Цэцийн дүгнэлтийг дүгнэх эрхгүй гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цэцийн дүгнэлтийг дүгнэх эрхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг дүгнэх эрхгүй гэв

Хууль зүйн байнгын хороо 16.30 цагт эхэлсэн. Тус байнгын хороогоор Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх товтой байсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар саналтай байна” гээд “Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн талаар цэцийн дүгнэлт гарчихсан юм байна. Тэр дүгнэлтийг хуулийн заалтаар тав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр дүгнэлт гарсан бол тав хоногийн дотор хэлэлцэнэ гэсэн хуулийн заалттай юм байна лээ. Энэ асуудлыг нэг тийш болго. Сая чуулганы хэлэлцүүлгийг хараад сууж байхад хууль бус дүгнэлт гэсэн юм ярьчихсан сууж байх юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргачихсан бол тэр нь хууль ёсны, хууль бус гэж бид энд дүгнэхгүй шүү дээ. Бидний хийх ажил бол цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах эсэхийг хэлэлцэх ёстой. Хуулийн яс тав хоногийн хугацаа заачихсан байгаа юм чинь тав хоногт хэлэлцэх хэрэгтэй. Ээлжит бус чуулган зарлагдсанаас хойш өнөөдөр тав дахь өдрөө болж байна. хугацаа нь дуусч байна. албан ёсоор бүрэлдэхүүнээрээ хэлэлцээд гаргачихсан цэцийн дүгнэлтийг өнөөдөр хэн нэгэн хүн хууль ёсны мөн, биш гэж хэлэх эрх бидэнд байхгүй. УИХ-ын чуулганаар оруулаад хүлээж авах эсэхийг шийдэх хэрэгтэй. Ийм хэтэрхий дураараа авирласан үйл ажиллагаа УИХ-д байж таарахгүй. ҮХ-ийн хямрал руу төрийг түлхлээ. Би энэ цэцийн дүгнэлтийг хэлэлцэх саналыг оруулж байна. Та бүхэн ойлгоно байх гэж найдаж байна” хэмээсэн юм.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат болон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар ҮХЦ-д албан бичиг явуулсан учраас хууль зөрчсөн зүйл байхгүй хэмээн тайлбарласан юм.

Ийнхүү Ц.Нямдорж, Ж.Батзандан, Х.Тэмүүжин нар санал хэлсний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын хуваарьт багтсан эхний асуудлыг хэлэлцэж эхэллээ.  

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

з 2016-02-19 202.9.40.13

Хамгийн далд аргаар төрийг хутган үйлмүүлэгч ил үймүүлгчддээ дургүй байх нь аргагүй юм

Zochin 2016-02-19 59.153.115.121

MONGOLD TURT YOS USTAJ, PARLAMENTIIN DARANGUILAL TOGTLOO. TURIIG UNUUDUR HUULI BISH, HUIVALDAAN, ANARHIZM ZALJ BAIGAA NI EMGENELTEI.

Irgen 2016-02-19 59.153.115.121

TEMUUJIN GEJ NEG TYRIIN HUTGUUR BAINAA. UG NI SHOROND BAIIH L HUN SHUU DEE.

Зочин 2016-02-19 103.10.23.90

НЯМДОРЖ ХАШИР ХУЛГАЙЧ ХЭЗЭЭ ИЛ ГАРЧ ХЭЗЭЭ ДАЛД БАЙХАА САЙН МЭДНЭ

Зочин 2016-02-19 103.26.193.80

Мингэт ак нам больчээч, дюүд кюүкдүүд мэдчиишд

Зочин 2016-02-19 202.21.110.186

Нямка хаанаас үг хэлсэн юмбэ. Сүнс нь юм уу

Зочин 2016-02-19 103.26.194.67

НЯМВАА ЧИ АРДЧИЛАГЧИДТАЙ НИИЛЖ МАХН.БОЛООД ЭНХБАЯРЫГ ТАМЛАЖ ХАНАХГҮЙ БАИНА УУ МАХН-Н ГИШҮҮН

Зочин 2016-02-19 103.26.194.121

Таны өвдөг өвддөг үү? Хэрэв тийм бол та өвдөгний зөөлөн эдийн гэмтэлтэй байх магадлал өндөр юм. Өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, өвдөг өвдөхөд дараах дасгалуудыг хийн эдгээж, урьдчилан сэргийлж болно: www.HealthNews.mn

Зочин 2016-02-19 103.26.194.121

Таны өвдөг өвддөг үү? Хэрэв тийм бол та өвдөгний зөөлөн эдийн гэмтэлтэй байх магадлал өндөр юм. Өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, өвдөг өвдөхөд дараах дасгалуудыг хийн эдгээж, урьдчилан сэргийлж болно: www.HealthNews.mn

Зочин 2016-02-19 150.129.140.55

Нямка чи өвчтэй гэж худлаа шааж хурал тасалж байхаар хэдэн цэргүүдээ дагуулаад хуралдаа сууж байхгүй яасин гохь чинь за.