Сонгуулийн өдрөөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй | News.MN

Сонгуулийн өдрөөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Сонгуулийн өдрөөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргалаа.

Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай” гэжээ.

Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Спортын хороо болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон байна. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-12 192.82.77.212

Зөв захирамж гаргажээ. Архи хоногийн хоол биш,
талх биш. Зөвхөн гай зовлон дагуулдаг хар ус.

Avatar

архи уусан хүн олон байдаг даа сонгуулиар зарахгүй л баймаар байна даа яг хуулиа дагаад 2020-10-12 66.181.179.155

архи уусан хүн олон байдаг даа сонгуулиар зарахгүй л баймаар байна даа яг хуулиа дагаад

Avatar

Зочин 2020-10-12 202.55.188.40

Arhitai temtseh bish humuusiinhee uhamsariig deeshluul, tsag uyedee taaruulj uudag soyold surga

Avatar

иргэн 2020-10-12 202.179.24.134

нэг л их Сүржин Тогтоод журам гаргана , даана ч МАН-ынхан Өөрсөд өө Хөдөө орон нутгаар Архи тарааж тараасан архыг нь уусан Иргэд нь түрүүчээсээ Амь насаа алдаад байхад нэг л их Дурэм журам гаргахаасаа өмнө гаад Архи иараагаад байгаа МАН-ын Гишүүд дээ Анхааруулж хэлж Арга хэмжээ авмаар юм

Avatar

зочин 2020-10-12 192.82.77.212

Архийг сонгуулийн дараа ч худалдахгүй байж болноо
Архиар үхсэнээ хийдийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж