Японы төв банк ирэх 2021 оны эхний улиралд дижитал мөнгөн тэмдэгтийг гарган туршихаар бэлтгэж буйгаа мэдээлжээ. Тус банкнаас дижитал мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэн туршихын тулд тусгай цахим систем бүтээж байгаа аж. Гэхдээ дижитал мөнгийг гүйлгээнд нэвтрүүлэхийн өмнө хэд хэдэн удаа туршиж, бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай гэдгийг албаныхан онцолжээ. Туршилтын эцсийн шатанд дижитал мөнгөний аюулгүй, найдвартай байдал зэргийг хэрэглэгчид, хувийн бизнес эрхлэгчдийг оролцуулан шалгах гэнэ. Энэ нь Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн дижитал шилжилтэд чиглэсэн бодлогын хүрээнд хийгдэж буй ээлжит ажил аж.
Японы төв банкнаас хувийн бизнес эрхлэгчид, хуулийн мэргэжилтнүүд болон бусад холбогдох албаныхантай хамтран ажиллаж, санхүүгийн систем болон бараа бүтээгдэхүүний үнэд цахим мөнгө гарснаар хэрхэн нөлөө зэрэг олон асуудалд судалгаа, бэлтгэл ажил хийж байгаа аж.
Дижитал мөнгөн тэмдэгтийг гаргах хамтарсан судалгааны ажлыг өнгөрсөн нэгдүгээр сард Японы төв банк, Европын төв банк, Английн төв банк, Швейцарийн үндэсний банк зэрэг зургаан том банк хамтран эхлүүлжээ.
Дижитал болон бэлэн мөнгө зэрэгцэн оршсоноор төлбөрийн системийг уян хатан байлгах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, мөнгөний болон санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг олон сайн талтай аж.
Эх сурвалж: The Japan Times
Холбоотой мэдээ