276,036 ширхэг хувьцаа арилжжээ | News.MN

276,036 ширхэг хувьцаа арилжжээ

276,036 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 33,280,746.46 төгрөгийн үнийн дүн бүхий 276,036 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан хөвөн" ХК (DAH +10.59%) болон "Монгол Базальт" ХК (MBW +6.06%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -12.09%) болон "Ариг гал" ХК (EER -4.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 2,283,480,500 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах 693 захиалга хүлээн авч, захиалгын явц 48.07 хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү.

ТOP 20 индекс 1.57 хувиар буурч, 17326.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,581,495,749,108.20 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж