Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирлын аваргаар Лос Анжелес Лэйкерс баг тодорлоо. Энэ улирлын аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр/2020.10.12/ явагдаж өрнөд бүсийг тэргүүлсэн Лос Анжелес Лэйкерс баг дорнод бүсээс шалгарсан Майами Хит багийг 106:93 гэсэн харьцаатай ялж, багийнхаа түүхэнд 17 дахь NBA-ийн аваргын цомоо хүртэж байна.
Лос Анжелес Лэйкерс баг хамгийн сүүлд 2010 онд агуу Коби Брайантын эрин үед багийнхаа 16 дэх түрүүг хүртэж байсан юм. Тэд ийнхүү NBA-ийн түүхэнд аварга авсан тоогоороо Бостон Селтикс багтай зэрэгцэж ирлээ.
2019-2020 оны NBA-ийн финалын тоглолтын MVP буюу “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Леброн Жэймс тодорлоо. Ийнхүү тэрбээр дөрөв дэх удаагаа NBA-ийн аварга болоод зогсохгүй дөрвөн удаа финалын MVP болж байна.
Зочин 2020-10-12 103.26.193.155
НӨГӨӨ БАГ МАЙМИ НЬ ЭД НАРТАА БАЯР ХҮРГЭЭГҮЙ , НАСЛЕМ Л ГАНЦ ЛЕБРОНД БАЯР ХҮРГЭХ ШИВ .
Зочин 2020-10-12 202.21.109.49
Леброн ч агуу юм аа
зочин 2020-10-12 202.21.125.36
Агуу нь агуу гэхдээ лигийн хөгшин залуу оддыг цугллуж баг болгоод аварга авна гэдэг шударга бус юм . NBA-н түүхэнд ингэж аварга авч байсан баг байхгүй
Зочин 2020-10-12 202.170.80.25
za gutsooo
Зочин 2020-10-12 66.181.165.44
Бүгдэд гологдсон Ховард, Рондо 2 ыг бусад бүх баг авах боломжтой байсан нь авч буй цалингаас нь харагдаж байна. Эрэлт муу учраас л 2 хон саяын цалин авч байгаа юм. 73-9 хийсэн баг дээр КД очсон шиг зүйл огт биш. Одоо ч гэсэн хүссэн баг нь 5-10 саяын цалин амлаад багтаа нэгтгэж болношд. Байдаггүй л байхгүй юу, чам шиг хэйтерүүд харин олон байгаа.