Австралийн Шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн судлаачдын хийсэн коронавирус нь аливаа эд зүйлсийн гадаргуу дээр удаан тогтдог болохыг нотолсон туршилтын үр дүн “Virology Journal” сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтэд вирусийн амьдрах чадварыг тооцоолохын тулд тасалгааны температурт, харанхуй орчинд туршилтаа хийсэн байна.
Уг туршилтын үр дүнд коронавирус нь мөнгөн дэвсгэрт болон гар утасны дэлгэц дээр 28 хоног амьдарч чаддаг болох нь тогтоогджээ. Харин томууны вирус яг ижил орчинд 17 хоног амьдрах чадвартай аж. Мөн туршилтын үеэр коронавирус нь тэгш гөлгөр гадаргуу дээр удаан, тэгш бус гадаргуу дээр богино хугацаанд тогтдогийг нотолжээ.
Гэхдээ эдгээр вирусуудын амьдрах чадвар гэрэлтэй, халуун орчинд муудаж байсан ба хүнд халдварлах чадвар ч бага байдаг гэж эрдэмтэд дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, эд зүйлсийн гадаргуугаас хүнд халдвар дамжих эрсдэл бага харин хүнээс хүнд ханиалгаж, найтаах зэрэгт халдвар тархдаг гэнэ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ