Ким Жон Ун эргэн ирлээ | News.MN

Ким Жон Ун эргэн ирлээ

Ким Жон Ун эргэн ирлээ

Ким Жон Ун эргэн ирлээ

Хойд Солонгосын эрх баригчид бямба гаригт /2020.10.10/ тус улсын эрх баригч Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Цэргийн сүрт жагсаал, хуягт танкуудаас гадна шинэ төрлийн хэд хэдэн “супер” пуужингуудыг арга хэмжээний үеэр танилцуулсан нь өмнөд солонгосчуудыг төдийгүй цар тахлын улмаас аниргүй болсон дэлхийг сэрээв. Тус улсын удирдагч Ким Жон Ун өмнө нь ямар нэгэн хүчтэй зэвсэг танилцуулах гэж байгаагаа хэд хэдэн удаа нууцлаг байдлаар дэлхий нийтэд илэрхийлж байсан юм.

Баярыг нээж үг хэлэхдээ удирдагч Ким Жон “Манай улсын үндэсний аюулгүй байдалд хэн нэгэн заналхийлвэл бид дээд хүчин чадлаараа хариу цохилт өгөх болно” хэмээн хэлсэн нь байдлыг улам ч түгшүүртэй болгожээ. Гэхдээ тэрбээр тус улс нь эдгээр зэвсэг, техникүүдийг зөвхөн өөрийн улсаа гаднын нөлөөнөөс хамгаалахад ашиглана гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хойд Солонгосын эрх баригчид цэргийн том парад зохион байгуулаагүй бөгөөд уг жагсаал нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн долоо хоногийн өмнө болж буйгаараа онцлог байгаа юм.

Хэдий Ким Жон Ун баярын нээлтийн үеэр Өмнөд Солонгост нааштай байгаагаа илэрхийлж, цар тахлын эсрэг тэмцэлд нь амжилт хүссэн ч асар хүчтэй шинэ зэр зэвсэг танилцуулсанд нь өмнөдүүд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Мөн удирдагч Ким Жон Ун АНУ-тай харилцах харилцааны талаар ам нээгээгүй бөгөөд дотоодын зэвсгийн хүчин чадлынхаа талаар, тус улсын ард иргэд эх оронч үзэл суртлын ачаар коронавирусийн цар тахлаас ангид буй тухайгаа онцлоод дэлхий дахины цар тахалтай тэмцэж буй үйлсэд амжилт хүсч, бүгд эрүүл энх байхыг ерөөжээ.

Энэ удаагийн жагсаал нь тус улсын түүхэн дэх хамгийн том цэрэг, зэвсгийн жагсаал болсныг эх сурвалжууд мэдээлж байна. Нөгөөтэйгүүр, энэ үйл явдал нь олон сарын турш амьд эсвэл үхсэн нь эргэлзээтэй байсан удирдагч Ким Жон Ун эргэн ирснээ зарласан явдал байлаа хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байна. 2020 онд ган гачиг, хар салхи, цар тахал зэрэг хүндхэн сорилтуудтай тулгарч буй Хойд Солонгосчуудын хувьд зэвсэглэлээс илүү эдийн засгаа сэргээх нь нэн тэргүүний зорилт болж байгаа гэж шинжээчид дүгнэсэн юм.

Эрх баригч Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн баярын жагсаалын үеэр тус улс өөрсдийн бүтээсэн хамгийн том тив алгасах далавчит пуужин болон шумбагч хөлөг, газар дээрээс харвах зориулалттай “Пукгуксон” төрлийн хатуу түлштэй шинэ пуужингуудыг үзүүлжээ.  Энэхүү шинэ пуужингийн хийц нь 2017 онд танилцуулж байсан АНУ хүрэх чадвартай, 12874 км-ийн тусгалтай “Хвасон-15” пуужинг санагдуулж байгааг Өмнөд Солонгосын цэргийн шинжээчид онцолжээ.

Пёньяны эрх баригчид мөн жагсаалд шумбагч онгоцноос хөөргөдөг “Пукгуксон-4А” баллистик пуужингуудаа оролцуулсан байна. Энэ нь өмнө нь туршиж байгаагүй ч ижил төрлийн “Пукгуксон-3” пуужинг өнгөрсөн оны аравдугаар сард туршсан нь дээрх пуужинг 450 орчим км зайнд нисэх чадвартайг баталсан юм. Эдгээрээс гадна сүрт жагсаалд шинэ агаарын хамгаалалт, шинэ танк гэх мэт техникүүдийг харуулжээ.

Эх сурвалж: WSJ

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МЭЛС 2020-10-12 202.131.245.6

дарангуйлагч , удирдагч, 2 ялгаатай байх аа, төгс мэдээ мэдээлэл байхгүй бөөн таамаглал байгаа, бид бүгдийн өнцгөөс…тийм болхоор магтаад яахав, муулаад яахав,ккк

Avatar

Ким Жон Ун мундаг удирдагч юмаа 2020-10-12 66.181.182.31

Улс орон ард иргэд нь гадны гар хөл болохгүй, өөрсдийгөө хамгаалах бүрэн чадалтай өөрийнхөөрөө амьдарч байна.
Монголд төрөөс төрсөн тэрбумтнууд баян хүмүүс хойд Солонгосоос олон байгаа ч манай улсын ирээдүйд баталгаа байна уу ??

Avatar

Монгол 2020-10-12 66.181.169.162

Хойд Солонгосчуудад баяр хүргэе! Улс орон гэж ийм л байдаг даа. Харин манай улс хэзээ атом, цөмийг эзэмших юм болдоо? Хэзээ цөмийн цахилгаан станцтай болох юм болдоо? Ураны хор мор гээд эсэргүүцээд байдаг хэдэн тэнэг юмнууд болиосой!!!

Avatar

Иргэн 2020-10-12 202.179.6.138

Хүнд хэрэгтэй юм,ядахдаа жорлонгийн суултуур ч олигтой жийж чадахгүй байж,пуужин хийж дөвчигнөдөг солитой дэглэмийг бахдаж байгаа доорхи “зочин” нэртэй коммунистууд яавч монголчууд биш дэгээ! Монгол хүн ийм тэнэг хийтэй балай байхаа болиод удаж байна!

Avatar

Зочин 2020-10-12 202.131.245.162

Манайх гаднаас ингэж их тусламж зээл авдаггүй бсан бол хойд солонгосоос хэд дахин ядуу зүдүү байгаа даа.

Avatar

ИРГЭН 2020-10-12 202.179.15.3

ХҮНИЙ ЭРХГҮЙ УЛСАД ЭНЭ ЭЛДЭВ ТӨМӨРӨН ХОГООР ЯАХ ВЭ ДЭЭ..ТҮМЭН БЭРХШЭЭЛ ГАШУУН ЗОВЛОНГ АРД ИРГЭД НЬ АМСАЖ БАЙГААН НЬ ХАРАМСАЛТАЙ ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЗЭВСГЭЭ ХИЙХ ГЖ ӨЛСӨГЛӨН ГУЙЛАНЧЛАЛ ТУУЛАЖ БАЙГААН НЬ ҮНЭН.БӨӨН БӨӨН ЗОВЛОН ..

Avatar

зочин 2020-10-12 66.181.161.96

Хойд Солонгос агуу юмаа.Гэтэл манай Монгол маскаа ч хийж чадахгүй,Хятад эзлэнэ гээд байгаа,Яана даа.

Avatar

Зочин 2020-10-12 122.201.21.193

Мундаг юиаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж