"Сонгуульд оролцоогүй залуус олон юм ярих шаардлагагүй" | News.MN

"Сонгуульд оролцоогүй залуус олон юм ярих шаардлагагүй"

"Сонгуульд оролцоогүй залуус олон юм ярих шаардлагагүй"

"Сонгуульд оролцоогүй залуус олон юм ярих шаардлагагүй"

Парламент буюу Улсын их хурлын сонгуулийн дараа монголчууд дахин нэг чухал сонголтыг хийх гэж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль Пүрэв гаригт (2020.10.15) болно. Энэ удаагийн сонгуульд нийслэлийн МАН-ын хороо дангаараа оролцож байгаа бол Ардчилсан нам хэд хэдэн намтай эвсч, оролцохоо мэдэгдсэн. Өнгөрсөн зургадугаар сард бид хууль тогтоох дээд эрх мэдлийг хадгалдаг УИХ-д төлөөллөө сонгосон бол  одоо амьдарч буй нийслэл, дүүрэг, аймаг, сумын  өнгө төрхийг тодорхойлох, иргэдийн амьжиргаа, амьдралд хамгийн ойр байдаг төлөөлөгчдийг сонгоно. 

Өөрөөр хэлбэл, нийслэл хотын 1.3 сая иргэдийг төлөөлж, ирэх дөрвөн жил ажиллах үүрэгтэй 45 хүнийг, мөн өөрийн амьдарч буй дүүргийнхээ иргэдийн төлөөлөгчдийг давхар сонгоно гэсэн үг.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодорч, сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ үед улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид сонгогчид, тэдний идэвхтэй оролцооны талаар иргэд анхаарлаа төдийлөн хандуулахгүй байна. Ялангуяа, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцох талаар уриалга гаргаж байгаа нь тун цөөхөн харагдана.  

ЗАЛУУС САНАЛАА ӨГЧ БАЙЖ ТУЛГАМДААД БУЙ НИЙТЛЭГ АСУУДЛУУД ШИЙДВЭРЛЭГДЭНЭ

Сонгуульд оролцох залуучуудын идэвх сул байгаа талаар Улс төр судлаач С.Болдсайхан тайлбарлахдаа “Сонгуульд идэвхтэй оролцдог иргэд юу хүсэж буйг, тэдэнд ямар тулгамдсан асуудлууд байгааг олж мэдэх, улмаар тэдэнд таалагдах амлалт, мөрийн хөтөлбөр боловсруулж хоорондоо өрсөлддөг. Иймээс ямар төрлийн сонгогчид идэвхтэй саналаа өгч байна яг тийм л төр бий болдог. Ахмадууд идэвхтэй саналаа өгдөг учраас улс төрийн намууд халамжийн бодлогоороо хоорондоо голчлон өрсөлддөг. Саяхан тэтгэврийн зээл тэглэснийг мөн санаж байна уу? Харин залуус санал өгдөггүй учраас тэдэнд тулгамдсан асуудлууд буюу ажлын байр бий болгох, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах ажилд тун хойрго ханддаг. Тэгэхлээр залуус бид улс төрд идэвхтэй оролцож, адаглаад саналаа өгч байж бидэнд тулгамдаад буй нийтлэг асуудлууд шийдвэрлэгдэж эхэлнэ” гэжээ.

Тиймээс сонгогчид орон нутгийн сонгуульд  хариуцлагатай, идэвхтэй оролцох хамгийн чухал үе ирээд байна. Бид энэ удаа  иргэдээс  “Та санал өгөх үү”, “Та нэр дэвшигчийг ямар шалгуураар сонгох вэ” гэх асуултад хариулт авсан юм.  


МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ НЬ ТАНИЛЦАХАД  НЭГЭН ХЭВИЙН БАЙСАН

Иргэн  Э.БАТСУУРЬ:

-Өмнөх жилийн сонгуулиудад төдийлөн их ач холбогдол өгч тоодоггүй, байсан. Одоо бол нас нэмэгдэх тусам өөрийн эрхгүй сонгууль хамааралтай болж байна. Нийгэм, улс төрөөс эрүүл мэнд, хувь хүний эрх чөлөө гэх чухал ойлголтууд шууд шалтгаалж байдгийг залуучууд нарийн ажиглаж эхэлсэн шинжтэй. Гэхдээ зарим талаар тэр нь сөрөг байдлаар илэрч, залуучууд сонгуулийг тоглоом шоглоом болгож ярих, эсвэл хэтэрхий туйлшран үзэн ядаад байгаа нь жаахан харамсалтай. Ер нь бүх зүйлийг хэтэрхий үзэн ядаад байдгаа болих хэрэгтэй. Намууд болон нэр дэвшигчдийн  мөрийн хөтөлбөртэй нь танилцахад  нэгэн хэвийн байсан. Шинэ зүйл байхгүй, залуучууд руу чиглэсэн зүйл ховор юм шиг санагдсан. Тэглээ гээд сонгууль өгөхгүй байлтай биш. Ерөнхийдөө   манай тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийг эхнээс нь судлаад явж байна. Бас Google дээр ямар илэрц гарч ирж байгааг нь харж байна, баттай эх сурвалжаас мэдээлэл олж авахыг хичээж байна. Нэг хүн сонгоод бүх юм өөрчлөгдөхгүй ч амьдарч буй дүүрэгт  нэр дэвшиж байгаа хүмүүс дундаас хамгийн зөв хүнээ сонгох нь л чухал. Бид өөрсдийн хийсэн  сонголтоороо дамжуулан ирээдүйгээ тодорхойлох учраас залуусын оролцоо их хэрэгтэй. Дөрвөн жилд ганц болдог орон нутгийн  сонгуульд сонгох эрхээ эдлэх  хэрэгтэй. Сонгуульд оролцоогүй залуус дараа нь  олон юм ярих шаардлагагүй байх.

ЗАРИМ НЬ АМЬДРАЛД БИЕЛЭХЭЭРГҮЙ АМЛАЛТ БАЙСАН

Иргэн Э.ЭРДЭНЭЦОГТ:

-Миний ойлгож байгаагаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчид  бидэнд тулгамдаад буй эдийн засаг, нийгмийн бусад бүх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс иргэдтэй хамгийн ойр төрийн байгууллага гэж бодож байна. Би энэ жил анх удаагаа сонгууль өгөх гэж байна. Тиймээс нэр дэвшигчдийг залууст чиглэсэн ямар ажил, бүтээн байгуулалт хийх вэ гэдгийг нь сонирхож байна. Дүүрэгтээ нэр дэвшиж байгаа хүмүүсийн тараасан мөрийн хөтөлбөрүүдтэй танилцсан. Зарим нь амьдралд биелэхээргүй мөрийн хөтөлбөртэй байсан.  Залуус руу чиглэсэн цөөн хэсэг нь л таалагдсан. Тухайлбал, залуус бидэнд тоглоомын талбай, спорт заал хүрэлцдэггүй. Үүнийг анхаарч үзсэн байсан. Спорт заал, тоглох талбайтай болбол бидний  чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдэнэ. Энэ дашрамд, 20-25 насны залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя.

ЯМАР НЭГ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЭСЭХЭД ИХ АНХААРЧ БАЙГАА

Иргэн З.БАТ-ЭРДЭНЭ:

-Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг нь сонсохоор нэг удаа иргэдийн уулзалтад нь очсон. Сонголтоо зөв хийхэд нэр дэвшигчдийн уулзалтад оролцож, мөрийн хөтөлбөртэй нь танилцах нь чухал байх. Саналаа өгөх болоход нэр дэвшигчээ танихгүй бол бас хэцүү шүү дээ. Хэнд итгэж сонголтоо хийх юм. Зарим нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүд таалагдаж байгаа. Бодит амьдралд ойрхон, биелэх боломжтой мөрийн хөтөлбөрүүдийг нь харж байж нэр дэвшигчээ бас сонгоно. Мөрийн хөтөлбөрт орсон амлалтууд нь бодитой,  хэрэгжих боломжтой эсэх, хэрэв хэрэгжвэл таны амьдарч буй газарт ямар үр дүн өгөх талаар бодож, харьцуулж байна. Мөн тэдний ёс зүйн асуудалд холбогдож байсан эсэх, эсвэл ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхэд их анхаарч байгаа. Сонголоо гэхэд дүүргийнхээ иргэдийн итгэлийг алдахгүй, ажлаа сайн хийдэг,  ёс суртахуунлаг хүнийг сонгоно доо.

УЛС ТӨРД УДСАН ХҮМҮҮСТ НАЙДАХАА БОЛЬСОН

Иргэн Ц.ЭНХБОЛД:

-Миний хувьд яг аль намд саналаа  өгөх эцсийн шийдвэрээ гаргаагүй л байна. Нам болон бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцаж дуусахад хэдэн өдрийн зай байна. Тэр хугацаанд нэг шийдвэрт хүрнэ дээ Хамгийн гол нь иргэд бид л сэтгэлтэй, дүүрэг, хороогоо хөгжүүлж  зөв хүнээ сонгох хүндхэн сонголттой нүүр тулж байна. Би хувьдаа аюулгүй, тав тухтай орчинд амьдрахыг хүсч байна. Энэ жилийн сонгуульд ард иргэдийг урьд жилүүдээс илүү няхуур, хашир хандаасай гэж хүсч байна даа. Гучаад жилийн турш бид гоё сайхан амлалтуудад хууртаж ирсэн болохоор одоо юу нь биелэх, юу нь биелэхгүй, юу нь үнэний хувьтай, юу нь зүгээр мөрөөдөл вэ гэдгийг ялгаж салгадаг болсон байх. Энэ жилийн хувьд олон сайхан залуус бие даан нэр дэвшиж байна. Миний хувьд улс төрд удсан хүмүүст найдахаа больсон учраас  энэ жил шинэ хүмүүсийг сайн харж, шинжиж байгаад сонгоно.

ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ХЭМЖЭЭНИЙ ШУДАРГА ХҮН ХОВОР ЮМ БИШ ҮҮ?

Иргэн  Н.МЯГМАР:

-Би ямар ч нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцаагүй. Сонгууль өгөх эсэхдээ ч эргэлзэж байна. Монгол Улсын иргэн хүний хувьд сонгууль өгөх үүрэгтэй учраас би сонгуульд оролцохгүй нь буруу үйлдэл. Харин нөгөө талаас нь харвал миний сонгох эрхийг эдлүүлэхгүйгээр хүчээр хэдэн хүн сонго гээд хэдэн хүн тулгачхаж байна. Нөгөө хэдэн хүмүүсийг нь бараг  танихгүй шахуу. Хоёрдугаарт, амлалт гэдэг нь ихэнх нь худлаа байдаг шүү гэдгийг эрх баригчид өнгөрсөн хугацаанд харууллаа. Тиймдээ ч итгэл алдарсан. Би хувьдаа  шинэ Засгийн газрыг эрс, шийдэмгий өөрчлөлтүүдийг хийгээсэй гэж хүссэн.  Гэтэл ажиглаад байхад томилж байгаа томилгоонууд нь үнэхээр шударга ёсыг тогтоож чадах хүмүүс мөн үү гэдэгт хүртэл эргэлзүүлж байна. Ер нь итгэл хүлээлгэх хэмжээний шударга хүн ховор юм биш үү?

ХҮССЭН ХҮН БҮР СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ БОЛОХГҮЙ

Иргэн Ч.ХОНГОР:

-Бие даагчдын  талаарх тодорхой мэдээлэл бага байна. Мэдээгээр УИХ-д сууж байсан  хуучин гишүүдийг нэр дэвших гэж байгааг харсан. Тэр дундаас сонгогдох хүн байхгүй шүү дээ. Энэ бие даагчдын зарим нь өмнө нь хуучин намаа төлөөлж, 30 гаруй жил парламентад суусан хүмүүс байна билээ. Одоо улс орон хөгжсөн юм алга. Улам л доройтож байна. Энэ 200 гаруй бие даагчдын дунд гайгүй хүмүүс байгаа л байх. Ер нь хүссэн хүн бүр сонгуульд нэр дэвшиж болохгүй. Ямар ч мэргэжлийн хүн байсан өөрийн чаддаг зүйлээ л сайн хийх ёстой. Дуучин хүн парламентад суулаа гээд улс төрөөр дуулахгүй биз дээ. Тэр хүн дуугаа сайн дуулж, өмнөх ажлаа сайн хийвэл улс төрд орсонтой ялгаагүйгээр улсын хөгжилд хувь нэмрээ оруулна.  Мөн бөх барилддаг хүн улс төрд ороод юу хийх юм. Түүний  оронд бөхөө барилдаад явсан нь дээр байх. Жишээлбэл, манай парламентад хэд, хэдэн бөхчүүд сууж байна. Нарийн яривал бидний 30-аад жилийн өмнө суралцсан мэдлэг боловсролыг эзэмшээгүй хүмүүс байгаа шүү дээ. Би бодохдоо уул уурхайн мэргэжилтэн доктор, профессорууд монголд олноороо байсаар байтал яагаад нэг бөхийг  байлгаад байгааг сайн ойлгодоггүй юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-13 122.201.24.84

ядмаглуу л л хариултууд байна

Avatar

Зочин 2020-10-13 66.181.161.57

МАН улсын төсөвөөр авилга шаагаад гарах биздээ. Увсад бүүр улаандаа гарчээ.

Avatar

Зочин 2020-10-13 103.9.90.100

Орон нутгийн сонгуулийн хулийг өөрчилж баг сум, аймаг, дүүрэг нийслэлийн засаг даргыг ард иргэд өөрсөдөө шууд сонгодог болох иргэдийн төлөөлөгчид нь засаг даргаа хянадаг байх хэрэгтэй байна.

Avatar

Доржоо ах 2020-10-13 103.9.90.100

Нэг санал байна Иргэдийн хурлын төлөөлөгчид тухайн нутаг дэвсгэрийнхээ засаг даргыг томилдог болохоор нь асуудал үүсээд байгаа юмаа. Нэг бүтэхгүй мөнгөтэй нөхөр тухайн орон нутгийн намын дарга болчихоод албан тушаалтай болохын тулд дээдэст бөхөлзөж өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлээд байгаа юм.
Тэр тойрон хүрээлэгчид нь нөгөө мөнгөтэй албан тушаалд дуртай нөхрөө томилдог уг нь иргэдээ засаг даргаа сонгодог болчихвол хамаг сайн нь гарна шүү дээ

Avatar

Зочин 2020-10-13 122.201.24.84

иргэдийн сонгуулийн боловсрол учир дутагталтай байнаа иргэдээс шалтгаалах юм их байна

Avatar

Зочин 2020-10-13 202.55.188.85

Tertei tergui MAN luivardaad garna daa

Avatar

ХУУЛЬЧ 2020-10-13 192.82.64.190

ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨЛ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,САЙД ДАРГА, ТЭР БАЙТУГАЙ Л ХОРОО БАГЫН ЗАСАГ ДАРГА БИШ Л ДЭЭ ,,,,ТЭД ОРОН НУТАГ, ХОТ ,ТОСГОН ,, СУМ ,ДҮҮРЭГТ ТУХАЙН ХОРОО БАГЫН ОРШИН СУУГЧ ИРГЭДИЙНХЭЭ НҮД, ЧИХ БОЛЖ ТЭДНИЙ ЭРХ,ЭРХ АШИГ ,ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ БАТАЛГААГ ХАНГАХЫН ТУЛД ИРГЭДТЭЙГЭЭ ХАМГИЙН ОЙР БЙАЖ ТӨР,ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛ АМ ХИЙЖ ЯВДАГ ХҮН ЯАЖ ДАРГА БАЙХАВ ДЭЭ ,,, ,,,ХУУЛЬД ТЭГЭЭД Л ЗААЖ /Ү/Х-ЫН 60-Р ЗҮЙЛ ҮЗ/,,,,,

Avatar

irgen 2020-10-13 139.5.219.51

Цагаан сонгууль өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-13 117.111.19.132

Хоцрогдсон сонгуулийн системээ өөрчилж, сонгууль луйварддаггүй болчихоод сонгогчоо шүүмжил. Саналаа өгөөд байхад хулгайчдаа нарыг дахин автоматаар гаргахаар хэн ч гэсэн урам хугарна.

Avatar

Зочин 2020-10-13 122.201.22.90

Дарга болж амьдарлаа калгуулж чадахгүй байхад яараараа юм яриж болдоггүй юм. Чи мэдэн муу байхаа.

Avatar

Зочин 2020-10-13 103.14.36.18

Санал өгдөг ч бидний саналыг луйвардаад байна.

Avatar

Зочин 2020-10-13 66.181.177.62

Сонгуулийн дараа гэрэл гэгээтэй болно гэж байхгүй дээ хар бараан бахь байдгаараа байж л байна доо

Avatar

Зочин 2020-10-13 202.55.188.40

Манхй тойрогт сонгох хүн алга одоо яадаг юм.

Avatar

зочин 2020-10-13 202.21.127.166

СОНГОГДОЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ОЛОН ЮМ ХУЦАХ БАС ХЭРЭГГҮЙ, ТА НАР ЭХЛЭЭД БИЕЭ ЗАСАЖ СУР

Avatar

Зочин 2020-10-13 174.237.6.122

Mongolchuud min hulhiduuulj yaasan ch handaggui yum! Huuulindaaa bish hundeee asuudal baidag yumshuuuu deee… mobgolchuuud odooonoooos ehelj ur huuhdeee zuv usguj humuuujuuulj chadval 20-30 jiliiiin daraaa gerel tsuhuij magadgui… ter boltol tesej chadahuuuu l gesen asuuudal bainadaa

Avatar

Зочин 2020-10-13 27.123.214.2

hersuu baitsgaana shvv bagaar ni songii geh met hudlaa yumand b** itgeerei Mongolchuudaa

Avatar

Зочин 2020-10-13 66.181.184.171

Сонгочих хүн байхгүй байхад яаж сонгуульд оролцохуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж