"Монгол Улс нэр хүндээ өсгөх түүхэн боломжийг алдаж байна" | News.MN

"Монгол Улс нэр хүндээ өсгөх түүхэн боломжийг алдаж байна"

"Монгол Улс нэр хүндээ өсгөх түүхэн боломжийг алдаж байна"

"Монгол Улс нэр хүндээ өсгөх түүхэн боломжийг алдаж байна"

“Цэнхэр сүлд” ТББ-ын Гүйцэтгэх захирал, доктор Жаргалсайханы Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед гадаад орчинд “Зөөлөн хүчний бодлого”-ын талаар нэлээн өргөн хүрээнд ярих боллоо. Хоёулаа энэ сэдвээр ярилцлагаа эхлүүлэх үү?

-За тэгье. “Зөөлөн хүчний бодлого” гэдэг XXI зуунд аргагүй гарч ирж байгаа юм. Урд өмнө нь түүний илрэл байдаг л байсан. “Зөөлөн хүчний бодлого” гэхээр Хятад Күнзийнхээ бодлогыг сурталчилдаг байсныг хэлж болох юм. Өвөг дээдсээ хүндэлж, том хүний үгнээс гарч болохгүй, сургаалийг нь дагах ёстой гэдэг ч юм уу. Тийм сургаалийг Хятадад төдийгүй мөн Азийн олон улс оронд дагаж мөрдөж ирсэн бөгөөд зан заншил нь ч болж хувирсан. XX зууны хоёрдугаар хагаст АНУ дэлхийн II дайны дараа гарч ирээд, үзэл суртлын тэмцэлдээ “Зөөлөн хүчний бодлого”-ыг өргөнөөр ашиглах болсон. Холливудээс авахуулаад олон арга хэлбэрээр хүмүүсийг өөртөө татах болсон. Жижиг улсын хувьд тийм боломж бараг гардаггүй байсан. Өнөөдөр тэд техникийн дэвшил, даяарчлал, газар зүйн байршил, байгалийн баялгийнхаа ачаар өөрсдийн байгааг мэдэгдэх боломжтой болж байна. Тэгэхдээ бололцооныхоо хэмжээгээр өөрсдийгөө эергээр харуулахыг боддог. Түүнийг өнөөдөр “Зөөлөн хүчний бодлого” гэж яриад байгаа юм. Улс орны хүчин чадлыг юуны өмнө эдийн засаг, улс төрийн нөлөө, холбоотонтой эсэх, бусдад зээл тусламж үзүүлэх бодит боломж, бололцоо байгаа гэдгээр хэмждэг байлаа. Тэгвэл сүүлийн үед улс орны “Зөөлөн хүчний бодлого” ч мөн чухал хүчин зүйл гэж тооцогддог болсон.

-Том гүрнүүд түүнийг хэр хүлээн авдаг вэ?

-Тэд түүнийг зохих ёсоор харгалздаг болж байна. Тухайлбал, том гүрнүүд хоорондоо хэл амаа ололцож чадахгүй байгаа буюу нөгөө талдаа эхэлж буулт хийх сонирхолгүй байгаа үед нь дунд, жижиг улсууд аль аль тал нь хүлээж авч болохуйц шийдлийн хувилбарыг хөндлөнгөөс санал болгож асуудлыг шийдэхэд дөхөм үзүүлдэг. Тэгэхдээ жижиг орныхоо ашиг сонирхлыг бага боловч тусгахыг хичээдэг. Жишээлбэл, 1970-аад оны дунд үед их далай, далайн ёроол, түүний асар их амьд болон манганы хүдэр, кобальт зэрэг эрдэс баялгийг булаацалдаж, далайн техник, технологи хөгжсөн улс орнууд давуу талаа ашиглах, их гүрнүүд шумбагч болон цэргийн хөлөг онгоцоо олон улсын тээврийн зам, суваг, хоолойгоор дур мэдэн зорчиж байдлыг хүндрүүлж хурцатгах зэрэг хүндрэл бэрхшээл гарч ирж байсан. Далайн эргээрээ асар их амьд баялагтай Латин Америкийн улс орнууд тэдгээр баялгийг өөрийн эрх мэдлийн баялаг гэж мэдэгдэж байснаар олон маргаан гарч ирж байсан. Тэр үед нь Мальта гээд арлын жижиг орон тэнгис далайтай холбогдсон бүх асуудлыг олон улсын гэрээ конвенциор шийдвэрлэх санал гаргасныг бүгд дэмжиж, бараг 10 гаруй жил олон талт яриа хэлэлцээ явагдаж, дэлхийн гуравны хоёрыг хамарсан тэнгис далайн 100 гаруй асуудлыг нэгэн багц болгон шийдвэрлэсэн түүхтэй. Тэр нүсэр том, 320 зүйл ангитай, 9 хавсралттай конвенцийг нарийн хэлэлцэж тохироход Сингапурын Элчин сайд Т.Кох чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнд Олон улсын хамтын нийгэмлэг тусгайлан талархал илэрхийлсэн байдаг. Тэрхүү конвенцийн 10 дугаар бүлэгт далайд гарцгүй орнуудын далайд чөлөөтэй гарах эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн конвенцид далайд гарцгүй улс далайд хамгийн ойрхон хөрш зэргэлдээ далайтай улсынхаа эдийн засгийн бүсэд загас агнах эрхтэй гэж заасан байдаг. Харамсалтай нь, манайх тэр талаар Хятадтай ярилцаж байгаагүй өнөөг хүрлээ.

-Учир шалтгаан нь юунд байдаг юм бол?  

-Би жижиг улсын үүрэг ролийн талаар НҮБ-ын ЕНБД Кофи Аннантай хэд хэдэн удаа ярьж байсан. Манайх шиг жижиг улс олон улсын хамтын нийгэмлэгт ямар үүрэг рольтой байх вэ гэхэд жижиг улсууд олон нүүдлийн цаадахыг олж харах байгалийн онцлогтой учраас асуудлыг сэдэх, зохицуулах талаар санал, санаачилга л гаргаж байх хэрэгтэй. Том гүрнүүд эхлээд өөрийнхөө ашиг сонирхлыг боддог. Харин жижиг улсууд өөрийгөө бодохын зэрэгцээ хамтын нийгэмлэгээ боддог. Манайд “зөөлөн хүч” хуримтлагдаад байгаа гэж би боддог. Тухайлбал, 1990-ээд оны эхэнд хүч хэрэглэхгүйгээр ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засаг руу орж чадсан. Алдсан, оносон зүйл нэлээд байгаа. Түүнийгээ нуулгүй бусад улстай хуваалцахад бэлэн байдаг. Тэгснээрээ нэр хүнд олж чадсан. Манай энхийг сахиулах хүчний үйл ажиллагааг ч энд дурдаж болно.

-Жижиг армитай улс учраас бусдад үлгэр жишээ үзүүлж чадах уу?

-Чадалгүй яах вэ. НҮБ-ын хүрээнд энэ талаар нэлээд ярьдаг. Бодоод үз л дээ, дэлхий дээр армийнхаа хэмжээгээр 129-д ордог хэрнээ энхийг сахиулах үйл ажиллагаанд 28-д орж байна. 1990-ээд оны дундуур НҮБ-ын дүрмийн дагуу Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох асуудлыг ярилцаж байхад дургүйцсэн хүн нэлээд гарч байсан. Бидний цөөхөн монголчууд дэлхийн тийм том ажиллагаанд орох хэрэггүй гэсэн яриа гарч байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд, мөн УИХ-ын хэмжээнд ч энэ талаар нэлээд ярилцсан. Тэр үед энхийг сахиулах хүчнээ хувьд зэвсэгт мөргөлдөөнөөс арай зайтай нөхцөлд, тухайлбал харуул хамгаалалт, эмнэлэг, холбооны чиглэлээр оролцож байхаар ярилцаж байсан. Тэгээд ч манай зэвсэг техник яг халуун цэгт хэрэглэхэд гологдох байсан. Манай тэр бодлого одоо ч хэрэгжиж, манай олон улсын нэр хүндийг өсгөж байна.

“Зөөлөн хүч”-ний бас нэг өөр жишээ бол цөмийн зэвсгээс ангид статутай болсон явдал юм. Цөмийн зэвсэгтэй таван гүрэн, түүний дотор манай хоёр хөрш Монгол Улсын тэрхүү статусыг хүлээн зөвшөөрч, түүнийг хүндэтгэж, зөрчих аливаа үйлдэлд оролцохгүй гэсэн баталгааг манайд төдийгүй өөр өөрсдөдөө өгч, дэлхийд зарласан явдал юм. Хамгийн сүүлийн жишээ бол манай улс Ковид-19 цар тахалтай амжилттай тэмцэж байгаа явдал юм. Тэгэхээр бид улс төрийн хувьд олон улсын хэмжээнд нэлээд оноо авч байна. Тэдгээрийгээ гадаад бодлогодоо хэрхэн ашиглаж болохыг бодох хэрэгтэй юм. Улс төрд, түүний дотор том улс төрд ч мөн момент буюу аятай агшинг ашиглах явдал байдаг. Хэрэв тэр моментыг алдвал өөр нэг улс түүнийг ашиглаж таарна. Энэ бол олон улсын харилцааны бичигдээгүй хууль гэлтэй. “Зөөлөн хүч”-ний тухай энэ яриаг нэг асуудалд хандуулмаар байна.

-Ямар асуудал вэ?

-Энэ бол цөмийн зэвсгийг хориглон хураах асуудалтай холбоотой юм. Цөмийн зэвсэгтэй гүрнүүд хүйтэн дайны дараа цөмийн зэвсгийнхээ тоо хэмжээг хорогдуулсан боловч тэрхүү зэвсгээ өөрт байнга байлгах бодолтой байна. Тэр ч байтугай зэвсгийнхээ чанарыг ахиулах бодлого явуулж байна. Тухайлбал, цөмийн зэвсгийн хөнөөх чадлыг багасгах замаар түүнийг орон нутгийн хэмжээнд ашиглах үүд хаалгыг нээж байна. Өөрөөр хэлбэл, тактикийн хэмжээнд тэр зэвсгийг хэрэглэх эрх мэдлийг доод хэмжээний командлалд шилжүүлнэ гэсэн үг юм. Тэрхүү шийдвэрээ тайлбарлахдаа цөмийн зэвсэг хэрэглэх магадлал их болох тусам хэрэглэхээс зайлсхийх болно гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл магадлалыг ихэсгэх замаар дайн гарах магадлалыг бууруулна гэж “онолдож” байгаа юм. Энэ маягийн төрөл бүрийн “онол” гарч байгаа бөгөөд бүгд цөмийн зэвсгийг улам “чанаржуулах” явдлыг ямар нэгэн хэлбэрээр дэмжиж байгаа хэрэг юм. АНУ гэхэд л энэ зорилгоор ойрын 10 жилд бараг нэг их наяд доллар зарцуулах бодолтой байна. Түүнийг ОХУ, Хятад зүгээр харж суухгүй нь мэдээж. Хятадыг хараад Энэтхэг зүгээр суухгүй. Тэгвэл Энэтхэгийг хараад Пакистан зүгээр суухгүй гэх мэт. Энэ маягаар цөмийн зэвгээр хөөцөлдөх явдал нэмэгдэх төлөвтэй байна. Гэтэл олон улсын тооцоогоор дэлхийн нийт бүтээгдэхүүний 1% хүрэхгүй хөрөнгөөр цаг уурын өөрчлөлтийг зогсоох тухай Парисын тохиролцоог бүрэн хэрэгжүүлэх, 5% орчим хөрөнгөөр НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс цөмийн зэвсэггүй орнууд цөмийн зэвсэгтэй орнуудын бодлогод орох өөрчлөлтийг харахгүйгээр НҮБ-ын гишүүдийн олонхын саналаар 2017 онд Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний төслийг боловсруулж батлуулав. Гэрээний төслийг хэлэлцэж батлахад манай улс идэвхтэй оролцсон.

БИД ЗОРИГТОЙ БАЙЖ Л ХОЁР ХӨРШИЙНХӨӨ АНХААРЛЫГ ТАТАЖ НИЙ НУУГҮЙ ЯРИЛЦАНА ШҮҮ ДЭЭ

-Өнөөдрийн байдлаар уг гэрээнд хичнээн улс гарын үсэг зурж, соёрхон батлаад байна вэ?

-Нийт 84 улс гарын үсэг зурж, 46 улс соёрхон батлаад байна. 50 улс соёрхон баталсны 90 хоногийн дараа гэрээ хүчин төгөлдөр болно. Цөмийн зэвсэгтэй улсууд, тэдний холбоотнууд, аялдан дагалдагчид яриа хэлэлцээнд болон гэрээг эцэслэн хэлэлцэж батлахад оролцоогүй. 122 улс, түүний дотор манай улс дэмжиж баталсан байдаг. Манай улс айргийн тавд орж батлахгүй гэхэд гэрээг хүчин төгөлдөр болгосон 50 улсын тоонд орвол манай нэр хүндийг өндөрт өргөнө. Харамсалтай нь, өнөөг хүртэл манайх түүнийг соёрхон батлах байтугай гарын үсэг ч зураагүй явсаар ирлээ. Манайх цөмийн зэвсэгтэй улсын холбоотон биш, Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай улс гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг, манай бодлогыг НҮБ дэмждэг байхад гэрээнд гарын үсэг зурахгүй, соёрхон батлахгүй байгааг улс орнууд, олон улсын төрийн бус байгууллагууд ойлгохгүй байна. 2017 онд Энх тайвны Нобелийн шагнал хүртсэн Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажиллагаа (англиар International Campaign to Abolish Nuclear Weapons буюу ICAN) энэ асуудлаар манай талд нэг бус удаа, түүний дотор ГХЯ, Нью-Йорк дах БТГ, тэр ч байтугай Төрийн тэргүүнд хандаж бичиж байсан юм билээ. Хэдийгээр энэ асуудал манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл биш боловч олон улсын хэмжээнд “зөөлөн хүч”-ээ нэмэгдүүлэх, нэр хүндээ өсгөх том боломжийг бид алдаж байна.

-Манайх ямар учраас гарын үсэг зурж соёрхон батлахгүй байгаа юм бол? Орос, Хятад, АНУ манайд дарамт шахалт үзүүлж байгаа юм болов уу?

-Тийм зүйл байхгүй байх. Манай хөрш зэргэлдээ Казахстан улс гэрээнд гарын үсэг зурж, улс төрийн нэг том оноо авсан, дараа нь соёрхон баталж, хоёр дахь удаагаа оноо авсан. Одоо энэ гэрээг хүчин төгөлдөр болгоход оролцсоноор дахин улс төрийн том оноо авч, “зөөлөн хүч”-ээ зузаатгаж, түүхэнд нэрээ бичүүлэх гэж байна. Манайх тэгэхэд улс төрийн тийм том бололцоог алдах гэж байна. НҮБ хавиар байгаа яриагаар 50 дахь улс нь энэ сарын 23 гэхэд гарч ирнэ байх. Бие даасан бодлого явуулдаг жижиг улс ийм нөхцөлийг дээд зэргээр ашиглахыг боддог. Улс төрийн мэдрэмжгүй, бидний ярьдгаар “дипломат зомбинууд” л ийм юмыг мэдэхгүй, мэдрэхгүй өнгөрүүлдэг. Энэ талаар “Цэнхэр сүлд” ТББ ГХЯ-нд нэг бус удаа хэлж байсан, тэр ч байтугай сайдад нь ч хэлж, улс төрийн ашгаас гадна өөр бодитой мэдрэгдэхүйц ашиг ч гарна гэж хэлж байсан. Орос, Хятадын дургүйг хүргэх хэрэггүй, Орос, Хятадыг нэгдээгүй цагт нэгдэх хэрэггүй (тэд уг гэрээнд нэгдэж харагдаач), хүчин төгөлдөр бус гэрээнд гарын үсэг зурж нэгдэж орох хэрэггүй гэсэн улс төрийн ямар ч мэдрэмжгүй яриа гарч байсан гэсэн мэдээлэл байдаг. Ямар ч байсан манай улс түүхэн энэ гэрээнд түүхэн энэ үед орох боломжоо алдаж байгаад харамсч байна.

-Манай улс нэгдлээ гэхэд ямар өөр үр өгөөжтэй байх вэ?

-Тэр гэрээнд цөмийн зэвсгийг туршиж байсан улсуудын хөрш зэргэлдээ орнууд, туршилтад ямар нэгэн хэмжээгээр өртөж хохирсон бусад улсад техникийн туслалцаа үзүүлж учирсан хор хохирлын хэмжээг тогтооход тусламж дэмжлэг үзүүлж болно гэсэн байгаа. Манай ойролцоо манай хоёр хөрш газар дор болон агаар мандалд нийт 502 удаа цөмийн зэвсгээ туршсан байдаг. ОХУ, Казахстан хоёр 1990-ээд оноос цөмийн туршилтаас хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоож, тусгай хууль гарган хохирлыг нөхөх, хохирогчид, тэдний гэр бүлийнхэнд төрөл бүрийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Казахстаны тооцоогоор бараг 1.5 сая хүн хохирсон гэсэн тооцоо гарсан байдаг. Хятад ч энэ талаар тооцоо хийсэн байдаг боловч мэдээллээ нууцалсан. Хэдийгээр хөршүүд маань цөмийн зэвсгийн туршилтаа зогсоогоод, хэдэн арван жил болж байгаа боловч учруулсан хохирлын хэмжээг тогтоох техникийн нарийн арга байдаг юм билээ. Гэтэл манайд учруулсан хохирлыг тогтоох ямар ч ажил хийгдээгүй байна. Тэр талаар ярих нь “найрсаг харилцаанд хор хохиролтой” гэж үздэг бололтой. Гэтэл Казахстан Баруун Европын судалгааны зарим байгууллагатай хамтран судалгаа гаргаж, дэлхий дахинд нийтэлсэн. Японы цөмийн чиглэлээрх судлаачид манайд ирээд тийм судалгаа гаргаж болно гэж байсан.

-Манайх мэдэхгүйдээ асуудлыг босгож тавихгүй байна уу?

-Мэдэхгүйдээ биш. Гол нь хоёр хөршийнхөө дургүйг хүргэж магадгүй гэсэн болгоомжлол байдаг байх. Бид чинь зоригтой байж л тэдний анхаарлыг татаж ний нуугүй ярилцана шүү дээ. Нэн ялангуяа одоо чинь “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай” гэж ярьдаг болсон биз дээ. Тэгвэл асуудлуудаа илэн далангүй ярилцаж байх хэрэгтэй шүү дээ. Заавал хохирлоо нөхөж төлүүлнэ гэж ярих хэрэггүй. Гол нь бүрэн эрхт улсынхаа хувьд ямар хэмжээний хохирол гарсныг өөрсдөө тогтоож мэдэж авах нь чухал юм. Ер нь олон улсын харилцаанд хүмүүс хоорондын харилцааны адил аялдан дагаж байдаг улс, хүнийг хүндэлдэггүй шүү дээ.

-Та бид хоёр зөөлөн хүч болон цөмийн зэвсгийн холбогдолтой асуудлуудын талаар ярилаа. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг хүчин төгөлдөр болгох их үйлсэд манай улс цаашид яаж оролцож болох вэ?

-Миний бодож байгаагаар уг гэрээг Засгийн газар, ҮАБЗ болон УИХ-аар яаралтай хэлэлцээд, аравдугаар сарын 23 гэхэд соёрхон баталчихвал түүхэнд орж, нэр хүнд маань өснө. Миний мэдэхээр 1996 онд Цөмийн зэвсгийн туршилтыг хориглох тухай гэрээнд гарын үсэг зурах асуудлыг тэр үеийн улс төрийн байдлыг овсгоотой мэдэрч, УИХ-аар тун амархан хэлэлцэж шийдвэрлэж байсан. Тэгсний дараа гэрээнд заасан ёсоор цөмийн зэвсгийн туршилтын үр дагаврын талаар судалгаа гаргуулж болох юм. Тэгснээр бид өнгөрсөн түүхээ илүү сайтар мэдэж мэдрэх болно. Дараагийн алхам нь цөмийн энэ эрэн үеийн ирээдүйд анхаарлаа хандуулж, цөмийн технологийн давуу тал, уранаа цаашид хэрхэн ашиглаж болох, мөн манай хоёр хөрш цөмийн ашигласан түлшээ хаана, хэрхэн байршуулах бодлого явуулж байгаа, тэр нь манай ашиг сонирхлыг хэрхэн хөндөх зэрэгт тусгайлан анхаарах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-13 39.110.199.213

Mongol Ulsyn tusgaar togtnol, undesnii ayulgui baidald bodit huvi nemer oruulsan jinhene baatar hun bilee. Enhsaikhan guain hiisen uilsed talarhaj baharhaj ywdag olon shvi nar, bagaa hojim tuunii gaviyad talarhah olon zaluus bui gedegt itgej baina. Enkhsaikhan guain uil hergiig urgeljluulj ulsdaa huvi nemer oruulah huseltei olon zaluus baigaa bilee.

Avatar

mongol 2020-10-13 66.181.185.191

Ene hun zuv yarisan bn tsumiin zevseggui bus gedgee zaralsan l yam bol odoo ene gereend yaaraltai negdeh heregtei hulchgar baij bolohgui uuriin gesen uzel bodoltoi bh ni manai udirdagch nart heregtei shuu hoer tom hursh geed ayaldan dagaldaad baij bolohgui tegvel mongol ulsiig hench toohgui

Avatar

Зочин 2020-10-13 188.154.155.235

Энхсайхан уг нь удамтай сайн дипломат. Гэхдээ цөмийн зэвсгийн асуудлыг бараг л хувьчлаад авчихсан юм шиг бусад нөхдөө үл тоодог нөхөр дөө. Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй гэдэг зүйр үгийг бодож явах хэрэгтэй мэт.

Avatar

Tsemba 2020-10-13 91.115.212.59

Энхсайхан маш зөв яг одоо лдол дугарах естой манаы улсын хилийн ойролцоо Орос сембалтинт ямар олог удаа цөмийн бөмбөгийг туршилт хийлээ Хятадууд манай улсын хилийн ойрхон Лоб нуурын дэргэд цөмийн туршилтыг мөн ч олон удаа хийсэндээ манай улсад ямар хохирол учруулаж ямар байгааг судалж шинжилж хэлэх ярих цаг нь аль хэдийн болжээ туулай зүрэхтэнгүүдээ сэрээчээ

Avatar

Зочин 2020-10-13 122.201.21.171

Маш зов санал хэлжээ Гадаад Яамныхан анхаарууштай Цомийн зэвсгийн туршилтаас хохирсон нутаг бий Увс Баян Олгий Ховдод хорт хавдрын овчлол улсын дунджаас илуу байсан юм Одоо ямар байгааг судлах хэрэгтэй Омноговь бусад говийн аймгууд ч цомийн зэвсгийн туршилтад ойр

Avatar

Зоч 2020-10-13 66.181.161.27

Энхсайхан энэ тухайд дуу хойлоогоо гаргасанд нь талархая.. Дуугарах цаг нь болсон. Хойшлох дутам монгол төр алдана шүү.. .

Avatar

их мэдэгч 2020-10-13 66.181.165.180

Одоо цөмийн зэвсэгээр хол явахгүй ээ, идея дохлая

Avatar

Зочин 2020-10-13 43.242.243.117

Ж.Энхсайхан гуай маш их туршлагатай дипломатч хүний хувьд маш чухал асуудал хөнджээ! Ялангуяа "зоригтой байх" тухай!! Гэтэл эдүгээ манай төрийн оройд суугаа нөхдүүд даанч өчүүхэн, хамрынха үзүүрээс цааш харах билгийн ухаангүй, харанхуй мунхаг улс байгаа нь туйлын харамсалтай бөгөөд эмгэнэлтэй!!! Гадаад харилцааны сайдаа хар даа, та нар?!? Хятадын Ван И сайдтай харьцаж байгаа байдал, "Саарал жагсаалт"-аас гарсан гэж уулга алдаж байгаа нтр нь?!?

Avatar

иргэн 2020-10-13 202.70.34.70

Зоригтой байж болно. Харин ард түмэн бүсээ чангалах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Нүүрс гарахгүй, бензин 3000 хүрнэ гэсэн бэлтгэлийг хангаж, хоёр хөршөөс хамааралтай эдгээрээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Өлсөж буй ард түмэн босохгүй, төр засгаа дагана гэсэн баталгаа хэрэгтэй. Энхсайхан гуай бол тэнгэрийн юм яриад байж болно.

Avatar

Irgen 2020-10-13 103.111.32.225

Цөмийн з****г ярьж нэр хүндээ өсгөчдөг бол амар л байна.

Avatar

зочин 2020-10-13 66.27.107.106

социализмын үед хамгийн их магтагдаж, ирээдүйн гадаад хэргийн сайд гэгддэг хүн байсан. гэвч ардчилсан хувьсгал, зах зээлийн үеийн өөрчлөлтөөс хоцрогдсон, бас хаягдсан ч байх. одоо ганц өөрөө хувьдаа өмчилсөн цөмийн зэвсгийг хураах асуудалтайгаа л үлдэж дээ. өөр бусад хүмүүс оролцох гэхэд хадарч сүйд болдог хачин ядаргаатай ааштай хүн.

Avatar

ИРГЭН 2020-10-13 202.179.15.3

ДЭЭРХ Ж ЭНХСАЙХАН БОДУУШТАЙ Л ЮМ БИЧИЖ . ЭГЭЛ МОНГОЛЧУУДИЙН ХУВЬД ХАМГИЙН ДУРГУЙ ЗҮЙЛ БОЛ БЯЛДУУЧ ХАРИЛЦАА ЮМ ЭНЭ НЬ ОРОС БОЛОН ХЯТАДТАЙ ХАРИЛЦАЖ БАЙГАА МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХҮЧИНИЙ НҮҮРИЙГ ТОДОРХОЙ ХАРУУЛДАГ СЭДЭВ. МАН ҮНЭНДЭЭ УГШИЛ НЬ Л АЙМХАЙ ХУЛЧИГАР БЯЛДУУЧ СЭТГЭХҮЙН УУРХАЙТАЙ.. ӨНӨӨДӨР ДЭЛХИЙ БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОЖ БАЙГАА УЛСУУД БИДНИЙГ ЯАЖ ХАРЖ ХАРЬЦАЖ БАЙГАА НЬ ТУХАЙН УЛСЫН УЛС ТӨРИЙХӨН ХҮЧИЙГ Л АЖИГЛАН ТЭГЭЖ ХАРИЦАЖ БАЙГАА ЮМ ..ЭНЭ ШАЛГУУРТ МАН ТЭНЦЭХГҮЙ ЭЭ

Avatar

ЗҮРХ 2020-10-13 202.179.15.3

ДЭЭРХ Ж ЭНХСАЙХАН БОДУУШТАЙ Л ЮМ БИЧИЖ . ЭГЭЛ МОНГОЛЧУУДИЙН ХУВЬД ХАМГИЙН ДУРГУЙ ЗҮЙЛ БОЛ БЯЛДУУЧ ХАРИЛЦАА ЮМ ЭНЭ НЬ ОРОС БОЛОН ХЯТАДТАЙ ХАРИЛЦАЖ БАЙГАА МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХҮЧИНИЙ НҮҮРИЙГ ТОДОРХОЙ ХАРУУЛДАГ СЭДЭВ. МАН ҮНЭНДЭЭ УГШИЛ НЬ Л АЙМХАЙ ХУЛЧИГАР БЯЛДУУЧ СЭТГЭХҮЙН УУРХАЙТАЙ.. ӨНӨӨДӨР ДЭЛХИЙ БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОЖ БАЙГАА УЛСУУД БИДНИЙГ ЯАЖ ХАРЖ ХАРЬЦАЖ БАЙГАА НЬ ТУХАЙН УЛСЫН УЛС ТӨРИЙХӨН ХҮЧИЙГ Л АЖИГЛАН ТЭГЭЖ ХАРИЦАЖ БАЙГАА ЮМ ..ЭНЭ ШАЛГУУРТ МАН ТЭНЦЭХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2020-10-13 74.108.38.158

Нөгөө л цөмийн зэвсгээ ярисаар уу. Одоо болимоор юм даа. Нөгөө саваагүй нохой саранд хуцна нэдгийн үлгэр шүү дээ. Тэрэнд орвол хоёр хөршийхөө гаалийн татварыг буулгуулах талаар ярих цаг болсон.

Avatar

Zochin 2020-10-13 103.229.120.36

Yum medehgui hun iim yum bichih gej. Ene chini buh niitiin asuudal. Bid iim yum yarihgui bol uls gej uuriiguu bodoh hereggui. Ichmeer. Dugui baisan chini deer dee

Avatar

Ergelzee 2020-10-13 202.70.34.70

"Миний бодож байгаагаар уг гэрээг Засгийн газар, ҮАБЗ болон УИХ-аар яаралтай хэлэлцээд, аравдугаар сарын 23 гэхэд соёрхон баталчихвал түүхэнд орж, нэр хүнд маань өснө. " kkk. iim hurdan amjihgyi bizee. Elchin said naraa tomilj chadahgyui 2 jil bolj baihad 10 honogt amjihgyi bizee.

Avatar

зочин 2020-10-13 202.21.117.210

Ийм хүмүүс нь ингэж бодож, бичиж байхад яаж хөгжих вэ… юун нэр хүнд. Хүчирхэг эдийн засагтай байвал тэр чинь хүссэн хүсээгүй биеждэг юм.

Avatar

Зочин 2020-10-13 66.181.161.33

яг тэр тавь дах улс нь болвол нэр хунд нь мандах юм биздээ

Avatar

Хотын уугуул иргэн 2020-10-13 66.181.179.242

"Монгол Улсын нэр хүндийг өсгөх" гэсэн аль социализмын үеийн, хоцрогдож үхшэрсэн үзэл бодлогоос салаагүй цагт Монгол улсын нэр хүнд өсөхгүй. Улсын нэр хүндийг өсгөдөг ганц зүйл бол тухайн улсын эдийн засгийн хүчин чадал. Түүнээс биш, мянган удаа "АСЕМ–ын хурал зохион байгуулж, тэрбумаар мөнгийг агаарт цацаж, эсвэл хоосон гоё том том юм ярьж, элдэв санаачилга гаргаснаар тухайн улсын нэр хүнд өсдөггүй гэдгийг манай улс төрчид, элдэв судлаач дипломатууд ойлгодогч болоосой…

Avatar

Зочин 2020-10-13 66.181.186.102

unen heljee

Avatar

Зочин 2020-10-13 103.14.38.134

Монгол Улсын нэр хүндийг өсгөх нь хоцрогдсон, үхшэрсэн үзэл бодол гэж байгаа хүн чинь ёстой л амьдралын зорилго нь кока-кола уухад оршино гэж хэлэх нь дээ. Урьд нь ЗХУ Монголын тусгаар тогтнолын баталгаа байсан бол одоо юу ч байхгүй шүү дээ. Энэ хүний ярьсан нь бусад зүйлсийг үгүйсгээгүй зүгээр л зэрэгцээ хийх ажил шүү дээ.

Avatar

Zochin 2020-10-13 103.229.120.36

Geriinhee hayanaas holdoj uzeegui hun iim l yum yarih baih daa. ASEM yn hurlyn mungiig zohion baiguulsan humuus ni ideed duusgaagui bol chuhal arga hemjee bolson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж