Трамп эмнэлгээс гарахдаа “супермэний үзүүлбэр” үзүүлэх гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Трамп эмнэлгээс гарахдаа “супермэний үзүүлбэр” үзүүлэх гэж байжээ

Трамп эмнэлгээс гарахдаа “супермэний үзүүлбэр” үзүүлэх гэж байжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр эхнэрийн хамт коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтсэн билээ. Тэрбээр гурван өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийхээ дараа Цагаан ордонд эргэн ирсэн юм.

Трамп Цагаан ордонд ирмэгцээ тагтан дээр гарч, амны хаалтаа авч, эрхий хуруугаа гозойлгон мэндчилсэн. Тэгвэл тэр эмнэлгээс гарахдаа цагаан цамцныхаа дотуур супермэний зурагтай цамц өмсөж, олны өмнө гарахдаа цамцныхаа энгэрийг ярж, дотуураа өмссөн супермэний зураг бүхий цамцаа харуулах хачирхалтай үзүүлбэрийг үзүүлэхээр бэлдэж байсныг эх сурвалжууд мэдээлжээ. Коронавирусийг ялж чадсан, эрүүл саруул болсноо олонд зарлах түүний “супер төлөвлөгөө” эцсийн мөчид өөрчлөгдөн, тэрбээр даруухнаар эрхий хуруугаа гозойлгон мэндчилсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох бөгөөд Трампын хувьд коронавирусийн халдвараас бүрэн ангижирсан эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа ч сонгуулийн кампанит ажилдаа яаравчлан орохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж