
Эрдэмтэн Семючкина соронзон цуурайг ашиглан гэрэлд үзэгдэж буй аливаа зүйл рүү чиглүүлэн, соронзон цуурайгаар тойруулан хүрээлүүлэх замаар хүний нүдэнд үзэгдэхгүй болгох гэнэ.
Пенсильваний их сургуулийн хамтран зүтгэгчдийн хамт хийж буй түүний эрдэм шинжилгээний ажлын талаар АНУ-ын физикийн институтын сэтгүүл “Applied Physics Letters” сэтгүүлд дэлгэрэнгүй материал нийтлэгджээ.
Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар тэд цахилгаан дамжуулахгүй нэгэн төрлийн шилэн ширхгээр бүрэлдсэн нөмрөг бүтээж, түүнийг нэг микрон /нэг метрийг сая хуваасны нэг/ хэмжээ бүхий хэт улаан туяагаар бөмбөгдөх замаар хүний нүдэнд үл үзэгдэх болгож чадсан юм байна.
Цуурай нь жирийн шилэн цуурай бөгөөд тодорхой үеэлзлийн хооронд хэлбэлзэх бөгөөд тэр нь бид бүхний мэддэг цахилгаан цуурай болон хувирдаг аж.
Семючкиний үл үзэгдэгч нөмрөг нь байгальд бэлнээр байдаггүй бүтээгдэхүүнээр хиймэл аргаар гаргаж авсан бөгөөд цуурай үүсгэгч жижиг шилэн тоосонцор ашиглан бүтээсэн ажээ. Түүнийг радио долгионоор бөмбөгдөн соронзон цуурай үүсгэж, хүний нүдэнд үзэгдэх аливаа зүйл рүү чиглүүлэхэд жирийн гэрэл ойж, эргэн нугарч, үзэгдэж байгаа зүйл үл үзэгдэх хэлбэрт шилждэг байна.
Саяхан АНУ-ын физикийн Нийгэмлэг метаматериал хэмээн нэрлэгдэж буй Семючкиний энэ бүтээлийг сүүлийн арваад жилд гарсан физикийн шинжлэх ухааны гурван том нээлтийн нэг нь гэж үнэлсэн бөгөөд энэхүү бүтээлийг төгс болгох талаар Мичиганы их сургуулийн эрдэмтэд ажиллаж байгаа ажээ.
Энэхүү нээлт амьдралд хэрэгжих аваас тун удахгүй бид үл үзэгдэгч танк, үл үзэгдэгч тусгай хүчнийхэн дайсанд цохилт өгч байна гэх мэт сонин хачин мэдээ сонсох цаг ирэх нь.
Ашигласан материал: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг