АНУ-ын Техас муж улсад эрүүл мэндийн үйлчилгээ явуулдаг байгууллагын захирал эмэгтэй Холливудын нэрт жүжигчин Брэд Питтийг шүүхэд өгчээ. Келли Кристина гэх бүсгүйн хэлж буйгаар Брэд түүнтэй гэрлэхээр амлаж, буяны санд нь мөнгө хандивлахаар тохиролцсон гэнэ. Тэрбээр Брэдийг өөрийг нь хуурсан гэж үзэн 100 мянган ам.доллар нэхэмжилжээ.
Шүүхийн баримт бичигт бичсэнээр Брэдийн “Make It Right Foundation” буяны сангаас зохион байгуулсан таван удаагийн арга хэмжээнд оролцохын тулд Кристина 40 мянган ам.доллар төлсөн аж. Энэ үеэр тэд уулзаж, дотно харилцаатай болсон гэж Кристина мэдүүлжээ.
Харин Брэдийн өмгөөлөгчийн зүгээс Кристинаг алдартнуудын дүр эсгэж, бусдыг луйварддаг этгээдтэй учирч хууртсан гэж мэдэгджээ. Түүнчлэн Брэд Кристинатай хэзээ ч уулзаж байгаагүй бөгөөд буяны сантай нь хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулаагүй гэж мэдэгджээ.
Брэд Питт нь одоогоор Николь Потуралский гэх бүсгүйтэй болзож буй. Тэрбээр энэ хэргээс олон хүн сургамж аваасай хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: The Hollywood Gossip
Холбоотой мэдээ