УИХ цахим технологид шилжсэн ч гишүүд 2021 оны төсөвтэй танилцсангүй

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

УИХ цахим технологид шилжсэн ч гишүүд 2021 оны төсөвтэй танилцсангүй

УИХ цахим технологид шилжсэн ч гишүүд 2021 оны төсөвтэй танилцсангүй

УИХ-ын дарга Г.Занданшатар “Парламент цахим болж байна, цаасгүй технологид шилжсэн” гэж мэдэгдэж буй ч УИХ-ын гишүүд одоог болтол Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлтэй танилцаагүй. Төсөвтэй танилцаагүй шалтгаанаа “Төсөв гар дээр цаасаар ирээгүй байна” гэдэг тайлбар хийн, өөрсдийгөө зөвтгөж сууна.

Уг нь Засгийн газар Монгол Улсын 2021 оны төсвийн төсөл болон түүнтэй холбоотой төслүүдийг аравдугаар сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын Тамгын газар уг төслийг Parliament.mn вэб сайтад тэр даруй бүрэн эхээр нь байршуулаад арав гаруй хоносон ч өнөөдрийг хүртэл шагайж орж үзсэн хүнгүй байна. Энэ янзаар бол Засгийн газар өмнөх жишгээрээ 2021 оны төсвийн хуулийг ном болгон хэвлүүлж, тараахгүй бол технологийн дэвшлийг ашиглаж, төсөвтэй танилцах гишүүн олдохгүй нь бололтой.

Уг нь цаас үрж хэвлүүлж байхаар гишүүн бүр вэб сайтаасаа төслийг татан, танилцдаг болчихвол төсвийн мөнгийг хэмнэдэг болчих гээд байгаа юм. Технологийн дэвшлийг ашиглаж мэдэхгүй гишүүдэд сургалт зохион байгуулдаг юм уу, ямар нэг арга хэмжээ авахгүй бол парламент цаасгүй технологид шилжихэд цаг нэлээд зарцуулах шинжтэй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж