&#34Чөлөөт хос&#34 мюзикл инээдмийн жүжгийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

&#34Чөлөөт хос&#34 мюзикл инээдмийн жүжгийг тоглоно

Улсын драмын театрын уран бүтээлчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжгийг тоглох гэж байна. Тус театрын “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд Нобелийн шангалт Дарио Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг Ч.Найдандорж найруулан өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болгож байсан. Тэгвэл энэхүү жүжгийг маргааш буюу энэ сарын 20-нд болон 27, 28-ны өдрүүдэд 18.00 цагаас тоглох юм.

"Чөлөөт хос" жүжгийн гол дүрд жүжигчин Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш нар тоглоно.

ДҮРҮҮДЭД:

  • Антония эхнэр – Ц.Баясгалан
  • Мамбретто – Э.Тодгэрэл
  • Профессор нууц амраг- Г.Дөлгөөн-Аюуш

Тоглолтын тасалбарын үнэ 10.000, 15.000, 20.000 төгрөгийн үнэтэй бөгөөд УДЭТ-ын билетийн кассаар /10.00-18.00/ худалдаалж байна.

Онлайн тасалбар: https://easyticket.mn/

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж