Хятадын талд ажилласан сингапур тагнуулч удахгүй нутаг буцна | News.MN

Хятадын талд ажилласан сингапур тагнуулч удахгүй нутаг буцна

Хятадын талд ажилласан сингапур тагнуулч удахгүй нутаг буцна

Хятадын талд ажилласан сингапур тагнуулч удахгүй нутаг буцна
The entrance to the E. Barrett Prettyman United States Court House on Constitution Avenue NW, is seen, Friday, Oct. 9, 2020, in Washington. (AP Photo/Manuel Balce Ceneta)

АНУ-д өнгөрсөн долоо хоногт сингапур иргэн тагнуул хийж, цуглуулсан мэдээллээ БНХАУ-ын засгийн газарт илгээдэг байсан гэх хэргээр баригдаж, 14 сар хоригдох ял сонсчээ.

Баригдсан иргэнийг Жун Вэй Ео хэмээдэг бөгөөд тэрбээр АНУ-ын төрд сэжиг төрүүлж байгаагүй азичуудыг элсүүлж, ажил олгодог БНХАУ-ын тагнуулын байгууллагын нарийн төвөгтэй заль мэхэнд орооцолдож, гарах гарцгүй болсноо хүлээжээ. Түүний цуглуулсан материалууд шууд БНХАУ-ын Засгийн газарт очдог байсан гэнэ.

Тэрбээр Диксон Ео гэдэг нэрээр ажиллаж, хөлсөнд нь ирдэг их хэмжээний мөнгөнд шунахаас гадна АНУ-ын дэлхийд эзлэх хүчирхэг байр суурийг сулруулах тал дээр БНХАУ-ын Засгийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байсан хэмээн прокурорууд үзэж байгаа гэнэ. Диксон Ео олон жилийн өмнөөс цэргийн нисэх онгоцны хөтөлбөр, Афганистан дахь америк цэргүүд нутаг буцах болсон тухай шийдвэр, зарим өндөр албан тушаалтнуудтай холбоотой шүүхийн шийдвэр зэрэг мэдээллүүдийг дамжуулж байсан хэмээн Хууль зүйн яам нь мэдээлжээ.

Ео өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баригдсан тул түүний 14 сар хорих ялын ихэнх нь өнгөрчихсөн гэсэн үг юм. Тиймээс тэрбээр удалгүй шоронгоос гарах бөгөөд тэр даруй албадан нутаг буцаах аж.

Ео Сингапурын их сургуульд докторант байсан бөгөөд 2015 онд Бээжинд улс төрийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьснаасаа хойш тагнуулын байгууллагад элсчээ. Түүнээс хойш Ео АНУ-д хуурамч компани байгуулж, ажлын зар тараах болсон байна. Улмаар зарын дагуу АНУ-ын цэргийн болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс түүнд анкетаа илгээдэг болжээ.

Прокурорууд түүнд эхлээд илүү хүнд ял оноохоор төлөвлөж байсан ч Ео АНУ-ын Засгийн газартай хамтарч ажиллан, чухал мэдээлэл хуваалцсан тул ялыг нь ийнхүү 14 сар болгон хөнгөлсөн гэнэ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-12 66.181.185.27

Манайх л тагнасан чагнасан гээд дэмийрцгээд байх болохоос дэлхийд бол тагнуул хүн ажлаа хийсэн бн л гэж үздэг юм бн!!

Avatar

Зочин 2020-10-12 66.181.189.216

Хятадууд хаана ч амьдарч байсан элэг нь Хятад руугаа байдаг юм байна лээ. э****з, хурлийзуудаас болгоомжлох хэрэгтэй. Зарим оронд сонгуульд өрсөлдөх эрхийг нь хуулиараа хаасан байдаг юм байна лээ.

Avatar

Зочин 2020-10-12 192.82.68.61

Манайд бол бүүр бахархах талдаа ороод бншдээ хуцяанууд эрлз гэдэг үгийг хүртэл монгол хэлний үгсийн сангаас хүчээр хасуулж чадаж бншдээ эобоюдолж баобал хоёр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж