Трамп бусдад халдвар тараахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Трамп бусдад халдвар тараахгүй гэв

Трамп бусдад халдвар тараахгүй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдварыг тээгч биш болсныг түүний эмч Шон Конлей мэдэгджээ. Өдгөө 74 настай Дональд Трамп өнгөрсөн Бямба гаригт тусгаарлалтаас гарч, сонгуулийн сурталчилгааны ажилдаа эргэн орсон юм. Дональд Трамп сүүлийн 24 цагийн турш халуурахгүй болсны дараа тусгаарлалтаас гаргасан аж. Гэхдээ эмч нар түүний биеийн байдлыг үргэлжлүүлэн хянах гэнэ.

Тэрбээр аравдугаар сарын 2-нд эхнэр Меланиягийн хамт коронавирусийн халдвараар оношлогдож, гурав хоногийн дараа эмнэлгээс гарч Цагаан ордонд тусгаарлагдсан юм.

АНУ-д коронавирусийн халдвараар 7.9 сая хүн өвчилж, 219 мянга гаруй хүн нас бараад байна.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж