Л.Энхболдын ЖДҮХС-гаас мөнгө завшсан хэрэг юу болсон бэ?

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Л.Энхболдын ЖДҮХС-гаас мөнгө завшсан хэрэг юу болсон бэ?

Л.Энхболдын ЖДҮХС-гаас мөнгө завшсан хэрэг юу болсон бэ?

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараахан МАН-ын бүлгийн гишүүд ЖДҮ хувааж идсэн баримт нотолгоо олонд дэлгэгдсэн.  Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн боломжийг хулгайлж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн болон эхнэр хүүхэд, ээж аавынхаа компанид урт хугацаатай, хямд хүүтэй зээл авч өгсөн асуудал одоо ч бүрэн эцэслэгдээгүй, зарим нь  хуулийн хариуцлага хүлээх нь бүү хэл ёс зүйн хариуцлага ч хүлээгээгүй юм. Жишээлбэл, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Н.Учрал, Г.Тэмүүлэн, Я.Содбаатар нарыг дурдаж болно.  Намынхандаа тэгш хүртээмжтэйгээр, тэрбум, тэрбум төгрөгийг ЖДҮХС-гаас тараасан хэргийн гол буруутан болсон Б.Батзоригт шүүхээс ердөө 40 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Харин Г.Солтанд гурван жилийн хорих ял оноосон. Тэрбээр өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгагдсан. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал үүсгэсэн гэж гурван жил зургаан сар хорих ял шийтгэл шүүхээс ногдуулсан.

 Тэгвэл тэдэнтэй адил АТГ-д дуудагдаж, яллагдагчаар татагдаж явсан УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын асуудал таг чиг болсон. Түүнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ойр дотны хүн учраас ял шийтгэлгүй, ямар ч хариуцлагагүй үлдэж байна гэсэн шүүмжлэл, гоморхол намынхан дунд нь гарах болсон.

Л.Энхболд “Х тайлантай байсан, ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” компаниар төсөл бичүүлэн “Хас говь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт авсан нь тогтоогдсон байдаг. Харамсалтай нь, тэрбээр ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, охиныхоо нэр дээр бүртгэлтэй, “Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэх, өөрийнхөө бусдад тавьсан өр төлбөрт зориулсан нь баримтаар тогтоогдсон энэ хэргийг хуулийнхан хав дарах болсон нь том дарга, сайдтай холбоотой юу гэх асуулт, хардлага байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж