Баянгол дүүрэгт байрлах “Хавай” спорт цогцолборын нэрэмжит талбайн теннисний анхдугаар тэмцээн ирэх сарын 5-6-ны өдрүүдэд болно. Тус спорт цогцолбороос зохион байгуулж буй анхдугаар тэмцээн өсвөр үе болон насанд хүрэгчдийн ангиллаар болох юм.
Тэмцээний ангилал:
Өсвөр үе: 10-12, 13-15 нас
Насанд хүрэгчид: 32 хос
- эрэгтэй, эмэгтэй хосын төрөл
- холимсог хосын төрөл
Нийт 4 сая шагналын сантай тус тэмцээний бүртгэлийг jiyongkim32@gmail.com хаягаар гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.
"Хавай" спорт цогцолбор нь Баянгол дүүргийн ДЦС-4 урагш 400 метрт байрлаж байна. Мөн тэмцээний талаарх мэдээллийг 9936-9628, 8817-7637 дугаараас лавлаарай.
www.facebook.com/Hawaii-SPORT-Center
Ч.БОЛОР