Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг бусдад түрээслүүлэн, хууль зөрчсөн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо. Тодруулбал, иргэн А нь Сүхбаатар дүүргийн X хороонд байрлах "Топаз" төвийн караоке баарыг Тахилга ХХК-ийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг ашиглан, түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна.
Хууль зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.5.8-д зааснаар хууль бусаар олсон хөрөнгө, орлого болох нэг сая төгрөгийг улсын орлого болгож, үйл ажиллагааг нь зогсоон тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ