Төмсийг зөв чанадаг гэдэгтээ итгэлтэй байна уу?

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Төмсийг зөв чанадаг гэдэгтээ итгэлтэй байна уу?

Төмсийг зөв чанадаг гэдэгтээ итгэлтэй байна уу?

Төмсөө зөв чанадаг уу гэж асуувал олон хүн гайхах биз. Төмсийг чанахад ядах зүйлгүй гэж хариулах байх, гэвч олонх хүн төмсийг буруу чанадаг хэмээн Польшийн WirtualnaPolska сайт мэдээлснийг РИА Новости дамжуулжээ.

Хүмүүс төмсөө чанахдаа шууд хүйтэн усанд хийдэг маш буруу юм. Хүйтэн ус буцлах хооронд төмсөнд байдаг хэрэгтэй бодисуудын ихэнх нь алдагддаг байна. Эхлээд усаа буцалгаад төмсөө хийгээд дараа нь давс нэмээд буцалгавал төмс амттай, зөөлөн болдог ажээ.

Шинэхэн төмсийг сайн угааж цэвэрлээд, хальстай нь зөөлөн гал дээр 15-20 минут чанавал төмсөнд агуулагддаг бүхий л ашигтай бодисууд хадгалагддаг байна. Хальсалж чанахдаа хальсыг аль болох нимгэн авах ёстой. Нухаш хийх төмсийг чанахдаа  аль болох жижиглэж чанах нь хамгийн зөв ажээ.

Мөн төмс чанаж байгаа усандаа сүү /нэг литр усанд 250 миллилитр/, масло  нэмвэл төмс илүү амттай болдог байна.

Төмсөнд C витаминаас гадна магни, кальц, төмөр, марганец, йод, натри зэрэг бодисууд агуулагддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж