УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлийн хурал хийв | News.MN

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлийн хурал хийв

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлийн хурал хийв

Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр /2016.02.19/ хэвлэлийн хурал зохион байгуулж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаарх сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхтэй холбоотой олон төрлийн тайлбар, таамаг, маргаан яригдаж байгаа бөгөөд үүнд хууль зүйн үндэслэл, баримт бүхий тайлбар хийх шаардлага байгааг тэрээр хэвлэлийн хурлын эхэнд онцлов. Үүнтэй холбоотойгоор цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын санал зэрэг тавигдах шаардлага мөн эсэх, Улсын Дээд шүүхийн санал "санал" мөн эсэх, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хууль зөрчсөн эсэхийг хэн тогтоох вэ гэсэн гурван асуудлаар  хууль тогтоомжийн хүрээнд тайлбарлан, баримтуудыг олон нийтэд танилцуулах шаардлагатай хэмээн үзсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4-т заасан “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэдэг заалтыг 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэлийг иш татан тайлбарласан юм. Тус тэмдэглэлээр хуулийн зүйл, заалтын утгыг тодорхой харж болох бөгөөд цэцийн шийдвэр, илгээсэн байгууллагын санал хоёр нь тусдаа. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдалд эдгээр баримт нь хангалттай баримт, тайлбар болно хэмээн үзсэн байна. 

Мөн Улсын Их Хурлаас хүргүүлсэн Үндсэн хуулийн цэцийн дарга хууль зөрчсөн эсэх талаар санал ирүүлэх хүсэлтийн дагуу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг хариу ирүүлсэн бөгөөд энэ нь "санал" мөн эсэх талаарх тайлбарыг хийлээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13.1.1-т Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх бүрэн эрхтэй гэж заасан байдаг байна. Харин Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийг огцруулах эсэх асуудлын талаар санал илэрхийлэх талаарх хууль, эрх зүйн зохицуулалт байдаггүй аж. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг анх 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан бол 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа уг хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох талаарх зохицуулалт байдаг. Харин эгүүлэн татах талаар ямар ч зохицуулалт байдаггүй бөгөөд ердийн хуулиар зохицуулаагүй харилцааг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэдэг. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” хэмээн заасны дагуу зохицуулна. Тиймээс энэ тохиолдолд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан гаргах ямар ч үндэслэл байхгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин тайлбарласан юм. 

Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүдийг хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа нь 2016 оны 01 дүгээр сарын 20-нд хуулийг хэрхэн хэрэглэх талаарх заавар бүхий албан бичгийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод эх хувийг илгээн, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нарт хувийг илгээснээрээ хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдан шийдвэр гараагүй байхад Үндсэн хуулийн цэцийн дарга дүгнэлт гаргах эрхгүй байна. Түүнчлэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Үндсэн хуулийн цэцийн 3 дугаар дүгнэлтээр түдгэлзүүлсэн хуулиудыг үйлчлүүлэхгүй гэсэн агуулга бүхий 2016 оны 01 дүгээр сарын 20-нд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн гарын үсэг бүхий албан бичгийг танилцууллаа. 

Монгол Улсын Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах эрхтэй байдаг. Харин 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын даргад эх хувиар, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын даргад хувилан илгээсэн  “Улсын Их Хурлын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх тухай” албан бичгийн хуулбарыг танилцууллаа. Сонордуулга маягийн уг албан бичгийг Үндсэн хуулийн цэцийн 8 гишүүний гарын үсэгтэйгээр илгээсэн нь холбогдох хуулиудыг зөрчин Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 3 дахь хэлбэрийг гаргасан болохыг Улсын Их Хурлын гишүүх Х.Тэмүүжин тайлбарласан юм. Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Болд 2016-02-19 202.131.252.213

Энэ хүйтэн цархайтай, хүйтэн сэтгэлтэй нөхөр Монгол улсын хууль, шүүхийн байгууллагаар тоглож дуусгалаа! Би энэ хүний талаар нааштаүг хэлж буй ганц ч хүнтэй таарж байСАНГҮЙ!

Уйдаж бнаа. 2016-02-19 103.229.123.176

Одоо болимоор юмаа. Зурагтаар гараад ирхээр зурагтаа унтраах гэж ажил болох юм.

Зочин 2016-02-19 203.91.115.37

Бугд л мундаг хуульчид болчих юм монгол улсад сургуулийг нь тогссон мороороо ажлаа хийгээд хуулиа дээдэлдэг мэргэжлийн хуульчид зондоо байгаа шуу . Амарсанаа хуульчийг хэрэгт хийсэн ***** шиг царайтай баярцогтод арга хэмжээ авч их хурлын гишуунээс эргуулэн татах шаардлагатай

зочин 2016-02-19 202.170.71.163

Энэ нэг хүйтэн царайтай барууныг шүтсэн боловсролгүй нөхөр болиосой.Эмнэлэгийн байшинтай холбоотой зардлыг төлүүлэх ёстой энэ хүнээр

ANsain baina 2016-02-19 1.202.102.87

zANDAAHUUGIIN MURUIBOLDIIN TUMEN ZOV,ZOV TIIM EE DARIGAA eNE MUU man-IINHAN HUULI DUREM, ES ZUI GEED YUGAA BALAIRAAD BAIGAA YUM BE TIIM EE MUGUILBOLD DARIIGAA HE HE TA BOL HUVIINHAA ASHAARAA ULS UDIRDAH ESTOI TIIM EE DARIGAA HE HE

ANsain baina 2016-02-19 1.202.102.87

zANDAAHUUGIIN MURUIBOLDIIN TUMEN ZOV,ZOV TIIM EE DARIGAA eNE MUU man-IINHAN HUULI DUREM, ES ZUI GEED YUGAA BALAIRAAD BAIGAA YUM BE TIIM EE MUGUILBOLD DARIIGAA HE HE TA BOL HUVIINHAA ASHAARAA ULS UDIRDAH ESTOI TIIM EE DARIGAA HE HE

Зочин 2016-02-19 203.194.114.80

Энэ Тэмүүжин төрийн хүний нэр төрийг ***** ёс бус үйлдэлээрээ гутаачихаад яасан ч ичдэг ширэн нүүртэй тэнэг амьтан бэ дээ.

Зочин 2016-02-19 202.9.41.60

TEMUUJIN BOL MONGOL ULSAD KHAMGIN KHEREGGUI KHUULICH!!!!! CHI MASH IKH TENEGTEJ BAINA DAA

Зочин 2016-02-19 103.26.194.176

Тэмүүжин зүгээр баригдаж ашиглалтанд орох гэж байсан эмнэлгийг сүйтгэж улсад асар их хэмжээний хохирол учруулсаныг яах гэж бна аа. Төлүүлэх хэрэгтэй зүгээр өнгөөрөөж болохгүй. Энгийн нэг ард байсан бол өдийд шоронд орсон до.

ZOCHIN 2016-02-19 202.9.40.171

ALTANGADSIIN LUUVIRCHIN GONCHIGDORJOOS TEMUJIN MAGNAI BATZANDAN METIIN ZALUU HUMUUS DEER SHUU

Зочин 2016-02-19 202.21.120.66

Гончигоо Тэмүүжин 2 ингэж ярихаас яахав маргааш Цэцийн гишүүн болно бүрэн эрх нь улам дархлагдана нүхээ малтаж байгаа нь буруу бишээ

Эмчилгээнд яв 2016-02-19 202.180.220.172

За даа УИХ жинхэнээсээ МУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гаргалаа, ёстой Үндсэн хуулийн хямралыг хүчээр бий болголоо доо. Эрх зүйн биш энгийн ухамсарын түвшинд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4-т заасан “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэснийг уншаад заавал ҮХЦ-ийн шийдвэр байх ёстой гэдгийг ойлгон доо, нөгөө талаар 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэлийг иш татан Үндсэн хуулийг тайлбарлаж байгаа бол Тэмүүжин багшийг Шар хадны эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх шаардлагатай болж байна даа.

Зочин 2016-02-19 202.131.225.2

tsagdaag samraad tsetseer toglood xayalaa daa buruu yum xiisen ni xaragdana daa yana daa mongol arai l namiin tsaana ni oorsdiin tosbiig idex xusel bn sh dee AN ardchlalaa yarixaa odoo bolio ard tumen chin yadarch tuildaj bn daa

ТЭМҮҮЖЭЭН 2016-02-19 202.131.235.74

ИШИГ ЭВРЭЭ УРГАХААР ЭХЭЭ МӨРГӨНӨӨ ГЭЖ. ЮУ ТАРИНА ТҮҮГЭЭ ХУРААНАА.

Иргэн 2016-02-19 27.123.214.103

Манайхаан! Хүчиндээд хүч түрээд л бай! Ингэж л дарангуйлалаа тогтоохгүй бол дийлэхгүй юм байна. Хууль гэж ер нь вү юм вэ! Тэмүүжин эрүүл бус байхаа! Оронд нь томилчихвол сайхан юм байна.

yu heregtei 2016-02-19 1.202.102.87

AN-d huuli sain zorchdog,huuliig ooriin uzel bodold niitsuuel tailbarlj olnii tolgoi sain tooruulj chadah aviyaastai humuusiig avna,ondor alban tushaan tavina geed chingesiin talbaid zarlal tavihval ch gants bolood ogno doo.Tiimee ho Z.Muguilbold oo. Ingevel ta ooriinhoo huviin aash,aranshingaar mongoloo udirdajbolno doo tiim ee. Ene muu MAN-iin manguunuud tanii huvi huniigee aash ayagaar ulsiin ajliig hiideggui yum huuliin hureend es zuitei ajillah estoi gej shuumjilj muumjleed l hoorhiig yaaj uuriig ni barj chadaj baina aa ain . hoorhii mini Z.Muruibold ni evii mini eviimini dee.he he Tiimee. Ene muu MAN-iinhniig dee yaahav ee AN-iin hagas albajsan dargaa ain

Yaah yu baisan yum be 2016-02-19 1.202.102.87

Yag onoodriin chuulgan shig huraldaad erhem gishuunees ni hoochie l dee. AN zasgiin erh barij baih ueiin ih hurliin dargad ter huuli muuli gedeg uilchildeggui yum aa. Ter dundaa Zi-bol bol bur huviinhaa aash aranshingaar l ulsiin ajliig hiideg yum za yu? Muu MAN-iinhan demiirch baigaa yum tiimee Zandaahuugiin Enhbold darigaa ain he he tiim ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж