Гашуунсухайт хилийн боомтод ажиллав

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт хилийн боомтод ажиллав

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа. "Гашуунсухайт" хилийн боомтод ажиллаж байгаа нүүрс тээвэр, жолооч нарын өмнө тулгамддаг асуудлуудтай танилцлаа.

Засгийн газраас "КОВИД-19" цар тахлын үед эдийн засгийг тогтвортой хадгалах чиглэлд голлон анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмыг наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтоор 1100 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна.
Аравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар 129 аж ахуйн нэгжийн 3700 гаруй тээврийн хэрэгсэл улс хооронд буюу богинын тээвэрлэлт хийж байна.

Гашуунсухайт боомтоор өнөөгийн байдлаар өдөрт дунджаар бараа материалын 20-30, нүүрс тээврийн 1000-1300 хэрэгсэл, Оюутолгой ХХК-ын 40-80 тээврийн хэрэгсэл, гарч, орж байна.

Мөн тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг 7-14 хоногт тогтмол шинжилгээнд хамруулж байгаа юм. Тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын зарим төлөөлөл тусгаарлалтын хоногыг бууруулж өгөх саналыг ч Шадар сайдад тавьсан.

Ханбогд сумын нутаг дэвсгэрт Гашуунсухайтын хилийн боомтоос 8.4 км-т байрлах 2500 хүнд даацын машины “Тайван зогсоол” үйлчилгээний цогцолборыг барьж байгуулах төслийн ажлыг “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2018 оноос эхлүүлэн ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 90 орчим хувийн гүйцэтгэлтэй гэдгийг компанийн төлөөлөл танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж