна гэж дүгнэж буй хүмүүс олон байна. Санал нийлж байна уу, та?

-Гадны улс орон биднийг юу гэж дүгнэж байгаагаас тодорхой харагдах болов уу. Өнгөрсөн гурван жилд дэлхийн гурван хар жагсаалтад Монгол Улсыг орууллаа. Европын холбооны татварын асуудлаар хамтарч ажилладаггүй улсын жагсаалтад орсон, сая түүнээсээ гаргасан юм шиг байна. Хоёрт, ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Мөнгө угаах, терроризм санхүүжүүлэгч гэж цоллуулна гэдэг шившиг байхгүй юу. Дараа нь Европын холбооны хар жагсаалт орсон. Гадаад орнууд бидэнд ийм л дүгнэлт өгч байна. Харин бид дотроо нэгнээ хуураад хэр зэрэг хол явах вэ дээ. Ирэх жилүүдэд туйлын хүнд сорилт биднийг хүлээж байна. Уул нь жижигхэн эдийн засагтай улс зөв бодлого хэрэгжүүлбэл сэргэх нь ч амархан гэж би бодож байна. Яг туулж өнгөрүүлсэн алдаагаа засахгүй явбал дампуурах ч ойрхон байгаа шүү.

-Асар их баялагтай, гуравхан сая хүн амтай. Бид ийм арчаагүй байж болох уу?

-Манайх гурван сая хүнд оногдох баялгаараа дэлхийд дээгүүр орох улс. Гэвч баялагтай орны ард түмэн сайхан амьдраад байдаггүй гэдгийг бид харж байна. Бид халамж өгөөд, худлаа амлаад, иргэдээ залхууралд уриалаад, хооронд нь тэмцэлдүүлээд байх юм бол одоохон Африкийн орнуудын хэмжээнд очно. Зах зээлийн нийгэм сонгож байгаа бол бид зах зээлийнхээ дүрмээр амьдрах хэрэгтэй. Төрийн өмчит, орон нутгийн өмчит, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд гэхэд л мянга гаруй байгууллага байна. Яг социализмаараа, төсвөөс мөнгө сороод л хэвтэж байна гэсэн үг. Тэр олон байгууллагаас 30, 40 нь л ашигтай ажилладаг юм шиг байгаа юм. Бусад нь амиа аргацаасан, өр зээлтэй. Бид зах зээлийн нийгэмд шилжсэн мөртлөө ийм их том төрийн бүтцийг чирээд явж байна.

-Дэлхийн банкны эдийн  засагч "Монгол Улсын дундаж давхаргынхан ядуусын эгнээнд шилжиж байна" гэж нэгэн уулзалтын үеэр хэлж байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Өөр дээрээ жишээ авч ярья. Би дөрвөн жилийн өмнө 800 мянган төгрөгийн цалинтай, дундаж давхаргын эгнээнд багтдаг байлаа. 400 гаруй ам.долларын цалинтай байсан гэсэн үг. Гэтэл одоо миний цалин хэвээрээ байгаа боловч валютаар тооцвол 200 гаруй ам.доллар болж байна. Монгол Улс хэрэглэгч орон учраас хэрэглээнийхээ 70 хувийг гадаадаас валютаар авдаг. Тэгэхээр миний хэрэглэж буй зүйлсийн үнэ ч бас ханшаа дагаад өсчихсөн гэсэн үг. Миний цалин багассан, миний худалдаж авах хүнс, хэрэглэх эд зүйлсийн үнэ бас өссөн. Тиймээс би хоёр дахин ядуурсан байгаа биз. Бусад иргэд ч ялгаагүй ийм зүйл ярих байлгүй. Монгол Улсад бүтээмжээ нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ ажлын байрыг шийдэх, амьдралд нь хангалттай хүрэлцэхүйц цалинтай болох гээд шийдэх маш олон асуудал байна. Бид зах зээлийн нийгэмд шилжээд  хэдийн 30 жил өнгөрчээ. Ийм хугацаа Япон, Солонгос, Тайвань, Хятад зэрэг Азийн улсууд дэлхийн хэмжээний хөгжилд хүрэхэд хангалттай хугацаа байсныг тэдний туулж өнгөрүүлсэн түүхээс харж болно. Харин бид хоёр талцан, юу ч бүтээж чадалгүй хий дэмий цаг алдаж сууна. Харамсалтай. Үе үеийн Засгийн газар улс орноо өөд татах дорвитой нэг ч алхам хийсэнгүй. Төр засаг иргэдээ зөв чигт удирдан чиглүүлж чадсангүй. Өдгөө дэлхийгээр нэг таран ажиллаж байгаа монголчуудын тоо 200 мянга дөхсөн. Тэд хэл мэдэхгүй, хэний ч дэмжлэг тусламжгүйгээр ажил хөдөлмөр эрхлэн, харийн оронд хэнээс ч дутахгүй амьдралаа авч яваа. Ид хөдөлмөрийн насны залуучууд. Хэрэв визний боломж нь гарвал гадаадад гарч хөдөлмөрлөх хүсэлтэй иргэд хэдэн арван мянгаараа байна. Залуучууд эх орондоо хөдөлмөрлөөд, амьдралд нь хүрэлцэхүйц, хийсэн ажилд нь тохирох хөлс авдаг байсан сан бол гадныг зорих гэж улайрахгүй нь лавтай. Газрын баялгаа гадагш зараад, олсон валютаараа үйлдвэр барьж импорт орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэж, залуучуудаа ажилтай, амьдралтай болгох боломж алга гэж үү.

Япон, Солонгос, Тайвань, Сингапур, Хятад зэрэг Азийн улсууд богино хугацаанд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээрээ дотоод зах зээлээ бүрэн хангаад зогсохгүй олон улсад экспортлож, эдийн засгаа өөд нь татсан. Үүнд төрийн оролцоо асар их үүрэг гүйцэтгэсэн байдаг юм билээ. Тэд манайх шиг мундаг төсөл хөтөлбөр, бодлого гэж хий хоосон цаасаар хөөцөлдсөнгүй. Харин иргэдээ хөдөлмөрлөх, хувийн хэвшлээ ажиллах боломжоор л хангажээ. Энд үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй суурь гурван хүчин зүйлсийг төр хариуцаж бодлогоор дэмжсэн байдаг юм билээ. Уламжлалт үйлдвэрлэлийн гурван хүчин зүйлсэд: газар (баялаг), хөдөлмөр (ажиллах хүч), капитал (зээл) ордог. Азийн орнуудад ажиллах хүч хангалттай. Үйлдвэрлэл явуулах түүхий эд баялгийг худалдаж авч болно. Харин капитал буюу мөнгө, зээлийн асуудлыг төр нь хариуцаж шийдэж чаджээ. Ийнхүү үйлдвэрлэл явуулах суурь хүчин зүйлсийг шийдэж чадах аваас импортыг орлох төдийгүй экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ямар ч улсын иргэдэд байдгийг тэдний түүхээс харж болно. Тэдгээр улсын төр хувийн хэвшилдээ боломж олгосон. Харин тэд хийж, үйлдвэрлэж, бүтээж чадна гэдгээ батлан харуулжээ. Миний дээр дурдсан Азийн орнуудын хөгжлийн нууц ийм л энгийн.

-ЖДҮ-ийн зээлийн санхүүжилтийг хассан байна лээ?

-Сангийн сайд төсөв мөнгө бага байна гээд бүх л болохгүй юмыг “Ковид”-той холбон тайлбарлаж байна. Ханш өслөө "ковид", Төсвийн алдагдал чинь болохоо байлаа бас л "ковид" руу заана. ЖДҮ-ийн санхүүжилт байхгүй байна. "Ковид" руу заах биз. ЖДҮС бол улс орныг хөгжүүлж, босгодог жишээг би сая хэлсэн. Дэлхийн хөгжилтэй орнуудыг харахад ЖДҮ хөгжсөн байдаг. Хамгийн их ажлын байр шингээдэг салбар шүү дээ. Гэтэл манайд санхүүжилт байхгүй байна гээд сууж байгаа бол төр ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Санхүүжилтгүйгээр, бага хүүтэй урт хугацааны зээлгүйгээр улс орныг хөгжүүлэх боломжгүй. Өөрсдөө болохоор аваад хармаалчихдаг. Төсвийнхөө хөрөнгө оруулалтыг танаад ч болсон энэ санг санхүүжүүлэх  ёстой. ЖДҮС их хэмжээний мөнгөтэй байх тусмаа олон хүн зээлд хамрагдаж, тэр хэмжээгээр ажлын байр бий болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

91 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-13 66.181.185.104

Энэ доктор малилзтал инээгээд яасан баяртай байх юм бэ??!!Аягүү бол АН-х байхаа?!

Avatar

зочин 2020-10-13 153.177.215.132

ийм л болчоод байхад л энэ МАНгасуудаас салж чадахгуй ухэрнууд юм…!!!

Avatar

Улсын иргэн 2020-10-13 122.201.23.75

Нам яриад байгаа сэтгэгдэлүүд байсаар л байх юм. Улс орны эрх ашгийн тухай ярьж байхад. ЖДҮ-г бодохоор гомдох уурлах ч багадна.

Avatar

Зочин 2020-10-13 122.201.21.120

Засгийн газрын гадаад өрийг МАН буй болгосон мэт худал ярьж, та шудрага биш ээ харуулжээ .2012-2016 онд Алтанхуягийн засгийн газрын үед Чингис, Малазай, Хөгжлийн банкны, бас Япони улсаас зээл авсан ч үр дүн муутай зарж, төлж чадахаа байснаас 2017 онд бас Хуралдай, Гэрэгэ зээл авч бондыг нь солиход хүрсэн, сая бас л Номид зээл авч солилоо.Энгэж л Засгийн их өр Ардчиллынхны балгаар үүссэн.Зээлийн хүүнд маш их мөнгө гарч түүнийг жил бүрийн төсвийн орлогоос нөхөдгийг тухай бүр бичээд л байсан да.

Avatar

Зочин 2020-10-13 122.201.21.120

Засгийн газрын төлж дийлэхгүй байгаа энэ их өр, өмнөх улс төрийн хүчнийх буюу Ардчиллынхны тавьсан өр,түүний үр дагавар мөн.Тооцоо судалгаагүй,буцааж төлөх боломж ,хөрөнгө оруулалтаас авах үр ашгаа тооцоггүй, ёстой эх оронч бус хандаагүйгээс эдийн засгийн аюулгүй байдлаа алдаж, өрийн занганд орсон юм байна л да. Бид хоёр талцан улс төржиж, бие биенээ үзэн ядаж, ашиг хонжоо хайж, хэрэлдсээр байвал энэ байдлаас мөд салахгүй гэдэг ч үнэн б**х аа.

Avatar

Зочин 2020-10-13 202.126.88.163

Худлаа мэдэхгүй байж бурахгүй шүү! Анх Алтанхуягын зг Чингис бонд 2.7 тэрбум доллар авсан.. Одоо тэрнээс чинь хэд дахин өсчөөд байна! Чингис бондын зээлийн үр дүн өгөөж маш их байсан.. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, 3-4 цахилгаан станцын өргөтгөл, орон нутгийн засмал замууд гээд өчнөөн юм хийсээн!!!!!

Avatar

Зочин 2020-10-13 64.119.26.110

Тэнэгт МАНгар гуай хоолны талоноор санал өгдөг хар масс чинь чамд итгэх байх. 4 аргын тоо болож сур

Avatar

Зочин 2020-10-13 202.9.46.187

Ард түмний мэдэлд засгийн эрхийг шилжүүлэх цаг нь хэтрээд байна

Avatar

Зочин 2020-10-13 69.250.15.186

ЗАЛУУС АА, ГАДАГШАА ГАРЦГАА. ГАДААДАД ТА НАР ХҮН ШИГ АМЬДАРНА ШҮҮ.

Avatar

Зочин 2020-10-13 122.201.21.120

Дээд тусгай мэрэгжил эзэмшсэн шилдэг залуусаа гадаадад гарган аяга таваг жорлон угаалган, боол мэт ажлуулмаар байна уу. АНУ-д л гэхэд гэргүй, ил задгай амьдардаг 5, хүнсний талоноор гэдсээ борлуулдаг 50 сая хүн байдаг гэсэн. Нэг өрөө байр хөлслөхөд 1500-2000 долл, түргэн дуудахад 1000 долл, хугарсан хөлөө эмчлүүлэхэд 10-15, төрөхөд 40, хагалгаанд 100-аас дээш мян долл, сарын хоолонд нэг хүнд 1000 долл ,ажилгүй өвдвөл тэнгэр ниргэсэн мэт болно гээд үргэлжлэнэ дээ.Яв яв үз. Буудуулчуу зай, осолтой

Avatar

Зочин 2020-10-13 103.212.118.199

Р.ДАВААСҮРЭН 800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ ГЭДЭГ НЬ ӨӨРИЙНХ НЬ МЭДЛЭГ ЧАДВАРЫГ НЬЯГ Л ЗӨВ Л ҮНЭЛСЭН ЦАЛИН БАЙНА ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-10-13 103.212.118.199

ЭНЭ Р.ДАВААСҮРЭН БОЛ НӨХЦӨЛТ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААР ЮУ Ч МЭДЭХГҮЙ, САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРЫН ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ БӨӨС ШҮҮ ДЭЭ. ЭРЭЛИЙН ЭРДЭНЭБАТ ЛУЙВАРЧНЫ ХАНЬ ХАМСААТАН БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ЭНЭ НӨХРИЙН ДОКТОР ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ БЭ ДЭЭ.

Avatar

чи лав хотгор шанагаас хувь хүртсэн байх 2020-10-13 103.212.117.99

Миний аяг будаатай бол бусдынх хамаагүй гэж бүү ханд.
Нийт ард түмний улс орны эрх ашиг томоос том з үнэт зүйл уначихаад байна.

Avatar

Зочин 2020-10-13 202.126.89.130

Юундаа өмөөрч сүйд болоод байна. Өөрийн чинь эрх ашиг хөндөгдөө юу

Avatar

Зочин 2020-10-13 103.212.118.199

ЭНЭ ДОКТОРОНЦОР Р.ДАВААСҮРЭН 2016 ОНЫ НАМАР МОНГОЛ ЁСТОЙ ЖИНХЭНЭ ЁСООРОО ДЕФОЛТ ЗАРЛАХААР БАЙСАН ҮЕД МАН-ЫН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР Н.АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАВЬСАН ЭЛДЭВ ЧАМИН БОНД НЭРТЭЙ АРИЛЖААНЫ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВСАН БАЙСНЫГ НЭН ДАРУЙ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙСАН УЧРААС ЗЭЭЛ АВСНЫГ МЭДЭХГҮЙ БАЙНАА. МОНГОЛ УЛС 2016 ОНООС ХОЙШ ГАНЦ Ч УДАА ӨНДӨР ХҮҮТЭЙ АРИЛЖААНЫ ЗЭЭЛ АВААГҮЙ, БОНД ГАРГААГҮЙ.

Avatar

Эрхүүгийн Анд нь 2020-10-13 66.181.180.183

Энэ эдийн засгийн доктор нөхрийн төгссөн сургууль нь лав л эдийн засагч бэлддэг бус, дарга улс төрч бэлддэг сургууль гэдгийг та бүхэн сайт руу нь ороод үзнэ үү. Хэдэн жилийн өмнө Эрэлийн намын Баянгол дүүргийн дарга хийж байсан хүн хэдийдээ докторын зэрэг хамгаалсан байх билээ дээ. Энэ докторын суурь боловсрол нь яг эдийн засагч мөн үү, 2 жилийн түргэвчилсэн курсээр эдийн засагч болсон хүмүүсийн нэг л бна. Ийм хүмүүс дипломоо үзүүлээд нам дамжаад л явж байгаа. Улсын өр, Засгийн Газрын өрийг ялга

Avatar

Ямар нэгэн өр дараагүй ээ. Дарсан бол нийт өр өсөхгүй. 2020-10-13 49.0.141.65

Ямар нэгэн өр дараагүй ээ. Дарсан бол нийт өр өсөхгүй. Өр дарах нэрээр өрөө нэмээд яваад байна. Нийт өрийн чинь 80 хувийг МАН авсан байхад юм л бол АН -ын өрнөөс болж зовсон дүр үзүүлэхээ болимоор юм

Avatar

өнөржаргал 2020-10-13 202.21.104.2

Внешний долг Монголии и проблемы его урегулирования Раднасэдийн Даваадорж гээд гуугльдээд үз. Их том сургууль төгссөн юм байх чив.

Avatar

өнөрөө 2020-10-13 202.21.104.2

Монгол улс нүүрсний үнэ тэнгэрт хадсан эдийн засаг 17 хувийн өсөлттэй 2011 онд Сү Батболдын Засгийн газрын үед Евро бонд буюу 580 сая ам.доллар зээлсэн өр өнөө хүртэл төлөгдсөнгүй. АН-д Чингис, Мазаалай хоёр бонд хамаатай. Мазаалай бонд бараг тэр чигээрээМАН-д ирсэн. Учир нь 2016 оны 3 сарын сүүлээр боссон. Самурай бонд улайдаггүй уУлаан сайдын үед, Дим сам бонд Ж. Эрдэнэбатын үед хамтарсан засгийн үед боссон. Нийт бондын 90 хувийг МАН босгосон нь үнэн юм. МАН бол монгол улсыг багалзуурдагч

Avatar

Зочин 2020-10-13 202.21.104.2

маш сайхан ярилцлага байна. улс орон ч уруудсаар. коммунистууд толгойдоо залчихаад хөгжинө гэж юу байхав. тийм жишээ дэлхийн түүхэнд алга

Avatar

Эрдэнэ 2020-10-13 66.181.187.149

Сангийн сайд үнэн муу ажиллаж байгаа, одоо гадаад өрийн талаар нэг ч үг дуугарахгүй, эсвэл мэддэггүй байх, болдог бол солимоор.

Avatar

Zochin 2020-10-13 66.181.161.90

Mongol ulsiig tavisan urunduu ugchnu gj bodoj bgaa bol bitgii anduur novshnuud mini tavisan urund chin hurungu offshore dahi mungu hamaatan sadanguud chin hurungu mungiig huraaj avahad l bolno Ene bol hamgiin amarhan hylbar urnuus garah bodlogo novshnuud sangiin said hij bga hurelbaatar har tolgoigooroo mongol ulsiin uriig tuluurei

Avatar

зочин 2020-10-13 202.179.25.159

улсынхаа өрийг мэдэхгүй хүнээр монгол банкны ерөнхийлөгч тавьчихаад, улсаа өрийн занга руу хөтөлдөг, бүр бидний үрх хүүхдийн ирээдүйг дайсагнагч этгээдээр Сангийн сайд тавьчихаад бид өөдлөхгүй нь тодорхой байна даа. даруйхан Хүрэлбыатар, Лхагвасүрэн нарыг зайлуулах, орон нутгийн сонгуульд манангаас нэг ч хүн гаргахгүй байх хэрэгтэй юм байна даа

Avatar

Иргэн 2020-10-13 202.5.205.34

Үнэхээр муу байгааг сайн бичжээ, харин энэ байдлаас гарах шийдлийг бичээгүй байх юм, шийдэл байгаа юм болов уу

Avatar

Галбадрах 2020-10-13 122.201.31.35

Энэ засгийн газар ард түмнийхээ их итгэлийг хөсөр хаяж улсаа дампуулахаар шийдсэн үед өрийн төлөөр Монгол ялна гэсэн уриатай гарсан ерөнхийлгч таг чиг. Энэ өр үйлдвэрлэлт чинь жинхэнэ улсаа хорлолт. Хаана байна тэр шудрага ёс, эрх тэгш үйлчилдэг хууль, одоо бид бурханд найдах л үлдэж байх шив.

Avatar

батжаргал 2020-10-13 122.201.31.240

Монголбанкны статистик орж үзлээ. Үнэхээр өр гэж авах юмгүй их болсон байна. Энэ эрх баригчид иргэдээ дэндүү басамжилж байгаа юм байна. Энэ доор нэг эргүү нефтийн үйлдвэр барьсан гэнэ үү нэг юм биччихэж, тархиа угаалгасан тахиа юм уу эрх баригчдын нэг нь ингэж сэтгэнэ дээ. Улс орон ч уруудаж байгаа нь үнэн юм байна.

Avatar

Ард түмнээ мал шиг л бодож доромжилж байгаа юм эд нар 2020-10-13 66.181.182.31

Би ч Монголбанкны статистик орж үзээд засгийн газрыг үзэн ядаж байна.
Сангийн сайд хийх үедээ 3 жилийн дотор өрийг 6 тэрбум, 7 тэрбум, 8 тэрбум гаруй болгосон Хүрэлбаатар огцорсон ч багадана.

Avatar

Зочин 2020-10-13 202.126.88.177

Энэ сангийн сайд монголчууддаа яагаад ийм өширхөж ханддаг юм бол? Хорлолыг нь зогсоох арга байдаггүй юм байхдаа.

Avatar

Баасансүрэн 2020-10-13 202.126.88.212

АЛЬ НЬ ҮНЭНИЙГ ХЭЛЭЭД ӨГӨХ ХҮН БАЙНА УУ. ЭДИЙН ЗАСГАА ЗӨВ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЧИНИЙЧ ТАНЫЧ БИДНИЙ ҮР ХҮҮХДҮҮД ӨӨРСДИЙН ЭРХЭЭР АМЬДРАХ ХУВЬ ТАВЬЛАНГҮЙ БОЛОХ ГЭЭД БАЙНА.

Avatar

Статистикч 2020-10-13 202.55.188.84

Монголбанкны статистик орж үзээд засгийн газрын өрийг хар. үнэнийг өөрөө л хайж олно уу гэхээс үнэн ийм бна гэх ЗГ алга даа.

Avatar

Заз 2020-10-13 64.119.19.39

Яаралтай Ардаараа засгаа авч яаралтай хөрөнгө мөнгө хурааж өр бараргдуулах

Avatar

Заз 2020-10-13 64.119.19.39

Феадалуудын хөрөнгийг хурааж хурдан төлөө Хэдхэн феадалын хөрөнгө мөнгө хурааж төлөхөд л өргүй болно Хурдан төл

Avatar

Зочин 2020-10-13 139.5.218.121

Раднаасэдийн Даваадоржоо маш улстөржсөн нийтлэл гэхүү, ярилцлага гэх үү хогын юм бичиж дээ. Зөвхөн номад бондын тухай гэхэд эдийн засагч хүн гэхэд маш буруу тайлбарлаж албаар худлаа мэдээлэл тараажээ эсвэл чи эдийн засгийн ямар ч мэдлэггүй хүн байх. Номад 600 саяын бондоор гаргасан бөгөөд Мазаалай 500 саяыг хаагаад үлдсэн 100 саяаар нь Чингис бондын 100 саяыг хаасан мэдээлэл гарсан. Мөн нефтийн үйлдвэр, төмөр зам газраас өөрөө ургаад гараагүй байхаа юу хийснийг нь бичихгүй битгий н**ш царайл

Avatar

Зочин 2020-10-13 122.201.31.240

Авилгал авдаг эрх баригчдын нэг нь буюу тэдний мөнгөөр амьдардаг хулгайчид ингэж сэтгэх нь гарцаагүй

Avatar

Зочин 2020-10-13 223.62.22.91

500, 100, 600 г нэмж хасч чаддаггүйн бол тооны машинаар бодоод үзчих. Тэгээд өр хаажуу яг хэвээрээ бнуу хэлчих дээ их мэдэгч гуай

Avatar

Дорж 2020-10-13 145.255.169.107

Өртэй хүн өөдлөхгүй.
Өргүй бол- баян,
Өвчингүй бол – жаргалан!

Avatar

зочин 2020-10-13 66.181.161.103

Улс удирдаж байгаа МАНгаруудаа харцгаачих ….Зураач , бага дарга , сэтгүүлч , түүхч мүүхч гэсэн л юмнууд байх юм билээ шдэ …Ийм боловсрол нимгэнтэй юмнууд , 21 дүгээр зууны улс орныг удирдна гэж юу байх вэ дэ …

Avatar

Зочин 2020-10-13 202.21.118.186

Энэ их зээлээр цахилгаан станцууд, УЦС, төмөр, зэс хайлах үйлдвэрүүд, нефть боловсруулах үйлдвэр, төмөр замууд мэтийн том төслүүдийг хэрэгжүүлээд цаана нь мянга мянган жижиг дунд үйлдвэр босох байсан юм биш үү? Тэгсэн бол ажилгүй хүн байхгүй, баялаг бүтээгээд, импортоо хэмнээд, өрөө асуудалгүй ашгаараа төлөөд өндөр цалинтай сайхан амьдрах байж дээ.

Avatar

Зочин 2020-10-13 78.119.154.135

Baahan baylagaa gadagshaa zaraad orond ni baahan xognuud xudaldaj avaad baidag ni zuvuu

Avatar

Зочин 2020-10-13 66.181.186.205

naad 8 terbum or zeele nad zarchih bid mongol ulsiin ene oriig hudaldaad abii teghuu.

Avatar

Зочин 2020-10-13 66.181.186.205

naad 8 terbum oro nad zarchihaa bi hudaldaad abna shuu.

Avatar

Зочин 2020-10-13 66.181.186.205

mongol ulsin erh shigas urbahin bol asuudal hatuu yarina. nogoon has buleg. mongol ulsig bagahan shig basamjila. depolt gey yu baidin petera moroi ingey yaria ged heden nogoon ugsunuu. ugui dee uhaan chinbogino baigan. ingey hiteman hiiy eh orono bitgi tonoy deremdee lagaan minee. 8 terbum tiim ih mongo geyuu. ene 8 terbum bideni ablaga priedland abah mongo mongol ulsin ablaga.iimhen mongon depolt bolodguimaa.zadgai mongo.

Avatar

Зочин 2020-10-13 202.21.108.244

Гадны зээлдүүлэгчид манай их нөөц баялагт найдаж мөнгө зээлдүүлээд байна. Номад бондод их захиалга ирсэн. Монголд мөнгөө 5%-ийн хүүтэй зээлдүүлэхэд эрсдэл багатай, ашигтай гэж үзсэн учир. Дефолт болох гэж байгаа улсад хэн ч мөнгө зээлдүүдэхгүй. Монголбанк валют зарсанаа л зарладаг болохоос нөгөө талаар бас валют тогмол худалдан авдаг… Мэдээж анхаарах асуудал их байгаа ч тийм амархан дефолт болно гэж юу байхав.

Avatar

асдө 2020-10-13 202.21.108.251

дефолт болно гээд баярлаад байна уу

Avatar

Зочин 2020-10-13 203.169.48.150

Бүхэлдээ хэт улстөржсөн байдал ийм юманд хүргэж бна. Улстөр бизнес хоёрыг холдуулахгүйгээр ийм юмнаас салахгүй. Билли Лимийн бохир мөнгийг угааж хөрөнгөжсөн Жэнко мэт нь Оджаргалыг ухаанаараа барахгүй болохоор улстөрд орж заваан юм хийж эхэлсэнээс энэ бүхэн үүдэлтэй. Дээрээс нь эдийн засгийн А-гүй Ерөнхий сайдтай бхад манай бүх шийдвэр улстөржсөн бхаас илүү гарахгүй. Сангийн сайд үг зөрвөл хусуулах учир аяыг нь л дагуулна.

Avatar

Зочин 2020-10-13 202.21.118.186

Сангийн сайдынхаа үгэнд ордог байлгүй дээ. Юм асуухаар нь толгойг нь эргэтэл тайлбарлачихна. Харин сангийн сайд нь сүрхий улс төрждөг хүн шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-13 66.181.161.19

Estoi uneniig helsen bn, ehnii eeljind dollar togrogiin hanshiig 1:500 bolgoh heregtei.

Avatar

зочин 2020-10-13 66.181.161.30

Асуудлыг маш зөв талаас гаргаж тавьж байна. Бид ярьсаар л байдаг улс орнууд хөгжөөд байдаг. Бидэнд өнөөдөр соёлын төв, театр, контор, барилга байгууламж нэн тэргүүнд хэрэггүй. Байгаагаа тордоод засаад болохгүй бол үндэсний гэрээ ашиглах бүрэн боломжтой. Хамгийн гол нь үйлдвэрлэл хэрэгтэй. Ажлын байр хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь тулгамдсан асуудал. Энэ төр Засаг юм хийж чадахгүйээ. Цэргийн боловсролтой Ерөнхий сайд юу хийх юм бэ??? Хугацаа алдаж бн. Даруй огцруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-13 192.82.77.190

Bayalgaa tuuhiigeer zarasd olson 5 togrogoor jildee gants udaa hun ordoggui bagiin kontoor soyoliin tov bariad bgaa Tor zasgaar bid yah yum be

Avatar

Зочин 2020-10-13 76.175.56.10

Энэ хэнтийн элий балай бага дарга билүү энэ цэрэг Хурэл ухныг даруй зайлуулахгүй бол мал шигээ бодоод монголыг дефляци болголоо Новшийн орк мэдрэл гар

Avatar

Зочин 2020-10-13 202.9.46.168

Таджикстан улсын араас орхондээ Монгол улс нутгийнхаа 34% лицензээр Хятад хумууст зарчихсан бгаа, тэгээд оороо нихээд нэг одор ороод ирэх юм байна л даа!

Avatar

Зочин 2020-10-13 192.82.77.190

Hun hiij chadaad bgaa zes ayaga tavag boolt truba kabeliig bid hiij chadahgui gej uu. Tomriin hudree koksjih nuursteigee holiod shataa Garaad irsen shirmen deer ni gazriin hovor elementee holiod hailuud Une ni 10 dahin nemegdene Tuugeer bid armaturaas ehleed mashinii ed angi hiij chadahgui gejuu! Uuniig l Toriin bodlogo gedeg bolohoos 2 biyenee har tsagaanaar duudaad ard tumendee handiv nereer 5 togrog taraah ni Toriin bodlogo bishee!

Avatar

Зочин 2020-10-13 192.82.77.190

Uul uurhai buteegdehuunee tuuhiigeer zooh ni gazar nutgaa zarj bna l gesen ug Ediin zasgaa ood ni tatahiin tuld mash bogino hugatsaand zooj todorhoi hurimtlal uusgeed tuugeeree bolovsruulah uildver baiguulj etssiin buteegdehuun bolgoj eksportolj chadval Mongol uls hogjino J ni Zesee uh Ertdenet Bulgan Darhand zeseer engiin tehnologior hiij boloh buh zuiliig aj ahuinuud irgeer hiigeed eksportol Asar olon ajliin bair bii bolno Eksporloh une ni 2-3 dahin nemegdene

Avatar

Зочин 2020-10-13 182.160.1.113

Ойлгомжтой тун сайн бичсэн байна. Цалин Тэтгэвэрийнх нь 40% нь үнийн өсөлтөнд байхгүй болчихоод, бас сонгуулийг нь навс луйвардчихаад байхад ойлгодоггүй мал ард түмэн юм бид чинь. Тэгсэн мөртлөө Жавхлан маягийн тэнэг эх орончид….

Avatar

Зочин 2020-10-13 49.0.149.20

ЕР НЬ ӨР ТАВЬЖ ЭХЭЛСЭН ХҮМҮҮС ХЭН ВЭ ГЭДГИЙГ МАНАЙХАН НЭГ ТОДРУУЛЧИХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ ЧИНГЭС БОНД САМУУРАЙ БОНД ГЭЭД Л БАЙСАН ХҮМҮҮС ӨНӨӨДӨР ХААНА БАЙГААН ИХЭНХ МӨНГИЙГ АШИГГҮЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛСАН МЭДЭЭЛЭЛ БАЙГАА ҮҮНИЙГ ШАЛГААД ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭЭЧ НӨХДҮҮДЭЭ

Avatar

zochin 2020-10-13 122.201.23.226

ene bol bodit unen monoos mon,halamj hetersen.Mash emh zambaraagui ediin zasgiin bdal bii bolood bna.

Avatar

Зочин 2020-10-13 192.82.77.190

Ерөнхий сайдаа Та энэ бүхнийг мэдэж бшаа юу? Мэдэхгүй бгаа бол нэгийг бодож 2 ийг тунгаах цаг нь болсон Сэтгэгдэл бичигч миний бөгөөд миний эргэн тойронд бүх хүн МАН засагласнаас хойш бизнес зогссоныг ярьж бна Миний хувьд Төрийн бодлого үзэл баримтлалд итгээд бүх хөрөнгөө экспортын чиглэлийн үйлдвэрлэлд оруулсан Муугах дуудуулагч АН засгийн үед бараагаа экспортлоод гадаад түншүүдийн итгэлийг авч ирээдүй ойрхон харагдаж бсан цаг саяхан. 16 оноос хойш төрийн элдэв дарамтаар бизне таг зогслоо

Avatar

Хүрэлбаатар ОГЦОР 2020-10-13 66.181.182.31

Тэгээд ард түмэндээ буруу худлаа мэдээлэл өгч байна. Өр төлсөн гэдэг нь өөрсдийн төсвийн алдагдлаа төлсөн төдий асуудал. Дөрвөн жилд бараг 12 их наядын төсвийн алдагдалтай төсөв өргөн барьсан Сангийн сайд 8.5 их наядын өр төлөх нь зүйн хэрэг биз дээ. Гэвч бараг өмнөх улс төрийн хүчний өрийг дарж байгаа мэтээр худал яриад явж байна.

Avatar

Хүрэлбаатар ОГЦОР 2020-10-13 66.181.182.31

Бондоо бондоор сольж байна, дээр нь зээл авч байна. Тэгээд ард түмэндээ буруу худлаа мэдээлэл өгч байна. Өр төлсөн гэдэг нь өөрсдийн төсвийн алдагдлаа төлсөн төдий асуудал. Дөрвөн жилд бараг 12 их наядын төсвийн алдагдалтай төсөв өргөн барьсан Сангийн сайд 8.5 их наядын өр төлөх нь зүйн хэрэг биз дээ. Гэвч бараг өмнөх улс төрийн хүчний өрийг дарж байгаа мэтээр худал яриад явж байна.

Avatar

ОГЦОР 2020-10-13 66.181.182.31

Гэтэл тухайн цаг хугацаанд манай эдийн засаг туйлын таатай байсан. Зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2-4 дахин нэмэгдсэн, асар таатай үе. Нөгөө талаас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, маш их хөнгөлөлттэй зээл орж ирж байлаа. Монголын эдийн засагт ийм сайхан үе маш ховор. Бид энийг ашиглаад, тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд, гадаад өр зээлээсээ салж болох байв. Гэтэл нэг цент ч төлөгдсөнгүй. Бондоо бондоор сольж байна, дээр нь зээл авч байна. Тэгээд ард түмэндээ буруу худлаа мэдээлэл өгч

Avatar

ОГЦОР 2020-10-13 66.181.182.31

Сангийн сайд туйлын муу ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Цэвэр улстөрч байдлаар асуудалд ханддаг. Монгол Улсын Засгийн газрын өр энэ хүний ажиллах хугацаанд 6, 7, 8 дахь тэрбумынхаа босгыг алхаж байна. Зөвхөн энэ хүнийг ажиллах хугацаанд Монгол Улсын нийт өр 6 тэрбум ам.доллароор нэмэгдэж байна. Байж болохгүй асуудал шүү дээ

Avatar

Зочин 2020-10-13 203.217.139.243

Маш зөв бичжээ. Сөрөг хүчнүүд яаралтай тэмцэх хэрэгтэй. Зөвхөн суудлын төлөө биш.

Avatar

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОГЦОР 2020-10-13 66.181.182.31

2020 оны хоёрдугаар улирлын хамгийн сүүлийн мэдээгээр, манай эдийн засаг 9.7 хувиар агшилттай явж байна. Энэ бол сүүлийн 30 жилд байгаагүй агшилт. Валютын ханшаа дөрвөн жилийн хугацаанд 40 хувиар алдчихлаа. Өрийн асуудал ДНБ-ий 230 гаруй хувьд хүрчихлээ. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд ийм хүнд байна

Avatar

сонгогч 2020-10-13 64.119.25.109

Ийм байдалд хүргэснийх нь төлөө Хүрэлсүх, Хүрэлбаатар хоёрыг шүүх хэрэгтэй

Avatar

зочин 2020-10-13 124.158.76.26

энэ бичээд байгаа нь үнэн бол нөгөө мундаг эдийн засагчид, эрдэмтэн мэргэд нь " бүлх залгисан" аятай хаа яваж байна.Тэр дефолт гэдгийг нь хүлээж суунуу.Үнэхээг хариуцлаггүй ажилласан бол тэр Сангийн сайдыг юуг эь хүлээгээд байлгаад байнаа.Энэ асуудалыг ямар төвшинд байдаг юм яриад нэг тийш нь болгооч

Avatar

Зочин 2020-10-13 139.5.217.180

ediin zacagcn yyryy yu cn medehgyi b.a z**l

Avatar

Bat 2020-10-13 174.229.13.173

Ardchilalin buyan yumdaa Manan tai baihad iim l yr dyntei baih

Avatar

Дампуу үеийн төлөөлөл 2020-10-13 192.82.69.216

Амиа, ах дүүгээ бодсон нүүдэлчин сэтгэлгээтэй бидэнд улсаа больё гэхэд хойчоо бодох хэрэгтэйг сануулсан тун чухал зүйл ярьж. Тажик шиг 1 уурхайгаа хятадад өгч бүх өрөө төлүүлж аваад бидний улс төржсөн авилгажсан үе өнгөрөөд бүхэийг шинээр эхлэх болж ддэ. Өөр гарц алга

Avatar

Зочин 2020-10-13 203.217.139.243

Таван толгой юмуу нэг уурхайгаа зараад өрнөөс салж шинээр хариуцлагатай ажиллах хэрэгтэй. МАНгаруудыг зайлуулж Засгийн газрыг солих ёстой.

Avatar

Баасансүрэн 2020-10-13 202.126.88.212

НАМЫН ХЭРЭГ АЛГА. НЭГ ЯМААНД ЖАРАН УХНА ГЭГ,ЧЭЭР а хүн бүр өөрийгөө төлөөлж улс орноо авч явж чадах нэг хүнийг нэрлэж сонгоё. Санал аьсан тоогоор нь жагсааж байгаад томилчихно. Сонгуулийн элдэв сурталчилгаа зардал гарахгүй.Сонголтгүй сонгуульд саналаа албадлагаар өгсөөр залхаж байна.

Avatar

Зочин 2020-10-13 192.82.65.168

монгол орон ийм л болсон. Үнэн. гэтэл сайд дарга нар худлаа мэдээлэл өгч ард түмнийг хуурдаг. Одоо хуурахаа болио. Ард түмэн мэдэж байгаа ш дээ.

Avatar

Зочин 2020-10-13 103.57.92.123

ULS ORNIIG IIM B9LGOSOTUMNIIG XUURCH GOLOO ZOGOOJ BUI n**** UXEESEI DARLAGA DAIRAASAIN XARIUTSLAGIIG XOGOR SHANAGA XURELBAATARAAS ASUU. ENE n**** BOL ADGIIN XULGAICH.

Avatar

Зочин 2020-10-13 64.119.18.96

Энн өр нэмэгдүүлсэн хариуцлагыг хотгор шанага Хүрнлбаатар хариуцана, энэ нөхөр дэндүү биеэ тоосон нөхөр , ЕС одоохон халах хэрэгтэй Эрчтм хүчний салбар т маш их тендэрийг авч байгаа шүү Хүрнлсүх ээ ?

Avatar

Зочин 2020-10-13 103.111.68.3

МАШ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА. НАМ ЭВСЭЛ ГЭЖ ЯЛГАХГҮЙ ЧАДАЛТАЙ ХҮМҮҮСЭЭ ХЭРЭГТЭЙ ГАЗАР НЬ АЖИЛЛУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.

Avatar

Зочин 2020-10-13 150.129.141.29

Erunhii saidaa huviin ajil erhlegcgidiig huvishaliin tusuvuur tsalinjdag baitsaagch tushmed amar taivan ajilluulahiig boliloo. Ta ene buhend anhaarch hund surtaliig uusgegch tushmedee hazaariig tataachee

Avatar

Зочин 2020-10-13 1.234.101.149

БАС НЭГ ИХ МЭДЭГЧ. ХААНААС Ч ГАРААД ИРЁЭН ДОКТОР ЮМ БОЛ ДОО

Avatar

Зочин 2020-10-13 203.217.139.243

МАНгар минь дуугаа тат.

Avatar

ЗОЧИН 2020-10-13 103.14.39.2

Удахгүй Монгол улс гэж улс дэхийн газрын зургаас арчигдах биз. Зам тавьсан, халамж өгч архи уусан мөнгөндөө улсаа алдах байх. Бодоход зориудаар ийм болгоод байгаа юм шиг. Дунд нь түр зуурын ашиг хайгч хэдэн нөхөд олз олоод гадаадад цагаачлаж байгаа. Боловсролгүй маргаашийг харж чадахгүй масс нь өгсөн архинд нь баярлаад үр хүүхдүүдийн ирээдүйг бодохгүй өр тавиад улсаа худалдаж сууна. Хөдөөний хамаатан нэг жийпний мөнгө зээлчих гэж байна. Яаж төлөх юм гэхэд тэгэж байгаад болно доо. ийм л байна

Avatar

Зочин 2020-10-13 66.181.165.189

Улс төржилтөө зогсоож энэ мэт эдийн засагчидаа бөөгнүүлж ашигтай хувилбар гаргаж тууштай бодлого барьж чадах ганц хувилбар ерөнхийлөгчийн засаглалтай болох

Avatar

Зочин 2020-10-13 210.238.186.160

Bodit Uneniig bichjee. Odoo yandaa ireh onoos buur hundrene. Ergeed bosj chadah nuu? Medleggui heden erh medeld durtai Hooson tolgoinuud uursduu bayajih geseer eh orongui bolgoh nee.

Avatar

У. ХҮРЭЛСҮХЭЭ ЭХ ОРНЫГ МИНЬ ӨРӨНД БИТГИЙ ӨГЧИХӨӨРЭЙ 2020-10-13 66.181.182.31

МОНГОЛ УЛСЫН ӨР АЙМШИГ БОЛСОН.

ТӨР ЗАСАГ ЮУ БОДОЖ БАЙНА АА ???

АРД ТҮМЭН ЧИНЬ ЯДУУ АМЬДАРЧ БАЙХАД ЯАГААД ӨР ЧИНЬ НЭМЭГДЭЭД БАЙДАГ ЮМ БЭ ???

ӨР НЭМЭЖ ТАВИАД Л БАЙДАГ ЯАГААД ЖИРИЙН ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДЭЭШИЛДЭГГҮЙ ЮМ БЭ ??

НЭМЭЖ ӨР ТАВИАД Л БАЙДАГ ЯАГ МОНГОЛ УЛС ХӨГЖДӨГГҮЙ ЮМ БЭ ЕЕЕ

Avatar

Cochin 2020-10-13 103.57.93.65

Эрхэм Ерөнхий сайдаа!!! Таныг ард түмэн итгэж найдаж сонгосон гэтэл та одоо болтол юу хийж байна аа. Улс орны тусгаар тогтнол алдагдахад хүрч байна та юу бодож байна энэ балиар заваан улс төрийн тэмцэл хэзээ нэг тийш болох уу энэ эргүү гэшүүд юуны тулд сэнтийд заларч байна та ард түмэндээ шүүгдэх өдөр ирнэ үгүй юмаа гэхэд үнэн таныг шүүнэ

Avatar

zaaas 2020-10-13 202.9.46.171

booon uhaantanguud dollar 5000 bolon geel hvmvvvs yridag bolloooo vnen bailgui hezeeweel gedeg baihdaaa dollar 1000 togrog bolgon gesen amlaltiiin olon jil hvleeeleee nam namiiin hvvvrvvvd

Avatar

Зочин 2020-10-13 202.21.104.2

Goood JOB

Avatar

Зочин 2020-10-13 202.21.104.2

маш зөв асуудал хөндсөн байна.

Avatar

Ediin zasagch 2020-10-13 103.26.195.145

Gaigui shuu dee delhii bugd iim joohon oodorog amidariya odoo bolno

Avatar

Иргэн 2020-10-13 66.181.182.81

Өнөөгийн монголчууд бидний байгаа байдал: (1) биднээс өөрсдөөс хамааралтай – залхуу, халамжид хууртсан, маш хүлцэнгүй дорой, арчаагүй, сонгууль гэдэг юмыг одоо хүртэл ухамсарлаж ойлгоогүй бас хууртдаг; (2) төр улсын толгойд 30 жил гарсан худлаа поопордог, хулгай хийхээс ч буцахгүй, маниасаа дор мэдлэг боловсролтой, намын бодлого гэж толгой нь эргэсэн төрийн нэр барьсан өөдгүй сайд дарга нараас хамааралтай!

Avatar

Баабар 2020-10-13 72.196.212.58

Мэдлагтэй хүн бна даа Засагт ийм хүмүүс хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-13 203.169.50.110

Манай өрийг нэг мэдэхэд урд хөрш худалдаж аваад нэг мужаа болгох биз. Улс төрчдийн нилээд нь үүнийг хүсээд байгаа юм биш үүиргэн

Avatar

Баасансүрэн 2020-10-13 202.126.88.212

Эртхэн учраа олж улсаа өөд нь татахгүй бол хожисдож мэдэх л юм. Тэр цагт та бид хоёр нэг ангилалд багтаж бөхөлзсөн боолууд болох байх.

Avatar

Зочин 2020-10-13 66.181.161.27

Medeh ym gene uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж