Хөдөлмөрийн үндэсний нам Ерөнхийлөгчид өрсөлдөх хүнгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн үндэсний нам Ерөнхийлөгчид өрсөлдөх хүнгүй

Хөдөлмөрийн үндэсний нам Ерөнхийлөгчид өрсөлдөх хүнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2021 онд болно. Энэ сонгуульд УИХ-д суудалтай намууд орох бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулиар нэг суудал авсан Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-д нэр дэвших хүнгүй гэнэ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчид 50-иас дээш настай хүн нэг удаа сонгогдох боломжтой.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Дэвшүүлээд орлоо ч миний нас хүрэхгүй. Манай намынхан дунджаар 45 настай. Би 44 настай. Тэгэхээр ХҮН-ынхан дан залуучууд. 50 наснаас дээш хүн бараг байхгүй. Манайхан дунджаар 35-46 насны залуучууд байгаа” гэжээ. Тиймээс  ХҮН-ын залуучууд бүгд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх насны босго давж чадахгүй учраас Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй нь “Зөв хүн электорат” эвсэл гэнэ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж