Цэцийн дарга гишүүдээ хууль зөрчихөд хүргэсэн | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цэцийн дарга гишүүдээ хууль зөрчихөд хүргэсэн

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Цэцийн дарга гишүүдээ хууль зөрчихөд хүргэсэн

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүний эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй. Намрын ээлжит чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэхэд МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Завсарлагааны хугацаа  дуусгавар болсон хэдий ч УИХ дахь МАН-ын бүлэг ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах  саналыг  Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тиймээс ч уг асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байгаа билээ. ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татах асуудал дээр УИХ-д болон иргэдийн дунд маргаантай, зарим талаар ойлголтын зөрүүтэй, талцал байна. Энэ маргааныг тойроод гурван асуудал байна. Нэгдүгээрт, цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын санал зэрэгт тавигдах шаардлага мөн үү, гүй юу. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчсөн бол зөрчсөн асуудлаар нь цэц шийдвэр гаргах ёстой. Анх илгээсэн байгууллага санал гарах ёстой. Энэ хоёр цугтаа байж асуудал явах ёстой гэж зарим хүмүүс тайлбарлаж байна. Хоёрт нь дээд шүүхийн санал нь “санал” мөн байсан уу үгүй юу гэж маргаж байна. Дээд шүүхийн саналыг УДШ-ийн Ерөнхий шүүгч гаргах ёстой байсан уу эсвэл УДШ-ийн нийт гишүүн хуралдаж гаргах ёстой байсан уу гэдэг маргаан явж байна. Гуравт нь ҮХЦ-ийн  даргыг хууль зөрчсөн гэдгийг хэн тогтоох вэ гэдэг маргаан байна. Үүнээс бусад нь хийрхэл маягтай байна. Энэ гурван асуудал дээр тайлбар хийлээ.

Нэр бүхий хуульчид, ҮХЦ-ийн гишүүд, МАН-ын зарим гишүүд Монгол Улсын ҮХ-ийн 65 дугаар зүйлийн 4-т заачихсан байгаа ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэрт анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно гэсэн энэ заалтын цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын санал зэрэгцээ байх ёстой гэсэн тайлбар хэлж байгаа. Цэцийн дарга болон цэцэд байгаа нэр бүхий хуульчид намайг оюутан байхад хичээл заахдаа энэ хоёр бол эсхүл гэдэг үгээр холбогдсон тусдаа зүйл гэж заадаг байсан. Гэхдээ өнөөдөр өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөхөд энэ хоёр зэрэгцээ байх ёстой гэж шаардаж байгаа юм билээ.

1992 оны 5 дугаар сарын 6-ны Улсын бага хурлын тэмдэглэл. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Батлагдсанаас хойш гурван сар хүрээгүй байхад Улсын бага хурал цэцийн тухай хуулийг баталсан. Тэр үед гишүүд ямар байр суурьтай байсан бэ гэдгийг бичсэн тэмдэглэл байна. Энэ тэмдэглэлийн 22 дугаар хуудсанд “Эсвэл цэц өөрөө шийдвэр гаргана. Эсвэл энэ талаар илгээсэн байгууллага нь санал болгосон бол гэсэн хоёр эх үүсвэрийг ойлгож байгаа шүү. Энэ хоёр бол нэг холбоосоор биш эсвэл гэдгээр холбогдож байгаа шүү” гэсэн байгаа юм. Иймд баримтад тулгуурлаж ярих бус өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан тайлбар хийх нь зохимжгүй гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаар асуудал. УИХ-д ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн асуудал хөндөгдсөн. Энэ асуудлаар Улсын дээд шүүхээс саналтай эсэх асуудлыг УИХ-аас тавьсан. Тэр асуудал дээр дээд шүүхийн санал байдлаар Ц.Зориг ерөнхий шүүгч бичиж ирүүлсэн. Одоо үйлчилж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13.1.1 дээр тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх эрхийг УДШ-ийн Ерөнхий шүүгчид өгсөн байгаа. Харин Цэцийн дарга гишүүдийг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хууль, тогтоомж дээр зохицуулаагүй байгаа. 1993, 2002 онд Шүүхийн тухай хуулийг баталсан байдаг. Энэ хоёр хуулийн 24 дүгээр зүйлийн 6.8-д, 15 дугаар зүйлийн 6.7-д Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох гэдэг ийм л зохицуулалттай. Тэгсэн мөртөө ҮХЦ-ийн гишүүнийг эргүүлэн татах юм уу, тэр асуудлаар санал гаргах ямар ч зохицуулалт байхгүй. Ердийн хуулиар зохицуулаагүй бол Үндсэн хуулийн заалтыг барих ёстой. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эргүүлэн татна. Санал гаргах эрх нь одоо байгаа хуулиар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид байгаа. Тиймээс энд хууль зөрчсөн эсвэл Үндсэн хууль зөрчсөн ойлголт байхгүй.

Гуравт нь хууль зөрчсөнийг хэн тогтоох вэ. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эгүүлэн татна. ҮХЦ-ийн тухай хуулийн гуравдугаар зүйл дээр Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон эсвэл хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллага тогтоосон бол түүнийг цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эргүүлэн татаж болно гэсэн хууль байсан. Энэ хуулийг сая Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээрээ эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллага тогтоосон гэдгийг түдгэлзүүлчихсэн. Цэц УИХ-д ирүүлсэн дүгнэлтдээ 2015 оны хоёрдугаар сарын 14-ны гуравдугаар дүгнэлт гэж бичсэн байна лээ. Хурал нь уг нь 2016 онд болсон юм билээ. Яагаад 2015 он гэж бичсэнийг мэдэхгүй байна. Тэр дүгнэлтийнхээ 7-д эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллагаас тогтоогдсон гэдгийг түдгэлзүүлж байна гэж бичсэн байна лээ. Тэгэхээр ердийн хуулин дээр байгаа эрх бүхий байгууллагыг хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэдэг хуулийн үйлчлэл байхгүй болсон. Тэгэхээр Үндсэн хуулийн шалдан заалт шууд үйлчилнэ. ҮХ-ийн 65-р зүйлийн 4-т зааснаар ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэж заасан байдаг. Иймд анх илгээсэн байгууллага буюу УДШ-ийн санал байна. УИХ одоо эргүүлэн татах асуудлыг шийднэ. Өөр хуулиар энэ асуудлыг зохицуулаагүй. Зохицуулж байсан ганц заалтыг ҮХЦ сая түтгэлзүүлчихсэн.

ҮХЦ энэ заалтыг түдгэлзүүлээгүй байсан бол УИХ-ын Тамгын газрын дарга эрх бүхий байгууллага гэдэгт багтах уу, үгүй гэж маргаж болох байсан боловч ганц маргаж болох заалтаа өөрсдөө түдгэлзүүлчихсэн.

Одоо ҮХ-ийн шалдан заалтаар УИХ өөрийнхөө бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн. ҮХ-ийн энэ заалтыг ҮХЦ хууль бус, буруу гэж дүгнэх ямар ч боломж байхгүй. Тиймээс ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх эрх зүйн зохицуулалт одоо ямар нэгэн ҮХ зөрчсөн асуудал биш харин ҮХ-ийн өөрийнх нь заалтыг хэрэглэж УИХ ажиллах тухай асуудал юм.

Үүсээд байгаа асуудлыг дэлгэрэнгүй байдлаар тайлбарлахгүй бол УИХ дээр өнөөдөр ҮХЦ-ийн даргыг хууль зөрчсөн эсэх асуудал хөндөхөд МАН-ынхан болоод зарим гишүүд ҮХ-ийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Тэгвэл хуулиа унших хэрэгтэй. Хуульчид цагаан дээр хараар бичсэн хууль заалтад тулгуурлаж тайлбар хийдэг болохоос хувийн бодлоор аливаа асуудалд хандах ёсгүй” хэмээгээд ҮХЦ-ийн цэцийн дарга хууль зөрчсөн эсэхийг тайлбарласан юм.

Тэрбээр” Монгол Улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригтод ҮХЦ-ийн дарга өөрийн гарын үсэгтэй албан бичиг хүргүүлсэн. Ганц Ц.Зоригтод явуулаагүй УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим, Иргэний хэргийн танхим, Захиргааны хэргийн танхимын тэргүүн нар болоод Тамгын газрын даргад дээрх албан бичгийг явуулчихсан. Яг үүнтэй утга агуулга нэг албан бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод ирүүлсэн. Мөн хувилбарыг нь зарим гишүүдэд хүргүүлсэн байдаг. Энэ үйлдэл нь хууль зөрчихөд хүргэсэн гэж үзээд байгаа юм. Яагаад гэвэл ҮХ-д болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ҮХЦ-ийн тухай хууль болон ҮХЦ хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар Дунд суудал хуралдаж шийдвэр гаргаагүй байхад ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа өөрийн гарын үсгээр УИХ болон УДШ-д ийм бичиг явуулах эрх байхгүй. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болж тэрхүү хурлаар ҮХ зөрчсөн эсэхийг шийдвэрлэж байж албан бичгээ хүргүүлэх ёстой. Гэтэл ҮХЦ-ийн дарга урьдчилсан дүгнэлт хийгээд, сая баталсан Цэцийн тухай хууль болон Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан заалтууд ҮХ зөрчиж байгаа тул үйлчлүүлэхгүй байна уу гэсэн утга бүхий албан бичиг илгээсэн.

ҮХЦ-ийн дарга Дээд шүүх рүү явуулсан бичиг дотроо хуулийг хэрхэн хэрэглэх талаар заавар өгсөн байгаа юм. Гэтэл Шүүхийн тухай болон Үндсэн хуулин дээр”Шүүгчийг  эрх мэдлээ хэрэгжүүлэхэд  хэн боловч хөндөнгөөс үл нөлөөлнө” гэсэн маш тодорхой заалт байна.

Дээр нь УИХ хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотойгоор тогтоосон хуулийг түдгэлзүүлэхэд  гагцхүү ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар дүгнэлт гаргадаг. Гэтэл хоёрдугаар сарын 15-нд үйлчлэх хуулиудыг үйлчлүүлэхгүй гэж гарын үсгээ зурсан байна.

Энэ нь ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа өөрийнхөө гарын үсгээр Үндсэн хууль болон ҮХЦ-ийн тухай хуулиудад заасан хууль тогтоомжуудыг илт зөрчсөн гэсэн дүгнэлт гарч байна. Өөрөө төдийгүй ҮХЦ-ийн гишүүдээ хууль зөрчихөд хүргэсэн.

УИХ-ын дарга З.Энхболд танаа “УИХ-ын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх тухай” гээд 8 гишүүнийхээ гарын үсэгтэй сонордуулга албан бичиг явуулжээ. Цэцийн шийдвэр, дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй. Өөрсдөө тохиож 3 дахь шийдвэрийг гаргасан нь УИХ захирамж байгаатай яг адил. Өөрт олгогдоогүй шийдвэрийг урьдчилсан дүгнэлттэйгээр явуулж, гарын үсэг зуржээ. 

Дунд суудлын хуралдаанаар УИХ илт хууль зөрчсөн  хэрэг үүсгэсэн шийдвэр гаргасан. Иймээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилвол УИХ өөрөө хууль зөрчсөн болно гэдэг бичиг явуулсан. Хэрвээ дунд суудлын хуралдаанд орсон бол  ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа болон нэр бүхий 8 гишүүдээс энэ маргааныг шийдвэрлэхийг татгалзах эрхтэй байлаа. Яагаад гэвэл урьдчилсан дүгнэлтийг дээрх байдлаар гаргасан хүн маргалдах эрхгүй гэж Цэцийн тухай хуульд заасан байгаа” гэлээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Найман гишүүн хууль зөрчиж гарын үсэг зурлаа гэж байна. ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаагаас гадна Цэцийн гишүүдийг эгүүлэн татах асуудал хөндөгдөхөөр байна уу.

-Энэ асуудал хөндөгдөх байх. Төрийн байгууллагын өдөр тутмын ажил, шийдвэр гаргахад хуульд заасан эрхийн дагуу бичдэг. 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гаргасан ҮХЦ-ийн албан бичигт байгаа шийдвэр Үндсэн хуулийн ямар заалтаар гаргасныг тодруулна. Хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй учир үүнд маргаан гарах байх.

Өмнөх шийдвэрээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Дээд шүүх руу явуулсан. Цэцийн даргын гарын үсэг бүхий шийдвэр өөрт нь ямар хуулиар олгогдсон эрх вэ гэдгийг мөн тодруулах хэрэгтэй. Тухайлбал, анхан шатны эрүүгийн шүүх дээр гэмт хэрэгт холбогдсонтой холбоотой иргэний маргаан үүсч, гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хурал товлогдлоо гэж бодъё.  Гэтэл тэр гурван шүүгч хуралдаж шийдвэрээ гаргаагүй байхад тухайн дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч “Энэ хүнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байна” гээд өөрөө гарын үсэг зураад шийдвэрлэж байгаатай яг адил. Ингэснээр шүүгч шууд ажлаасаа халагдаад, албан тушаалаа ашигласан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэнэ. ҮХЦ-ийн даргын асуудал үүнтэй л адилхан пакт.

-Үндсэн хуулийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хэлэлцэх үү?

-Тийм, ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг огнооноос нь эхлээд хэлэлцэнэ. Баланк дээр 2015 оны 2 дугаар сарын 15 гэсэн жилийн өмнө гарсан дүгнэлт маягийн огноотой. Мөн хүчин төгөлдөр болоогүй, эцсийн найруулгыг сонсоогүй байхад иргэдээс мэдээлэл аваад хэрэг үүсгэсэн байсан. Дүгнэлтдээ яг тэрийгээ дурдаад, хэрэг үүсгэсэн гэсэн тайлбар тавьсан  нь зөрчилдөж байгаа юм. Дүгнэлттээ хамгийн их маргаан дагуулж байгаа 65 насыг огт дурдаагүй. Харин эсрэгээрээ Цэцийн хуралдааны тэмдэглэлийг, цэцийн гишүүний байр суурийг ил болгох асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн байна.  Хууль зөрчсөн эсэхийг хэн тогтоох вэ гэдэг асуудлыг дүгнэлтээрээ үгүйсгэсэн байна лээ.

Хэрвээ ҮХЦ-ийн хуралдааны  тэмдэглэл ил болвол ҮХЦ-ийн дарга  “lexus-570” гэдэг машин аваад шийдвэр гаргахын тулд хэрхэн урьдчилсан дүгнэлт хийж байсан яриа нь ил болно. 

ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа Дээд шүүхэд явуулсан бичигтээ “Нэгэнт ҮХЦ-д маргаан үүсгэн шалгагдаж байгаа тул дээр дурдсан хуулиудыг хэрэглэж, аливаа шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулах нь Үндсэн хуулийг ил зөрсөн үйлдэл болох талаар сануулах бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн. Холбогдох хуулиар Үндсэн хуульд заасны  дагуу ҮХЦ-д маргаан үүсгэн шалгаж байгаа энэ үед УДШ-ээс ҮХЦ-ийн гишүүн тодорхой хүнийг УИХ-д санал болгон Үндсэн хуулийн заалтыг зөрчихгүй байхыг үүгээр уламжилж байна” гэжээ. Энэ бол маш ноцтой зүйл. Дээд шүүхийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг хэн нэг албан тушаалтан зааж болох уу. Энэ гэмт хэрэг мөн үү гэдэг асуудал яригдах байх.  УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн бичгээсээ илүүтэйгээр УДШ-д хүргүүлсэн бичигт  шүүх эрх мэдэл рүү халдсан ноцтой асуудал байна. ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн нь Шүүхийн, Иргэний, Эрүүгийн шүүхийн аль нэгэнд хамаардаггүй. Энэ нь Үндсэн хуулийн харилцааны асуудал. Тийм учраас нэг бол УИХ өөрөө шийдэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-19 182.160.37.69

SETGEGDEL BICHIGCHID DOTOR NEGCH XUULICH XUN ALGA BAINA. TA NAR YU MEDDEGIIMB DEE

zochin 2016-02-19 106.250.140.61

iim sonin sonin humuus haanaas garaad irsiin be ! zalaachdee temuujin genee hairan saihan ner

Зочин 2016-02-19 103.229.122.7

Ундсэн хуулийн шуухийг хууль бусаар огцрууллаа. Та нар дураараа дургиад хол явахгуй

Зочин 2016-02-19 103.229.122.7

АН-ын адгийн шаарууд хулгайч нар та нар одоо дууссан. Идсэн уусан чинь амаараа гарнаа

Хог 2016-02-19 103.229.122.7

Иймэрхуу хог шаарууд цээрлэл хуртэх одор ирнээ

ЭСРЭГЭЭР 2016-02-19 202.179.28.119

УИХ-ын дарга АН-аас сонгогдсон гишүүдээ олонхийн хүчээр хууль зөрчихөд хүргэсэн

bayarmagnai uyach 2016-02-19 103.57.92.207

ene neg amerikiin ilersen tagnuul mongolin huuliin baiguulaguudaar baahan togloson odoo undsen huuliig n uimuulj uls ornig hagalah sanaarhal daalgavartai har tamhichin teleegui zavhai gaj donton uvaigui us honzon uvurlugch hooson tolgoi TUV AIMAGT CAGAAN DAYA GEGCH HUJAAGIIN DAGAVAR HUUHED BSAN YUM DAA

BVV BACHIMD 2016-02-19 182.160.36.105

3 XAN YUMNII UCHRIIG OLOXGUI YUNDAA TA NAR BACHIMDAAD BAINAA. TOM XUULICHID GEJ XUUCHIN XEDEN TENEGUUDEE TAXISAAR SUUXIIMUU. TOLGOIGOO AJILUUL. TEJ YARIVAL TER AMARSANAA CHINI OOROOL OICHSON YUM BN LEESH DEE.TENEGUUDTEI NIILBEL TEGDGIIM. XOXI NI.

erka 2016-02-19 182.160.38.147

temuujin gej amaaraa baahan huuli yrisan nohor bna said bologloo ajilaa medehgui hamag um nuraaj ulsad olon ter bumiin hahirol uchruullaa iimerhuu buhniig medegch nobshnuudiig toroos zailuulaach daraagiin zasag garch irbel ene muu nobshoor ter emelgiin unetei tonog tohooromjiig toluuleerei hund um zaah ajil deer heregjuuleh hoer oor baidag um malaa

Зочин 2016-02-19 183.81.169.25

TEMVVJIN SHIG 76 BAIHAD MONGOL HUN AJIL HIIHGYU SAIHAN AMDIRNDAA TER TSAG UDAHGYU ERNEE MONGOLIIN ARD TVMEN TEVCHEERTEI HULEEE

зочин 2016-02-19 59.153.114.141

өө тийм үү төрийн эргэлт хийлээ л гэсэн үг Тэр Тэмүүжин чинь төрийг яаж самарсанийг мэддэггүй юм уу түүний яриад байсан шүүхийн шинэчлэл юу болсон вэ төрийн эмнэлэгийн байранд шорон барьж шинэчлэл хийгээ биз дээ

ssa 2016-02-19 202.126.91.99

uilj bgad yrihgui yumu chinggis ee. chi hezee ch chinggis bolku. chinii uls turiin career 4n sariin dara duusaa.... bye bye

Энхболдоо янаглан хорлов 2016-02-19 137.186.121.166

Тэмбүүжингийнхээр бол УДШ-ийн дарга Зориг байгууллагаа төлөөлж гадаад дотоодод бичиг явуулж болдог, ҮХЦ-ийн дарга болохоор бичиг явуулж болдоггүй болчихдог гэнэ. Үндсэн хууль зөрчигдсөн хуулийн төсөл явж байхад ҮХЦ-ийн дарга анхааруулж болгоомжлуулж яагаад болохгүй гэж. Монгол америк биш, гадна дотны хэдэн хуулийн заалт халтар хултар цээжилчихээд тарни шиг уншаад байх хэрэггүй. Нус минь чи болоогүй байна даа. Харин Энхболдыгоо огцруулах янаглан хорлосон сайн үйл бүтээсэнд чинь харин баяр хүргэе. Тэр чинь харин чамд хожим гавъяа болох байх

Ай яа 2016-02-19 103.229.121.38

Хуульчид цагаан дээр хараар бичсэн хууль заалтад тулгуурлаж тайлбар хийдэг болохоос хувийн бодлоор аливаа асуудалд хандах ёсгүй” хэмээгээд ҮХЦ-ийн цэцийн дарга хууль зөрчсөн эсэхийг тайлбарласан юм. гэжээ та. Та намын үүдннээс хууль тайлбарлахгүй шүү. Ядаж " тэмдэгнийхээ эхнийхийг хаа байхыг хэллээч хуульчаа. Үүнээс чинь бас хуулийн хэллэг хамаарнаа "хуульч" аа

Ай яа 2016-02-19 103.229.121.38

Таны 2р зүйл: УИХ дарга ҮХЦ -ийн даргыг хууль зөрчсөн эсэхийг тодруулж УДШ -д тамгын газраасаа бичиг явуулахад "...бидэнд хэлэх юм алга... та нар яаж мангартах нь хамаагүй.." гэж хариу өгсөн бусуу

Ай яа 2016-02-19 103.229.121.38

Одоо УИХ нь ҮХЦ -ийн дээр суух болж байнаа даа, өөрийгөө хуульчийн хаан гэгч Тэнүүлчин гуай. таний 1р зүйл: Хурлын тэмдэглэл бол хурлын шийдвэр биш гэдгийг таныг сургасан эдгээр багш нар болон Германы хуульчид хэлээгүй юм уу ? УИХ дээр ьаны дэмийрч байгаа үг болгон хууль болох нь уу даа

зочин 2016-02-19 150.129.140.85

ээ чааваас даа энэ нэг амьтан.Хуульчид чамайг бүгд мэднэ шүү дээ.Хуулийн байгууллагаар яаж тоглож байгаа билээ дээ. Ичих булчирхай энэ хүнд лав алга

Zochin 2016-02-19 103.57.92.75

Ene temuujin chin harin jinhen mudak bainadaa.undsen huuli bolon busad huuliig chand sahia geed Undsen huuliin tsest baidag ym bishuu gants hyandag baiguullaga shdee,mon ulsiin deed shuuhiin zovlol baina

Зочин 2016-02-19 59.153.115.140

Асуудалд байнга улс төрийн өнцгөөс ханддаг хуульч УИХ-д таарахгүй. Нөгөө Ц.Нямдорж, Лүндаа нар шиг нийгмийн нийтлэг эрх ашгийг эрхэмлэдэг хуульч хэрэгтэй байна. Бас эднийг ад үзэх санаатай. Тэмүүжин шиг барууны хууль хуулбарлагч цэцэн бялзуухай хэрэггүй. Баруун зүүнээс авахаа авч хаяхаа хаядаг, Монголын нөхцөлд тохирсон монгол хууль гаргаж чадахуйц мэргэжилтэн УИХ-д ус агаар шиг хэрэгтэй байнаа

Зочин 2016-02-19 103.57.92.49

Хуулийг яаж ойлгож хэрэглэхээрээ ингэдэг байнаа Дээд шүүхийн даргын албан бичиг Дээд шүүхийн шийдвэр биш юм биш үү Хуульд Дээд шүүх ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэдэг биз дээ Цэцийн гишүүнд санал болгоход Дээд шүүхийн бүрэлдэхүүнээр хэлэлцдэг гэсэн чөлөөлөх болохоор даргын албан бичиг байдаг нь арай дэндсэн хэрэг биш үү Хууль тогтоогчийн ийм шийдвэрийг гадныхан хараад юу гэх бол ичдэггүй юм байх даа ёстой онигоо гэдэг энэ л байх даа

Зочин 2016-02-19 182.160.37.69

Mongol xuuli gej yu baidag bainaa, maluudaa

Зочин 2016-02-19 203.91.118.70

Уба ни утсаа аваач дээ.

Зочин 2016-02-19 202.9.41.20

Энхболдод хонзогноод байсан одоо буцаад Энхболддоо долигноод шалдаа бууж дээ. Урдах унжгараа удирдаж чадахгүй байж улс орныг удирдах гээд хэрэггүй

иргэн 2016-02-19 202.9.42.1

за ёстой сайхан ***** юмаа, ямар ч логикгүй, гэхдээ дээд шүүхрүү бичиг явуулаад тэндээс дарамталж санал нэртэй бичиг авсан үндэслэлээ тайлбарлаж амжаагүй байх юм.

Батаа 2016-02-19 202.9.42.3

Энэ муу ***** бузар амьтан Монголоос зайлаагүй байсан юм уу

huuliig hemn tailbarlah estoi ve? 2016-02-19 1.202.102.87

Huulitai, es zuitei niigen huuliig huulich mergejiltei hen negen tailbarlah uchirgui sh dee. AN-iin zasaglaliin huvid bol yamar es zui ni ooroo es zuigui asuudal hariutslaga geh ni huuchinsag uzel gedeg uchir utgagui nomnoldoo toorchihson humuust Temuujin geh huulich ooriinhoo uzel bodol moroodold niitsuuleed sanaagaar olnii omno garch tailbar hiih ni engiin uzegdel bolj dee.Ene meteer huuliig huulichid oorsdiihoo sanaagaar uzel bodloor tailbarlj irgedee toorolduuleh,osvor ueiin huuhduudiin tolgoid hogiin urgamiin ur suulgaj baigaad haramsaj baina. Ter dundaa bagsh gedeg erhem aldraar ajliinhaa garaag ehelsen huulich geh Temuujind TUMEN udaa emegnel ilerhiilie dee

mundag yum aa ain 2016-02-19 1.202.102.87

Temuujin gej undsen huuliin tsetsiin shiidveriig unelj dugnedeg mundag huulich garaad irdeg baiv aa. Heleh ug alga daa mundag yum l gehees dee

zochin 2016-02-19 103.26.194.111

iim archaagui ymnuud tor barij bai8gaad unxeer lgutmaar.xudlaa shudaraga tsarailsan ymnuud.abgai ch oligtoi erguulj chadaxgui baij

Зочин 2016-02-19 202.21.110.186

Хуульч гэж хууль мэддэг, түүнийгээ зөв хэрглэдэг хүнийг хэлдэг юм. Жишээлбэл Тэмүүжинг. Нямдорж мэт бол шууд зөрчигч

ккккккккк 2016-02-19 103.9.88.210

Сайд хийх гэж яаж элгий нь авлаа даа, насанд хүрээгүй охидоо тууж хэвтэхгүй юу гэж элийрээд байгаан, бас хоншооргүй ээ чацга царайлчаад тэднийгээ шоронд явуулчна, нэг ийм л амьтан даа чи

Зочин 2016-02-19 203.91.115.46

huuliin daguu onochtoi tailbarlajee. Neg l yumand haramsah yum. Huuliin todorhoi bolovsrolgui minii meddeg yumyg oilgodoggui, bas deer ni huraldaan deeree UIH-yg tuluulun oroltsoj baigaa gishuuniig shuugdegch gej duuddag, tuuniigee tomrood baihaar tegsen yum gej tailbarladag tiim hun MOngol ulsyn UH-iin manaand zogsoj baisan gehed haramsaltai. Mashin bol yaahav tiim unaa unah erh bii bii. Zaluudaa sain l huulich baisan bailgui. Nas ni ahij yum oilgohoo baij baigaagiin shinj

Зочин 2016-02-19 113.253.112.221

temuujind heleh ug bn CHI ZALUU HUN BJ YASAN HONZOGNUUR YUM BE DEE iim zan chamaig aldaand hurgene dee uhaalag l bgaarai daa

зочин 2016-02-19 103.229.123.176

Одоо болимоор юм.Энэ нехер л цэцийн будилааныг тариа биз дээ.Бадарчин явсан газар балагтай гэдэг.

Зочин 2016-02-19 93.219.98.109

ULAAN LUIVARCHIN SUGAR HOVHROH ZAG ODOO L NEG YUM BOLJ BAINA. SUGAR MAH-N MASH OLON BULHAI LUIVARIIG IL GARGAJ TAVINA GEED BAIGAA TUL MAH UHTLEE AIJ CHICHIRJ BAIGAA YUM.

Зочин 2016-02-19 103.14.36.6

Энэ муу ёстой боово захирагч чадахгүй байж, улс төр хэн б

jervis 2016-02-19 59.153.114.227

Setgel sergeesen medee bna!!!Odoo busdiig ni bas zailuul,zarim negiig ni AAViind!!!

Зочин 2016-02-19 124.127.168.12

Энэ одоо БООВОО захирч сурчихаад юм яриач

candag 2016-02-19 203.194.118.50

huuli zorcnson gedgiig Temuujin togtoodog um baih daa, tegbel snuuhiin hereg uy bnaa,

Зочин 2016-02-19 202.70.41.218

Амарсанааг огцруул, чи өөрөө ч огцор, ер нь бүгд огцор

Зочин 2016-02-19 43.242.243.245

Тэмүүжин ЧИНГИС болноо ураг*****

гб 2016-02-19 5.136.177.200

ТЭМУУЖИН САЙН ХУУЛЬЧ КОММУНИСТУУДАД ИЙМ ХУУЛЬЧ БАЙХГУЙ "37.онд CаЙН ХУУЛЬЧДАА БУУДЦАН,

гб 2016-02-19 5.136.177.200

ТЭМУУЖИН САЙН ХУУЛЬЧ КОММУНИСТУУДАД ИЙМ ХУУЛЬЧ БАЙХГУЙ "37.онд CаЙН ХУУЛЬЧДАА БУУДЦАН,

Зочин 2016-02-19 103.26.194.117

37 онд Монголд сайн байтугай муу хуульч ч байгаагүй!!!

Зочин 2016-02-19 202.21.106.108

Гаргасан үндэслэл нь батлагдав Амарсанааг өмөөрөөд, халхалаад байгаа Наманцар дагсан эрхэмүүд ичих нүүргүйгээр мэлзэх байх даа??Аливаад үгүйсгэхээс үндэслэл, эх үүсвэр хир үнэнтэйд л анхаарах хэрэгтэй? төрийн түшээд хэрхэн шийдвэр гаргахыг харъяа?? хэрэв буруутвал...захиалагч нар хахаад ёсүйд болох тул түмпэн бэлдээрэй дээ хамуудаа???

Зочин 2016-02-19 182.160.3.165

ӨӨРИЙГӨӨ ЗАХИРЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЧИНИЙ УЛС ОРНЫГ ЗАХИРДАГ Ч ДЭЭ.ДӨРӨВХӨН ЖИЛД Л ХЭН БЭ? ГЭДГЭЭ ТАНИУЛЛАА ДҮҮ.

Зочин 2016-02-19 202.55.190.174

Худалч, увуйгүй ийм л Хууль зүйн сайдтай байсан байх хувь заяатай байждээ бид . эсхүл оюутайн байхдаа юу ч мэдэггүй т1байсан болов уу . 4 дэх заалтад "эсхүл" гэсэн үг байхгүй байз дээ. Эцэг хуулиас хэн нэг нь "үг хулгайлчихсан" юм болов уу эсхүл Цэцийн дарга болон цэцэд байгаа нэр бүхий хуульчид намайг оюутан байхад хичээл заахдаа энэ хоёр бол эсхүл гэдэг үгээр холбогдсон тусдаа зүйл гэж заадаг байсан. 4. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно. 5.

Иргэн 2016-02-19 202.180.216.162

Монголчуудыг яалтай ч билээ, аль 25 жилийн өмнө Социалист тогтолцоо болохгүй бүтэхгүй нь гээд орилолдож байгаад Ардчилсан болгосон ч иргэд, төрийн өндөр албан тушаалтнуудын сэтгэхүй, ажиллах арга барил яг өмнөх шиг ээ үхшмэл шавар лагтаа шигдсэн хэвээр байх юм. Өөрчлөлтийг хийсэн шиг хийгээд эрч хүчтэй зоригтой урагшилмаар байна. 1992 оноос хойш улс орон нийгэм эдийн засаг иргэдийн сэтгэхүй мэдлэг өөрчлөгдсөн гэвч Үндсэн хууль, ҮХЦ-ийн хэдэн зөнөг залгасан хөгшид тээг гай болоод системийн гажуудалд ороод байхад ойлгохгүй юм. Тэдэнд сандал суудал 4 дэх хүн энэ тэр чухал болохоос Монгол Улсын ирээдүйн хөгжил, төрийн зөв систем падлий байхгүй юм. Үүнтэй эрс тууштай энэ 4 жил ганц Тэмүүжин тэмцлээ, Үндсэн Хуулийн өөрчлөлт, Цэцийн өөрчлөлт, Эрүү, Иргэний хууль гээд, хуулийн салбар шинэчлэгдээгүй цагт ЭЗ-ийн эрх чөлөө, өсөлт ярих нь утгагүй, луйварчид авилгалчид баяжих үндэс болно.

н**ш 2016-02-19 202.21.112.154

Энэ Тэмүүжин бүр төрийн хутгуур, хонзогногч болж гүйцжээ. Ямар муу ааш араншинтай нөхөр вэ, Монголын төрөөс хол байлгах ёстой хүн байна

Yag unen 2016-02-19 1.202.102.87

Huuliig hen durtai ni hevleliin hural zarlaad ooriin husel zorilgod niitsuulen tailbarlj bolohgui. Ene uildel tani ooroo huuli zorchij baina daa Temuujin huuliCh cuai.

Зочин 2016-02-19 49.0.185.124

Төрд шингэсэн хувалзнууд бичсэн байх чинь вэ. Та нарын тав тухыг алдагдуулаад байна уу ?Ха ха

Zochin 2016-02-19 122.201.31.66

Sonin l yum bna. huulind esvel gdg ugiig bichdeg dee. Tiim ug bhgui bhad esvel gej yaj oilgoh bolj bna. Ih l hundeldeg huulich mini yumsan. Neg buruu tiishee budaa teegeed bh shig, butsahdaa....

Зочин 2016-02-19 124.158.126.101

Хүн ингэж өөрчлөгдөх гэж. Тэмүүжин танд одоо хэн ч итгэхгүй боллоо доо. Уг нь ямар их итгэл найдвар тавьдаг байсан билээ дээ

476878979 2016-02-19 103.9.90.98

Энэ бүтэхгүй нөхөр болжээ эсхүл гэсэн үг үндсэн хуулинд байхгүй байна шүү, сэтгэцийн шалгуулахаар болж эрх мэдлийн цагаан солио тусчихсан юм биш биз

Иргэн 2016-02-19 202.21.106.160

"Их мэдэгч" Тэмүжин төр үймүүлэхээ болих хэрэгтэй. Чамайг ямар хуульч болохыг олон түмэн хангалттай харлаа.Чиний тарьсан гай хийсэн зүйлээс чинь олон дахин их.Өнөөдөр тэр эмнэлэгийн барилгыг очоод харчих.

Зочин 2016-02-19 202.21.100.210

ЧИ ЭСВЭЛ ЗАЛУУ ХҮҮХЭНТЭЙ ХОЛБОГДОНО ЭСВЭЛ АРД ТҮМНЭЭС ЭМНЭЛЭГИЙН БУЛААН АВНА ДҮҮРСЭН ЦАГААН ГАРТАЙ ПАЗААН ХОРВОО ТЭНГЭР ЧАМАЙГ НИРГЭЭСЭЙ ДАНДАА ХҮМҮҮСИЙН ДУРГҮЙГ ХҮРГЭНЭ

zochin 2016-02-19 103.229.123.71

tem uu jin чи хууль мэдэхгүй байж дэмий юм бүү ярь. чинии өмнөөс хуульчид бид ичиж бн

Зочин 2016-02-19 202.55.191.132

Temuujin odoo bolih heregtei

Зочин 2016-02-19 59.153.115.17

өөрөө болох гээд улайраад байгаа юм бишүү багш гауй

amarsanaag ogtsruulax bagadna 2016-02-19 119.40.100.222

xavdar tolgoilson dulii godil-gaxai ideshten Amarsanaag uter turgen ogtsruul xuuli ulandaa gishgej ard tumniig doromjilj ooriigoo 42r zergiin xun gej orgomjilsoniix ni toloo.

Зочин 2016-02-19 202.179.17.225

Тэмүүжин уул нь зөв бодолтой чадалтай залуу байсан юм. Одоо сэтгэц нь зүгээр үү

Zochin 2016-02-19 139.162.159.138

Temuujing ikh es sanadag zuumtgai hun gedeg unen yum bn daa. Hamgiin gol ni Mongol ulsyn huuli, shuuhiin sestemeer togloloo doo. Ardchilsan namyn ued olonhooroo turii barij, huuliig yu ch bish bolgodogiig haruullaa. Daraa ni olonh bologsod yaj toglokh Bol?

irgen 2016-02-19 103.9.90.229

Амарсанаа Цэцийг чирээд, Тэмүүжин АН-Зи-г чирээд мөн ч хөгтэй юм болж байна даа

Зочин 2016-02-19 49.0.204.132

...........Лүндаажанцан,Нямдорж,гэснээ Гончигдорж гээд хэлчихэж чадахгүй зулгууч болдоо