Хойч үеийн хүүхдүүдэд агт араа ургахгүй болж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

ТАНИН МЭДЭХҮЙ

Хойч үеийн хүүхдүүдэд агт араа ургахгүй болж байна

Хойч үеийн хүүхдүүдэд агт араа ургахгүй болж байна

Хойч үеийнхэн насанд хүрсэн хойноо агт араанаас болж өвдөж, шаналахаа болих гэнэ. Учир нь өдгөө зарим хүүхдүүдэд ирээдүйд агт араа ургахааргүй болж, эхэлсэн байна.

Австралийн судлаачдын олж мэдсэнээр цаг хугацаа өнгөрөх тусам хүн төрөлхтний царай улам хавтгай болж, жижигрэнэ. Ингэснээр хүний амны хөндий жижгэрч, өмнөх үеийн хүн төрөлхтнүүдэд ургадаг байсан бүх шүд ургах зайгүй болох аж.

Зарим хүмүүст агт араа нэг их асуудалгүй ургадаг бол нөгөө хэсэг хүмүүс нь агт араанаас болж бүтэн жилийн турш зовиурладаг. Тийм тохиолдолд хүмүүс ихэнхдээ буйлаа зүсүүлэх, агт араагаа авуулах зэрэг эмчилгээ хийлгэдэг билээ. Эс бөгөөс агт араа бусад шүднүүдээ гэмтээх, байрыг нь өөрчлөх зэрэг аюул тулгардаг юм.

Агт араагаа авахуулсан хүмүүс ямар ч асуудалгүй амьдардгаас харахад тус араа хүн төрөлхтний амьдралд аль хэдийн үүрэггүй болсон байна.

Флинерс их сургуулийн эрдэмтэн Теган Лукасын тайлбарласнаар өдгөө шинээр мэндэлж буй хүүхдүүдийн зарим нь агт араа хэзээ ч ургахааргүйгээр төрж байгаа аж. Тэрбээр үүнийг ”Байгалийн шалгарал, бидний иддэг хоолтой холбоотой хувьсал. Энэ бүхэн хүн төрөлхтөн гал ашиглаж, хоолоо болгож иддэг болсон үеэс эхэлсэн” хэмээн тайлбарлажээ.

Анатомын сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад хүн төрөлхтөн өнөө үед өнгөрсөн 250 жилд байгаагүйгээрээ хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа гэнэ. Эрдэмтэд өдгөө амьдарч байгаа хүмүүсээс гадна XX зуунд нас барсан хүмүүсийн шарил, шинээр төрж буй хүүхдүүдийн биеийг харьцуулан судалж байгаа юм.

Судалгааны үр дүнд эрдэмтэд шинээр мэндэлж буй хүүхдүүд агт араагүйгээс гадна хөл, тавхайндаа илүү олон ястай, гарандаа илүү олон артерийн судастай болж байгааг баталжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж