Нагорно-Карабахын зөрчлийн цаадах хүчний тоглолт | News.MN

Нагорно-Карабахын зөрчлийн цаадах хүчний тоглолт

Нагорно-Карабахын зөрчлийн цаадах хүчний тоглолт

Нагорно-Карабахын зөрчлийн цаадах хүчний тоглолт

Нагорно-Карабах бүс нутаг дахь Армен, Азербайжаны зөрчил бол геополитик, цэргийн том асуудлын талаар олон зүйлийг өгүүлнэ. Өмнөд Кавазын зөрчилтэй энэ бүс нутагт өрнөсөн хэдхэн хоногийн цус асгаруулсан тулаан орчин цагийн байлдааны хувьсал болон дэлхийн хүчний тэнцвэр хэрхэн өөрчлөгдөж буйг тодорхой харуулна. Зарим талаар Азербайжаны хилийн дотор хашигдсан армен үндэстний Нагорно-Карабах бүс нутагт болж буй үйл явдалд онцын шинэ зүйл байхгүй мэт. Энэ нь Зөвлөлт холбоот улсын задралын дараа шийдэгдэлгүй үлдсэн “царцсан” зөрчлүүдийн нэг. Нагорно-Карабахын орчин цагийн зөрчил 1988 оноос эхэлсэн. ЗХУ задарсны дараа дайн 1994 онд гал зогсоох гэрээгээр өндөрлөж, Армены хүчин Нагорно-Карабах бүс нутагт хяналтаа тогтоосон. Энэ дайнд олон арван мянган хүн амь үрэгдсэн. Гал зогсоох гэрээгээр дайн өндөрлөсөн ч дайны цог уугисаар иржээ. Улмаар өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Азербайжаны арми Нагорно-Карабах бүс нутгийг эзлэхээр (армены талаас өдөөн хатгасан гэх) дайралт хийснээр дахин цус урсав.

Энэ бол АНУ, ОХУ-ын хоорондох далд сөргөлдөөний ил тулаан юм. АНУ-ын тэргүүлдэг Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) байгууллагын гишүүн Турк улсаас Азербайжаныг дэмжиж, нөгөө талд арменчууд ОХУ-тай ойрын холбоотон. ОХУ нь Азербайжантай найрсаг харилцаатай боловч Евразийн эдийн засгийн холбооны гишүүн Арментай илүү дотно. Туркийн хувьд үндэс угсаа шашин нэгтэй Азербайжан улсад цэргийн тусламж үзүүлэхийг санал болгож байна. Гэсэн ч Азербайжан бол Туркийн утсан хүүхэлдэй биш. Харин ч Анкарагийн дэмжлэгийг давуу талаа болгон ашиглаж байна. Гэхдээ Туркийн эртний дайсны эсрэг дайсагнал, зөрчил дахин сэдэрсэн нь хөрш орнууддаа геополитикийн нөлөөгөө нэмэгдүүлэх хүчний тоглолтынх нь нэг хэсэг юм. Турк нь сүүлийн жилүүдэд Сири, Ливи зэрэг орнуудын зөрчилд хөндлөнгөөс оролцох нь нэмэгдсэн. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Азербайжаныг Нагорно-Карабах бүс нутгийг Арменаас буцаан авахад нь бүрэн дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгдэхдээ дан ганц АНУ-ын заавраар хөдлөөгүй нь тодорхой. Түүний мэдэгдэлд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон шийдэмгий хариу үйлдэл үзүүлж “Туркийн ар тал бүхий зөрчлийг хурцатгахыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Франц, Турк улсын ашиг сонирхол Ливийн иргэний дайнд зөрчилдөж, Умард Атлантын цэргийн эвсэлд том хагарал үүсгэсэн. НАТО нь АНУ-ын удирдлага дор гишүүн байгууллагуудын нягт барьж, харилцаа холбоог хадгалах гэж хичээж буй.

Нөгөө талаар Нагорно-Карабах бүс нутгийн зөрчил нь ашиг сонирхлын зөрчил, геополитикийн далд явуулгын үр дүн юм. Улмаар Европын энх тайвныг хадгалж ирсэн хамтын нөхөрлөл, холбоотны харилцаанд сэв суулгах эрсдэлтэй. Хэрэв энэ зөрчилд Азербайжан ялалт байгуулвал ОХУ хямралд ялагдал хүлээнэ. Гэсэн ч энэ нөхцөлд хэдийнэ хуваагдаж эхлээд буй НАТО-гийн хүчийг сулруулахад ОХУ-ын талд байдал ашигтайгаар эргэх аж.

АРМЕН, АЗЕРБАЙЖАНЫ ЭРТНИЙ ЗӨРЧИЛ

Армен, Азербайжан эх сурвалжууд Нагорно-Карабах бүс нутгийн түүхийн талаар өөр өөр байр суурьтай байдаг. Маргаантай Нагарно-Карабах нутаг газрын зураг дээр Азебайжаны хил дотор багтсан байдаг ч үнэн хэрэгтээ Армянийн бие даасан муж улс хэмээгддэгээс гадна тус нутгийг өөрсдийгөө Бүгд найрамдах улс хэмээн өргөмжилсөн, олон улсад танигдаагүй Арцах улс удирддаг юм.

Арменийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар МЭӨ 1-р мянган жилийн эхэн үед Нагорно-Карабах эртний армян нэр Артсах байжээ. Дундад зууны эхэн үед Нагорно-Карабах нь Арменийн нэг хэсэг байсан гэж Арменийн эх сурвалж мэдээлж байна. Энэ эринд Турк, Ираны байлдан дагуулсан дайны үр дүнд Арменийн нэлээд хэсэг эдгээр улсуудын мэдэлд байв.

Азербайжан энэ асуудалд өөрийн байр суурийг баримталдаг. Нутгийн судлаачдын үзэж байгаагаар Карабах бол тэдний улсын хамгийн эртний түүхэн мужуудын нэг юм. XVI зуунд аль хэдийн бусад мужуудтай хамт Карабах нь Сафавид улсын бүрэлдэхүүнд байсан бөгөөд дараа нь бие даасан хаант улс болжээ. 1805 онд Карабах хаант улс Оросын эзэнт гүрэнд захирагдах болжээ. Удалгүй 1813 онд Гулистаны энх тайвны гэрээний дагуу Нагорно-Карабах нь мөн Оросын нэг хэсэг болжээ.

Армянуудыг Турк, Иранаас нүүлгэн шилжүүлж, Умард Азербайжан, тэр дундаа Карабакийн нутаг дэвсгэрт байршуулсан байдаг. Тиймээс эдгээр газрын хүн ам нь гол төлөв армян гаралтай байдаг. Османы эзэнт гүрний үед нүүлгэн шилжүүлнэ гэх нэрийдлээр арменчуудыг хоморголон устгасан үйл явдал 1915 онд болсон. Армены баруун хэсэг Османт эзэнт гүрний нэг хэсэг байсан бөгөөд нутаг дэвсгэр дээрээ нэг сая сая армян амьдардаг байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-13 66.181.161.103

За нээг их нарийн ширийн юм байхгүй дээ .. Азербайджан нь сүүлийн зуугаад жил бүс нутгийнхаа хамгын хоцрогдсон ядуу улс нь байсан , Харин одоо нефт , газынхаа ачаар бүс нутгынхаа хамгын баян улс нь болсон . Тэгээд л 100 жилийнхаа өшөө хорслоо тайлж байхгүй юу ..
Азербайджан ДНБ , 50 тэрбум доллор
Армен ДНБ , 14 тэрбум …
Грузин ДНБ , 16 тэрбум ……..

Avatar

Зочин 2020-10-13 192.82.73.24

Энэ 2 улсын ард Путин Эрдоган хоёрын далд дайн өрнөж байгаа хэрэг Армени эхлээд өдсөн гэж байгаан бол ард нь Путин байнаа гэсэн үг Армени ганцаараа өдөхгүй шүү дээ Путин Эрдоганы зөрчлийн шалтгаан байгалийн хийн хоолой

Avatar

orosuudiig muulah geed l. 2020-10-13 202.55.191.130

chi jaahan ergvv baihaa, armen yduu doroi jijeghen armen yu gej dain odoh be dee, tegeed 1992-1994 ond uuliin karbahiig azerbaijenaas bulaaj absan ch de.azerbaijenuud l daind beltgej genet tsahilgaan dain hiij karbahiig abah gej turkaas baahan nisegchgui , izrailaas dron hudaldaj abch genet bvh frontoor dairsan ch dee.tegehdee delhii dahind armenuud ehelij buudsan tul sorog dairalt hiilee gej helsen de.yu ch medehgui baij hudalaa bvltersen gar be dee..

Avatar

Зохиолч Пүрэвдорж 2020-10-13 103.212.119.251

Монголоор Уулын Карбах гэдэг юм. Оросоо ч Нагорно-Карбах гэхгүй, Нагорно Карбах гэнэ. Та орос хэл ч мэддэггүй, монгол хэл ч хэл ч мэддэггүй, ёстой л "нэг ч сувай" гайхал байна. Тийм байж та орсоор бичих гэж осолдож байхаар эхлээд эх хэлээ сурах гэж оролдвол зүгээр биш үү?

Avatar

Залруулга 2020-10-13 103.212.119.251

Уучлаарай гар утаснаас буруу гарчихлаа "Орсоор Нагорно-Карбах биш Нагорный Карбах гэж бичдэг " гэж залруулж уншина уу!

Avatar

buruu dvgnej niitlel bichjee.. 2020-10-13 202.55.191.130

ogt hudalaa bichij bna.vvnd ih gvrenvvd orsoldoon bol ogt baihgui ee.setgvvlchee geopoltikiin ogt medlegui bolohoor hudalaa dvgnelt hiij bna.ene bol gazar nutagiin l zorchil margaan yumaa. armenuud 2 jiliin omon ardchilsan hubisgal hiij niisleld ni orosiig ezlen tvremgiilegch, orosiin tseregiin baaziig garahiig shaardaj jagsaj baisan ardchilagch nariin udirdagch ni eronhii said bolj blee.armenuud orostoi hariltsaa muudaj amerikiin baruuntai holbooton bolj evropiin holboond

Avatar

buruu dvgnej niitlel bichjee.. 2020-10-13 202.131.225.197

elseh tuhai yrij ehelsen.getel azerbaijenuud orostoi muudsan, baruun amerik oorsdig demjij ged dain hiilee. amerikiin erh ashigt neft hiin asar ih baylagtai azerbaijen chuhal bolohoos 3 say hvntei yduu jijeghen ardchilsan armen uls ogt hergui bsaniig armeniig oilgoogui l de.dain ehleed armenuud amerikaas tuslamj guij utsaad trump utasaa abaagui.putin ruu armenii eronhii said 6 udaa yrij dainiig zogsooj ogooch zer zebsegiin tuslamj vzvvleech guij yrilaa..azerbaijeniig turk izirail

Avatar

buruu dvgnej niitlel bichjee.. 2020-10-13 202.131.225.197

uls demjij dron ,nisegchgui ongots puujin niilvvlj bsan da.turkuud bol azerbaijen nar hel ni 96 hubi oilgotsoj bdag barag neg ard tvmen l de..izrial uls iraniig butargan hagalah gej azeruudiig demjij bna.irand 13 say omnod azerbaijenuud amidardag. nvb, baruun amerik dainaa zogsoo gej megdegdel hiigeed bolison yamarch bodit tuslamj ogsongui de.armenuud ooriin vnench holbooton orosoo gomdooj baruund amerikd het itgej uls oronoo mohooh shahlaa da.manaid tsereg armi heregui nvb amerik baruun mon

Avatar

buruu dvgnej niitlel bichjee.. 2020-10-13 202.55.191.130

mongoliig omgoolj hamgaalan gej yridag ardchilsan vzeltengvvd olshirson doo. daanch tegdeguig say harlaa.ene bol bidend tom surgamj shuu..amerikiin erh ashigt heregtei gebel heniig zarj chadan shuu.azerbaijeniig 30 jil udirdaj bui aav hvv aleiv narig baruuniihan daranguilagch gedegui ch de.iim 2 nvvrtei bodolgo ybuuldaga. azerbaijenuud evropiin neft hiin 5 hubiig ogdog.say l armenuud ardchilaas ilvv tusgaar togtnol heregtei gedegiig ys mahandaa oilgoj ablaa da.orosuud l abarch ogloo dah

Avatar

Зочин 2020-10-13 103.212.116.205

Армянчууд эртний агуу түүхийнхээ ховсонд орсон ард түмэн. Яг л израиль шиг. Үнэхээр армянчууд 4000 болон бүр түүнээс ч эртний түүхэнд, алдарт Ариун Библид хүртэл олонтаа гардаг үндэстэн мөн. Гэвч яг үүгээрээ аархаж бусад ард түмэн үндэстнүүдийг дорд үзэн басамжлах, өөрсдийгөө л онцгой тэргүүлэх ард түмэн… гэхчилэн мандуулах хийрхэл нь олон зуун жил үргэлжлээд бүр сэтгэцийн өвчин шахуу болсон, гэж армян судлаач нар анхааруулдаг. Бас энэ хийрхэл нь өнөөдрийн бодит байдалтай зөрчилдөн, эргэн

Avatar

Зочин 2020-10-13 103.212.116.205

тойрных нь хөрш ард түмнүүдийн хорсол зэвүүцлийг өдөөдөг. "Нүүдэлчин зэрлэг бүдүүлэг азаруудын эсрэг даян дэлхийн армянчууд ариун дайнд мордох шаардлагатай байна. Тэдний газар нутаг хот тосгодод ч /зөвхөн тулаан өрнөж буй талбар дээр ч биш/ , дэлхий даяархи азаруудын эзэмшил бүтцүүдэд ч цохилт өгцгөөе…", гэж өнөөх "агуу соёлт эртний армян"-ы ерөнхийлөгч пашинян уриалсан шүү дээ. Азаруудын эсрэг хаа сайгүй т е р р о ризм үйлдэе, гэсэн үг л дээ. Бас "зэрлэг бүдүүлэг, нүүдэлчин.." шүү.

Avatar

Зочин 2020-10-13 103.212.116.205

Манийгаа бас хэлээд хавчуулаад байгаа юм биш үү, хэ хэ… Ийм үнэлэмж хийрхэл бидэнд хаанаас ирдэг билээ. Монголчууд бид иймэрхүү үйл явдалаас ихээхэн сургамж сахаарал авч байх хэрэгтэй. Бидэнд өөрсдөд маань ч иймэрхүү сэтгэцийн өвчин хийрхэл байх нь, ил далд түүнийгээ хөөргөн дэвэргэх нь тийм ч сайн үр дүн авчрахгүйг санах нь чухал. Армянчууд өөрсдөө арцахын улс аа /уулын карабахын тусгаар тогтнолыг/ хүлээн зөвшөөрдөггүй байж азаруудтай булаацалдаад л байдаг нь агуу ихийн хийрхэлээс л бололтой.

Avatar

Зочин 2020-10-13 202.55.188.40

Казах иргэдийн 60 хувь нь хэлгүй дүлий гэсэн. Бүгд группд орсон гэнэ.Тиймээс юун Карбах мантай.

Avatar

иргэн 2020-10-13 202.179.24.134

Алс даа үгүй гэх газаргүй шүү

Avatar

Зочин 2020-10-13 103.212.119.180

БАЯН-ӨЛГИЙ МОНГОЛЫН НАГОРНЫЙ КАРАБАХ БҮҮ БОЛООСОЙ

Avatar

zochin 2020-10-13 202.131.251.130

kkk manaihan MU-iin irgenii unemleh ogchihson bolohoos hasguud chin durvegch statustai baih yostoi humuus. yun undesnii tsoonh gazar nutag omchilj suuh, Shinjaanaas durvej irsen durvegchid shuu dee.

Avatar

ХЭХЭ 2020-10-13 203.217.139.242

ХОЁР СОЛИОТОЙ НОХОЙН БОМБООНУУД БҮҮ ХУДАЛ ХУЦАЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж