Алтайн хязгаарт ургамлын тосны онлайн фестиваль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Алтайн хязгаарт ургамлын тосны онлайн фестиваль эхэллээ

Алтайн хязгаарт ургамлын тосны онлайн фестиваль эхэллээ

ОХУ-ын Алтайн хязгаарт "Алтайскиепродукты: вкусноестьполезно!" нэртэй ургамлын тосны онлайн фестиваль эхэллээ.

Энэ нь Алтайн хязгаарын хувьд хүнсний бүтээгдэхүүнийг онлайнаар таниулах, сурталчлах анхны арга хэмжээ болохыг бүс нутгийн захиргаа онцолж байна. Фестиваль аравдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

Энэхүү арга хэмжээг "Алтайскиепродукты" компани олон нийтийн Instagram болон "ВКонтакте" сүлжээнд суурилан хийж байгаа бөгөөд бүх мэдээлэл нь #вкусноестьполезно гэсэн хаштагтай явах ажээ.

"Алтайн бүс нутаг бол ургамлын тосны томоохон үйлдвэрлэлтэй. Энэ үйлдвэрлэлийн талаар, ургамлын тосны олон төрлийн талаар хүмүүст мэдээлэл өгөхийг зорьж байна. Ургамлыг тосыг наранцэцэг, рапс, олсны ургамал, шош зэргээс гарган авдаг. Ургамал болгоны тос өөр өөрийн онцлог чанартай. Эдгээр ялгааг таниулахыг зорьж байна. Мөн фестивалийн хүрээнд шинэ бүтээгдэхүүн танилцуулна” хэмээн Алтайн хязгаарын захиргаанаас мэдээллээ.

Тус бүс нутагт нийт 42 компани ургамлын тосны үйлдвэрлэл эрхэлж байна. Өнгөрсөн 2019 оны байдлаар эдгээр компани 140 мянган тонн тос үйлдвэрлэжээ. Эдгээрээс "Алейскзернопродукт", "АгроСевТорг", "КомпанияБлаго", "ДивоАлтая", "Мельник", "Интер-Масло" компаниуд томд тооцогдож байна.

Алтайн хязгаарын ургамлын  тосыг Беларус, Казахстан, БНХАУ, Киргиз, Таджикистан, Узбекистанд экспортолж байна. 2019 онд 51,5 мянган тонн тос экспортолж, 37,7 сая ам.долларын борлуулалт хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж