Тайландын Бангкок хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 кг-ийн жингийн медальтнууд тодорно. Энэ өдөр манай бөхчүүдээс 53 кг-ын жинд Д.Отгонцэцэг финалд үлдлээ. Түүний хувьд БНСУ, Японы бөхчүүдийг ялж, аваргын төлөө Энэтхэгийн бөх Прияанкатай барилдахаар учраа таарлаа. Мөн 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдах юм.
”Хасу-Мегастарс” клубын тамирчин Д.Отгонцэцэг 2011 онд Турк улсын Стамбул хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.
Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 19.30-с эхэлнэ.
ШУУД ҮЗЭХ: http://livestream.com
Ч.БОЛОР