Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаж байна | News.MN

Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаж байна

Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаж байна

Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шаардлагатай байршлуудад нэмэлт орц гарц хийж,  нэг чигийн хөдөлгөөний хэвийн байдлыг хангахын тулд хороолол дундах буцаж эргэх хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээг албаныхан авч ажиллаж байна. Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдаг байна. Богино зайнд буцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газарт хандаж, дээр автозамын 3 байршилд буцаж эргэх хэсгийг хаажээ. Зүүн эргэхийн тулд хоёр талын хөдөлгөөнийг зогсоож автозамын зохиомол түгжрэлийг үүсгэж буй учраас ийнхүү гурван байршилд эргэж буцах гарцыг хаасан хэмээн Баянзүрх дүүргийн Тээврийн цагдаагийн албаны дэд хурандаа Д.Сүхбат тайлбар өглөө.

“Баянмонгол хорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон. Хүннүгийн гудамж маань нарийнхан учраас буцаж эргэх хөдөлгөөн бүрт автозамын түгжрэл үүсдэг. Тиймээс хөдөлгөөнийг саадгүй зорчуулах үүднээс холбогдох албаныхан судалгаа хийж, буцаж эргэх хэсгийг хаагаагүй” хэмээн Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Өнөржаргал хэллээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-10-12 103.57.95.253

Тэр хавиар олон давхар орон сууцууд байгаа. Бушуухан эргээд гэртээ орчих юмыг явуулсаар байгаад дараагийн эргэлтэд харин ч нэг түгжрэл үүсгээд байна шүүдээ. Яахаараа бушуу бушуу эргүүлээд очих газарт очих ёстой юмыг авч давхиад бөөн машин болгоод байдаг юм бэ гайхмаар наад хавиар чинь жоохон толгойгоо ажиллуулдаг хүн алга уу. Та нарын бодлоор эргэх гээд л хэн л зогсоод байв гэж болоод байсан юмыг улам л машины тоог нэмэгдүүлээд бөөгнөрүүлээд түгжээд байдаг.

Avatar

Зочин 2020-10-12 202.9.46.56

Тээврийн цагдаа мундаг юмоо санал гаргаад л шавар зуураад зүгээр байсан гарцыг хаачихдаг.нэгмөр санал гаргаад Хоме плазаг нураачихаач чадахгүй л дээ.өөрсдөө ирж зогс бүр их түгжирч байна

Avatar

Зочин 2020-10-12 103.14.38.137

Замуудыг аль болох сэтэлж өгөх хэрэгтэй. Энэ нь эргээд явах буцаад явах зэрэг маневр хийхэд тустай. жишээ нь урт замыг сэтэлж гаря гаргаж өгөхгүй болохоор дараагийн гарц хүртэл түгжрэлтэй шед удаан явж эргэх шаардлага гардаг. энэ нь түгжрээг улам нэмэгдүүлдэг. Тэддигийн зүүн талын замыг 2 урсгалтай нь болгох хэрэгтэй байна. Тэр замаар хойшоо эргэж явахыг хориглосон тул заавал тойрч очих болж байна. Түгжрээтэй үед энэ нь маш их цаг иддэг шүү

Avatar

saraa 2020-10-12 202.179.24.169

bur aimaar bolson shde ene baynmongoliin zam yun tugjrel buuruulah vr bur yvah ch argagui bolson yaj bodood ingej tugjrel buuruuldag yun bol

Avatar

ЗОЧИН 2020-10-12 59.153.115.230

ГАЛ ТҮЙМЭР ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГА ТУЛГАРВАЛ ТА НАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭРЭЭ. ЭНЭ ЗАМЫГ АНХНААСАА АЛСЫГ ХАРЖ БОДОЖ ТӨЛӨВЛӨЖ ХИЙГЭЭГҮЙ. 6 ЭГНЭЭТЭЙ ЗАМ ТАВИХ БАЙСАН ЮМ. ӨНӨӨДӨР ХҮМҮҮС ГАЛ ГАРЛАА ХҮНИЙ БИЕ ӨВДЛӨӨ ГЭХЭД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ

Avatar

ЗОЧИН 2020-10-12 59.153.115.230

ЭНЭ ЗАМ 2 ХОН ЭГНЭЭТЭЙ. 1 ЭГНЭЭНД НЬ ХҮМҮҮС МАШИНАА ТАВЬЧИХДАГ. ҮЛДСЭН НЭГ ЭГНЭЭГЭЭР НЬ ГЭЛДЭРДЭГ. ХЭРВЭЭ ЭНЭ ЗАМ ДЭЭР МАШИН МӨРГӨЛДВӨЛ НААШАА Ч ҮГҮЙ ЦААШАА Ч ҮГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНА. БУЦАЖ ЭРГЭХ Ч СОНГОЛТ БАЙХГҮЙ ЮУН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ УЛМ НАМ ГАЦНА ШҮҮ ДЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж