БНХАУ: Аялал жуулчлал сэргэж, 68,6 тэрбум доллар эргэлдэв

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

БНХАУ: Аялал жуулчлал сэргэж, 68,6 тэрбум доллар эргэлдэв

БНХАУ: Аялал жуулчлал сэргэж, 68,6 тэрбум доллар эргэлдэв
A sightseeing spot in Shanghai is crowded with tourists on Oct. 1, 2020, China's National Day. (Kyodo via AP Images) ==Kyodo

Европын орнууд шинэ коронавирусийн эсрэг хоёр дахь удаагаа хөл хорио зарлаж байхад БНХАУ-д аялал жуулчлалын салбар сэргэж,  улсдаа том нэмэр болж байна.

Өнгөрсөн найман өдрийн баярын амралтаар 637 сая орчим хүн Хятадын өнцөг булан бүрт аялажээ. Алтан долоо хоног хэмээн нэрлэдэг эл баяр нь 1949 онд БНХАУ үүссэний ой бөгөөд тус баяраар бүх нийтээрээ долоо хоног амардаг ч энэ жилийн хувьд билгийн тооллоор тооцдог намрын дунд сарын баяр давхцсан тул найм хоног амарчээ.

БНХАУ-ын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн мэдээллээр аялагчид өнгөрсөн найман өдрийн хугацаанд нийт 466 тэрбум ренминби буюу 68.6 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгө үрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн дээрх баяраар аялагчдын үрсэн мөнгөний 69.9 хувьтай тэнцэж байна.

Бээжинд л гэхэд 13.79 сая дотоодын аялагчид засгийн газрын хяналтан дор Хориотой хот, Мао Зедуны хүндэтгэлийн танхим, Цагаан хэрэм тэргүүтэй 223 газраар аялжээ. Энэ нь өнгөрсөн жилийн аялагчдын тооноос ердөө 0.03 хувиар бага тоо юм.

Хятад орон даяар хамгийн олон хүн аяласан таван газрыг тоочвол, Ханжөү мужийн Баруун нуур, Шанхай хот, Бээжингийн Тиананмен талбай, Гуанжугийн Кантон цамхаг, Шенжений Дамейша эрэг гэнэ.

Эх сурвалж: WWD.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж