Иргэншлээ сольсон дуучин Засгийн газраа шүүхэд өгөв

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Иргэншлээ сольсон дуучин Засгийн газраа шүүхэд өгөв

Иргэншлээ сольсон дуучин Засгийн газраа шүүхэд өгөв

Өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцөд 1990-ээд оны сүүлээр цахиур хагалан гарч ирсэн дуучдын нэг Ю Син Жун буюу Стив Ю Засгийн газраа шүүхэд өгчээ.

Тус улсын хуулиар бүх эрчүүд хоёр жил цэргийн алба хаах үүрэгтэй байдаг бөгөөд тэрбээр 2001 онд цэргийн албанаас зугтаан АНУ-руу цагаачилж, тус улсын иргэн болсон юм.  Түүний энэхүү үйлдлийг Өмнөд Солонгосчууд нийгэм даяараа жигшин тус улсын Засгийн газраас түүнийг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж, эх орон руугаа нэвтрэх эрхийг нь хассан байна.

Дуучин Ю Син Жуны өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа эх орон руугаа нэвтрэн орох хүсэлт гаргаж, Өмнөд Солонгосын ард иргэдээс уучлалт гуйж байсан ч энэ хэрэг өнөөг хэр нь шийдэгдээгүй байгаа юм. АНУ-д Стив Ю нэрээр амьдарч буй Ю Син Жун саяхан мөн Өмнөд Солонгос руу нэвтрэх визний хүсэлт гаргасан ч дахин татгалзсан хариу авчээ.

Тус улсын дээд шүүх өнгөрсөн 2019 онд буюу 16 жилийн дараа анх удаа Ю Син Жуны талд шийдвэр гаргасан ч Засгийн газар нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандах болсноо түүний өмгөөлөгч мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Korea Herald

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж