Д.Нямхүү: Гурван хүнээс Covid-19 илэрч, хоёр хүн эдгэлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Гурван хүнээс Covid-19 илэрч, хоёр хүн эдгэлээ

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Sunday, October 11, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас  коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.10.12/  мэдээлэл хийлээ.


Халдварт өвчин судлалын үндэсний төвийн  /ХӨСҮТ/ Ерөнхий  захирал Д.НЯМХҮҮ:

Сүүлийн гурван  өдөрт нийт 2027 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Тухайлбал, аравдугаар сарын 8-ны өдөр  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 51 настай ачаа тээврийн жолооч, аравдугаар сарын 10-ны өдөр  Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 31 настай эмэгтэй , 25 настай эрэгтэй нарт  халдвар илэрлээ.

Мөн наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, есдүгээр сарын 2-ны өдөр Сиатл Улаанбаатар нислэгээр ирсэн 81 настай эмэгтэй нар эдгэрч  дараагийн шатны сувилал руу шилжсэн.  Ингэснээр  Монгол Улсад  коронавирусийн халдварын нийт батлагдсан 318 тохиолдлоос 310 нь эдгэлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман  хүн эмчлүүлж байгаагаас таван хүний бие хөнгөн, гурав нь хүндэвтэр байна. 

Цэргийн төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.БАЯНМӨНХ:

Цэргийн төв эмнэлэг коронавирусийн халдварын энэ цаг үед эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын бэлэн байдлыг хангах, ажиглалт тусгаарлалт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж, ариутгал хэрэгслийн нөөцийг бүрдүүлсэн. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлгийн 20 гаруй материалыг самбар, видео хэлбэрээр эмч, эмнэлгийн ажилчид болон бусад хэвтэн эмчлүүлэгч нарт сурталчилгаа явуулсан.

Үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд эмнэлгийн орны тоонд хязгаарлалт хийж, амбулаториор үйлчлүүлэгч нарт эмнэлгээс угтан авагчийг ажиллуулж,  хүмүүсийн бөөгнөрлийг багасгасан. Болзошгүй халдварт өвчний үед үүрэг гүйцэтгэх эмч мэргэжилтнүүдийн нэрсийг 2-3 бүлгээр томилгоожуулан сэтгэл зүйн бэлтгэл, хувийн хамгаалах хэрэгслийг биед нь дасгах зорилгоор өдөр бүр тодорхой цагийн хуваарийн дагуу сургалт дадлагыг хийж гүйцэтгэсэн.  Цэргийн төв эмнэлгийн барилга байгууламж нь зориулалтын бус учраас  Мэргэжлийн хяналтын ерөнхий  газар, ХӨСҮТ-ээс мэргэжилтнүүдийг урьж 3-4 удаа зөвлөгөө авсан. Ингэхдээ эмнэлгийн давхар бүрийг улаан,шар ногоон бүсээр   бүсчлэн,  бүсчилсэн хэсгүүдэд битүүмжилсэн хаалт хамгаалалт хийж,  агааржуулалтыг засварлан бэлэн байдалд оруулсан. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэг нь тусгай дэглэмийн хүрээнд иргэдийг хүлээн авч эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Өнгөрсөн  хугацаанд 70 гаруй удаагийн тусгай үүргийн нислэг,  таван удаагийн газрын татан авалтаар ирсэн 800 гаруй иргэд, Бүгд найрамдах өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн 200 гаруй энхийг сахиулагчийг хүлээн авч, тусгаарлан хянасан. Батлагдсан болон сэжигтэй 26  тохиолдлыг илрүүлэн ХӨСҮТ-рүү шилжүүлсэн.

2027 хүний сорьцод шинжилгээ хийсэн талаар дэлгэрэнгүй дурдвал:

  • Аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 160 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 9-ны өдөр Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчдын шинжилгээ,
  • Аравдугаар сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор  ирсэн 284 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 53 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 94 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 25-нд Сидей-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 213 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 25-нд Замын-үүд боомтоор орж ирсэн 168 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 23,29-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор орж ирсэн 32 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 20-ны өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн 48 хүний давтан шинжилгээ,
  • Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 65 хүний шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 55 хүний шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй хэмээн   тусгаарлагдсан арван хүний шинжилгээ,
  • Сайн дураар шинжилгээнд хамрагдсан 128 хүний шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 93 хүний давтан шинжилгээ,
  •  57 эмч, ажилчдын шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 61 жолоочийн шинжилгээ,
  • Тандалтын  зорилгоор түүврийн аргаар сонгон авсан есөн хүний шинжилгээнд тус, тус коронавирусийн халдвар илрээгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж