Авто тээврийн үндэсний төвийн үйлчилгээг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Авто тээврийн үндэсний төвийн үйлчилгээг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлнэ

Авто тээврийн үндэсний төвийн үйлчилгээг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлнэ

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, тэгш хүртээмжтэй байлгах зорилго бүхий төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Засгийн газраас зарим төрийн үйлчилгээг цахимжуулах, цахимаар төрийн үйлчилгээг авах нөхцөл, боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.

“Хөсөг трейд” ХК нь өөрийн байранд байрлах Автотээврийн үндэсний төвийн болон төрийн бусад цахим үйлчилгээ, даатгалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуй эрхлэгчид, иргэдэд хүндрэл учруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар иргэд, хэрэглэгчдээс гомдол ирүүлснийг шалгаж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвтэй хамтран “Хөсөг трейд” ХК-ийн байранд байрлах Авто тээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр иргэд, хэрэглэгчид автотээврийн хэрэгсэлтэй холбоотой төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай цаг алдалгүй авах боломж бүрдэх юм.

ШӨХТГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж