Шар усны үерээс сэрэмжлээрэй

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс сэрэмжлээрэй

Өвлийг өнтэй давж, урин хавар ирж байна гэж тайвшрах цаг болоогүйг мэргэжлийн байгууллагууд санууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй, 20 аймгийн 90 сум цагаан зудтай байна. Цас ихтэй хавар цагт шар усны үеэр гэх аюул нүүрлэдэг гэмтэйг Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд онцгойлон сануулж байна.

Цас, зуднаас ангижрах хараахан болоогүй ч зарим газарт хавар эрт айлчилж, шар усны аюул учрах вий гэсэн болгоомжлол хаана хаанаа байгаа юм. Үер ус гэхээр хүмүүс голчлон хөдөө орон нутгийнханд хамааралтай мэт санадаг. Гэтэл нийслэл хот дундуур урсдаг голын эрэг ирмэгт аж төрж буй иргэдэд ч үерийн аюул хамааралтай юм байна. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Сэлбэ, Улиастайн гол дагуу, Хан-Уул дүүрэгт Туул голын ойролцоо аж төрж буй айл өрхүүд олон бий. Тэдгээрийн зарим нь цэвдэгтэй газрын гамшгийг үзэж, усан баринтагт автжээ. Газрын гүний ус түрж, гэрийн дээд бүслүүрт тултал мөсөөр хучигдсан тохиолдол ч гарчээ. Тиймээс хот, хөдөөгүй шар усны үерээс болгоомжлон эртнээс сэрэмжтэй байхыг санууллаа.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж