Иргэншлээ сольсон дуучин Засгийн газраа шүүхэд өгөв | News.MN

Иргэншлээ сольсон дуучин Засгийн газраа шүүхэд өгөв

Иргэншлээ сольсон дуучин Засгийн газраа шүүхэд өгөв

Иргэншлээ сольсон дуучин Засгийн газраа шүүхэд өгөв

Өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцөд 1990-ээд оны сүүлээр цахиур хагалан гарч ирсэн дуучдын нэг Ю Син Жун буюу Стив Ю Засгийн газраа шүүхэд өгчээ.

Тус улсын хуулиар бүх эрчүүд хоёр жил цэргийн алба хаах үүрэгтэй байдаг бөгөөд тэрбээр 2001 онд цэргийн албанаас зугтаан АНУ-руу цагаачилж, тус улсын иргэн болсон юм.  Түүний энэхүү үйлдлийг Өмнөд Солонгосчууд нийгэм даяараа жигшин тус улсын Засгийн газраас түүнийг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж, эх орон руугаа нэвтрэх эрхийг нь хассан байна.

Дуучин Ю Син Жуны өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа эх орон руугаа нэвтрэн орох хүсэлт гаргаж, Өмнөд Солонгосын ард иргэдээс уучлалт гуйж байсан ч энэ хэрэг өнөөг хэр нь шийдэгдээгүй байгаа юм. АНУ-д Стив Ю нэрээр амьдарч буй Ю Син Жун саяхан мөн Өмнөд Солонгос руу нэвтрэх визний хүсэлт гаргасан ч дахин татгалзсан хариу авчээ.

Тус улсын дээд шүүх өнгөрсөн 2019 онд буюу 16 жилийн дараа анх удаа Ю Син Жуны талд шийдвэр гаргасан ч Засгийн газар нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандах болсноо түүний өмгөөлөгч мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Korea Herald

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-12 202.9.40.36

Төрсөн эх орон нь аваасай

Avatar

Зочин 2020-10-12 43.242.242.59

Манай зарим нөхөд энэ хүн шиг эх орноосоо их урваж байна. Бүр сүүлдээ үр хүүхэдтэйгээ АНУ-ын иргэн болж байна.

Avatar

Зочин 2020-10-12 78.175.25.195

Энэ дуучин солонгост маш их нэр хүндтэй байсан.Өөрөөсөө л болсондоо.Бусад одууд цэрэгт яваад байхад тэрээр иргэншлээ сольж цэргийн албанаас бултах оролдлого хийсэн нь кимчи нарын дургүйцлыг хүргэсэн дээ.Жирийн иргэд солонгос эх орныхоо төлөө амиа золиослоход бэлэн байхад тэдэнд дуугаа сонсгож мөнгө олдог энэ эх орноосоо урвалаа гэх хөдөлгөөн өрнөж бүх CD-г нь шатааж байсан.Уул нь түүнд од гэсэн утгаар 6 сар л цэргийн алба хаах боломж байсан,

Avatar

Баасансүрэн 2020-10-12 202.126.88.212

Зөв нь буруудаж зөөлөн нь хатуудажлээ

Avatar

Зочин 2020-10-12 202.9.46.89

Ee 6 zurgaahan sariig guitseej chadaagui hun yunii od bh bilee.Hund er ni altan dundaj setgel amgalan amidral shig murtuu saikhan amidral alga ym daa.

Avatar

Зочин 2020-10-12 103.68.107.78

tegeed amerikiin irgen bolood bas tsergiin alba haah estoi bizdee

Avatar

ХЭХЭ 2020-10-12 192.82.71.121

Өмнөд солонгост болохгүй юм их бий

Avatar

Зочин 2020-10-12 83.185.38.137

Saihan bileg met nohdood bur tsaashaa bolohiin bn

Avatar

Зочин 2020-10-12 202.55.188.93

Ene duuchin hugshruud iim bolsiimuu, shal uur hun shig haragdaj baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж