УИХ цахим технологид шилжсэн ч гишүүд 2021 оны төсөвтэй танилцсангүй | News.MN

УИХ цахим технологид шилжсэн ч гишүүд 2021 оны төсөвтэй танилцсангүй

УИХ цахим технологид шилжсэн ч гишүүд 2021 оны төсөвтэй танилцсангүй

УИХ цахим технологид шилжсэн ч гишүүд 2021 оны төсөвтэй танилцсангүй

УИХ-ын дарга Г.Занданшатар “Парламент цахим болж байна, цаасгүй технологид шилжсэн” гэж мэдэгдэж буй ч УИХ-ын гишүүд одоог болтол Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлтэй танилцаагүй. Төсөвтэй танилцаагүй шалтгаанаа “Төсөв гар дээр цаасаар ирээгүй байна” гэдэг тайлбар хийн, өөрсдийгөө зөвтгөж сууна.

Уг нь Засгийн газар Монгол Улсын 2021 оны төсвийн төсөл болон түүнтэй холбоотой төслүүдийг аравдугаар сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын Тамгын газар уг төслийг Parliament.mn вэб сайтад тэр даруй бүрэн эхээр нь байршуулаад арав гаруй хоносон ч өнөөдрийг хүртэл шагайж орж үзсэн хүнгүй байна. Энэ янзаар бол Засгийн газар өмнөх жишгээрээ 2021 оны төсвийн хуулийг ном болгон хэвлүүлж, тараахгүй бол технологийн дэвшлийг ашиглаж, төсөвтэй танилцах гишүүн олдохгүй нь бололтой.

Уг нь цаас үрж хэвлүүлж байхаар гишүүн бүр вэб сайтаасаа төслийг татан, танилцдаг болчихвол төсвийн мөнгийг хэмнэдэг болчих гээд байгаа юм. Технологийн дэвшлийг ашиглаж мэдэхгүй гишүүдэд сургалт зохион байгуулдаг юм уу, ямар нэг арга хэмжээ авахгүй бол парламент цаасгүй технологид шилжихэд цаг нэлээд зарцуулах шинжтэй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-12 66.181.161.20

Дээлийн хээ, тендер, архины савалгаа, албан тушаал, байгалийн баялаг яаж хулгай хийх үү гэсэнигишүүд яаж ч бодсон компьтер ашиглаж мэдэхгүй лойдорууд ш дээ

Avatar

Саран 2020-10-12 66.181.190.35

Хөөрхий дөө, компьютер ч ашиглаж чадахгүй амьтад байж яасан их амбицтай юм бэ, ичиж амьдраач эээ

Avatar

Зочин 2020-10-12 43.242.242.237

ЮУН ТӨСӨВ ХҮҮХНҮҮДТЭЙГЭЭ ТАНИЛЦАЖ АМЖААГҮЙ БАЙГАА ШЭСЭН

Avatar

Зочин 2020-10-12 103.10.20.197

HНовшууд юм аа

Avatar

Irgen 2020-10-12 66.181.161.127

Ямар аймаар х****л хэлдэш хүмүүс вэ харин ч хавтгайрсан халамж өгөөд байгаа шүү та нар өөрсдөө ажил олж хийл дээ та нар төр засагаараа хошногоо арчуулах гээд байгаа юмуу харин ч ажилаа сайн хийж байгаа шүү гадаадад өлсгөлөн дээрэм тонуул хоолноос болж бие биенээ алж байна монгол шиг диваажин шиг улс хаа ч байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж