Корона шоколад, жигнэмэгийн савалгаанд нөлөөлнө | News.MN

Корона шоколад, жигнэмэгийн савалгаанд нөлөөлнө

Корона шоколад, жигнэмэгийн савалгаанд нөлөөлнө

Корона шоколад, жигнэмэгийн савалгаанд нөлөөлнө

Шоколад, жигнэмэг, бохь үйлдвэрлэгч Mondelēz International компани коронавирусээс шалтгаалан бүтээгдэхүүний төрлөө цөөлж, савалгааны хэмжээгээ томсгох гэж байгааг тус компанийн ерөнхий Дирк Ванде Пут Оросын РБК сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Mondelēz International компани нь Оросын зах зээлд "Юбилейное" болон Oreo жигнэмэг, "МедвежонокБарни" бисквит, Alpen Gold болон Milka шоколад, Dirol болон Stimorol бохийг нийлүүлдэг.

2020 оны хавраас буюу коронавирусийн халдвар дэлхийн олон оронд тархах үеэс эхлэн тус компанийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн байна. “Лангуун дээр Mondelēz International-ийн бүтээгдэхүүнүүд бэлэн өрөөтэй байх шаардлагыг борлуулагчид маань шахаж эхэлсэн” хэмээн Дирк Ванде Пут хэлжээ.

Хэрэглэгчлийн хандлагад орж байгаа өөрчлөлтөөс хамааран тус компани эрэлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төвлөрөхөөс гадна гэр хорионд байгаа хүмүүс “гэр бүлийн” хэмжээний савлагаатай бүтээгдэхүүн худалдан авах нь нэмэгдэж байгаа учраас сав баглаагаа томсгох төлөвлөгөөтэй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-12 202.70.34.70

garchigaa zuv taviachee malaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж