Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажилтай танилцав | News.MN

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажилтай танилцав

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажилтай танилцав

Монгол Улсын Шадар сайд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км төмөр зам тавигдана.
1 дүгээр зэрэглэлийн гэдгээрээ онцлогтой. 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдах юм. Одоогоор төсөлд 1801 инженер, техникийн ажилтан болон ажилчид,770 гаруй машин механизм ажиллаж байна.

Эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, ус зайлуулах хоолойн ажил 98 хувь, мал амьтны гарц 97 хувь, дэд бүтцийн ажил 46 хувь буюу гол замын үеийг 106 км-ийг угсраад байна. Ачилтын тойргийн ажил 9 дүгээр сард эхлэж, газар шорооны ажил хийгдэж байна.

Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Мөн ашиглалтад орсноор нийгэм,эдийн засагт олон эерэг зр нөлөөтэй юм.
Тухайлбал
– Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна.
– Авто тээврийн осол, зөрчил буурч иргэдийн амь нас, эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
– Төмөр замын боомтоор дангаараа жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтой. Ингэснээр Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно.
– 2000 орчим ажлын байр шинээр бий болно.
-Одоогийн байдлаар БНХАУ руу экспортлох нүүрсний автозамаар хил хүртэл тээвэрлэж буй зардал тутамд 32 ам.доллар зарцуулдаг бол төмөр зам ашиглалтад орсноор уг зардал 4 дахин буурч 8 ам.доллар болох юм.

Мөн Монгол Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам. долларыг Засгийн газарт төвлөрүүлж, эдийн засгийн өсөлтөд бодитойгоор дэмжлэг үзүүлэх юм.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hvhv 2020-10-12 202.9.40.14

murui n**** zailaasai

Avatar

Зочин 2020-10-12 64.119.26.21

20-28 сая $ жинхэнэ худлаа тоо

Avatar

Зочин 2020-10-12 172.58.143.173

20jiliin umnu mcs bariad duusah dohson achaanii tereg yabuuldag huzaa giin zahialgaar jenko zi 2 tur barina gej alsan shu tz tt goos jenko zi met hyadaduudiin gar huluudiig holduul

Avatar

Зочин 2020-10-12 202.9.46.94

Дэлхийд байхгүй сайхан төмөр зам болжээ. Америкт ийм гоё, тэгш сайхан, байгальд ээлтэй цэвэр технологиор хийсэн төмөр зам байхгүй гээд барьсан ч алдахгүй.

Avatar

Зочин 2020-10-12 64.119.16.26

хүмүүсийн ажилд садаа болсон хар дуракууд чинь ядаргаатай юм бэ, хэрэгтэй хэрэггүй фяздуунууд худлаа чухал царайлчихаад ажлыг нь тайван хийлгэхгүй юм

Avatar

зочин 2020-10-12 66.181.161.103

Шинэ дарга өөрийнхөө бизнэсийг шургуулчих л санаатай яваа биз… өөр яадии….

Avatar

ugly 2020-10-12 202.131.233.50

Hed uzdgiin be? naad urdah ajaa hiil dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж