Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татахаар болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татахаар болов

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татахаар болов

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2016.02.19.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы сүүлчээр хэлэлцэж эхэлсэн ч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг гурав хоногийн нэмэлт завсарлага авсан тул эцэслэн шийдвэрлэж амжаагүйгээс ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь танилцуулав.

Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас ирүүлсэн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 14/214 дугаартай “Үндсэн хуулийн цэцийн гишүүний талаарх” албан бичигтэй танилцлаа.

Түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагаас Монгол Улсын Их Хурлын даргад хандаж хүргүүлсэн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1/42 дугаартай албан бичиг нь холбогдох хуулийг зөрчсөн нь тогтоогдож байгааг дурджээ.

Уг асуудлаар Монгол Улсын Их Хурал хууль тоггоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохих шийдвэр гаргахад Улсын Дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэсэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн гарын үсэг бүхий албан бичгийг Улсын Их Хуралд илгээснийг танилцуулав.

Харин уг асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.

Тус байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурапдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудпыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар Улсын дээд шүүх хуульд заасны дагуу нийт шүүгчдийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, саналаа ирүүлсэн эсэхийг судлах, Үндсэн хуулийн цэцийн гишүүний хууль зөрчсөн асуудлыг Хууль зүйн, эсхүл Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоох нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус зөрчиж, маргаан үүсгэн шалгах ёстой Цэцийн гишүүний эрхэд халдан Улсын Их Хурлын даргад өөрийн нэрийн өмнөөс албан бичиг ирүүлсэн нь Ж.Амарсанааг хууль зөрчсөнийг нотолж байна, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ Улсын Их Хурлаас баталсан хуулийг холбогдох хуульд заасан журмын дагуу албан ёсоор албажуулж, хэвлэн нийтлээгүй байхад Үндсэн хуулийн цэцийн дарга Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж тухайн хуулийг хэрэглэхгүй байх, аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгдэж байгаа нь ёс суртахуунгүй, хууль зөрчсөн үйлдэл, мөн Улсын Их Хуралд Цэцийн гишүүнийг эгүүлэн татах бүрэн эрх хадгалагдаж байгаа тул Үндсэн хуулийн цэцийн гишүүний хууль зөрчсөн асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй зэрэг саналуудыг тус тус гаргасан байна.

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг дэмжсэн байна.

Улсын дээд шүүхийн санал, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн асуултад Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хариулт өгсний дараа байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь буюу 79.5 хувь нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татахыг дэмжсэн тул уг тогтоолыг батлагдсанд тооцохоор болов. Уг тогтоол батлагдсанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татахаар болж байгаа юм.

Үүгээр ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаан түр завсарлалаа. Одоо байнгын хороод хуралдаж зарим хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-19 202.21.110.186

Баяр хүргэе, нийгмээ эртхэн цэвэрлэж авья. Дараа нь сонгуульд өгөх саналаараа бүүүр цэвэрлэе. Тэгээд бүх юм цэвэр ООО-ээс эхлэе

зочин 2016-02-19 103.57.92.167

Зөө зө

зочин 2016-02-19 202.170.71.163

УИХ ямар их хариуцлага тооцдог болоо бэ. Энэ сууж байгаа нөхдүүд хуулийг зөрчөөгүй шударга улсууд билүү. Амарсанаа академич мэдлэгийн хувьд хэнийг ч дагуулахгүйдээ харин ч

Зочин 2016-02-19 59.153.113.223

shunalt huur,avilgagch-komunist Sugar UHT-d darhan erhtei suj baigaa!!!!!

y 2016-02-19 202.9.40.194

bayar hurgie..

Илүү тэнэг ч ойлгохоор 2016-02-19 202.180.220.172

За даа УИХ жинхэнээсээ МУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гаргалаа, ёстой Үндсэн хуулийн хямралыг хүчээр бий болголоо доо. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4-т заасан “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэснийг УИХ-ын гишүүдээс ч илүү тэнэг хүн уншаад "...Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын санал" 2-лаа зэрэг байх ёстой гэдгийг ойлгон доо хөөрхий.

Зочин 2016-02-19 202.9.40.80

Маш зөв. Аль эрт ингэх хэрэгтэй байсан.

Ууганаа 2016-02-19 66.85.139.243

2004 онд МАН ҮХЦ-ийг хэдийн Улс төрийн байгууллага болгосон

Эрдэнэжамъян 2016-02-19 159.253.145.183

ҮХЦэц нэг өргөдөл аваад шийдэх гэж янцаглаж янцаглаж хэчнээн уддаг билээ дээ. Өөрсдийнх нь тухай болонгуут гялалзуулж этэр хэхэ

Зочин 2016-02-19 202.179.2.2

MAN suuj baihgui yabaa Onoog buun tsuunoor aldah uls yumoo

Зочин 2016-02-19 103.26.194.121

Бэлгийн сулрал юунаас уудэлтэй вэ? Туунийг хэрхэн эм тангуй анагаах вэ? www.HealthNews.mn Cc

Зочин 2016-02-19 103.26.194.121

Бэлгийн сулрал юунаас уудэлтэй вэ? Туунийг хэрхэн эм тангуй анагаах вэ? www.HealthNews.mn Cc

Зочин 2016-02-19 103.26.194.121

Бэлгийн сулрал юунаас уудэлтэй вэ? Туунийг хэрхэн эм тангуй анагаах вэ? www.HealthNews.mn Cc

Зочин 2016-02-19 103.9.90.66

ингэж болохгүй ээ!