Зохион байгуулалттай халдаж байна гэв | News.MN

Зохион байгуулалттай халдаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Зохион байгуулалттай халдаж байна гэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг жирэмсэн эмэгтэйн биед халдсанаар биеийн байдал нь муудсан тухай зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй. Энэ асуудалтай холбогдуулж Засаг дарга Д.Пүрэвдаваа “Би эмэгтэй хүнд гар хүрч байсан удаагүй. Н.Эрдэнэ /тус дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн төвийн дарга/ огт үндэслэлгүй худал зүйл ярьж, зохион байгуулалттайгаар нэр хүндэд халдаж байна. Түүний энэ гүтгэлэг нь зохион байгуулалттай халдлага байж болох талтай. Тодорхой шалтаг, шалтгаан бий болов уу. Н.Эрдэнэ дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргын албан тушаал хашиж байхдаа алдаа дутагдал их гаргасан байдаг. Ажилчдынхаа цалинг хасч, өвчтэй байгаа ажилтандаа хүртэл арга хэмжээ авсан тохиолдол бий. Тиймээс зохих арга хэмжээ авч өгөхийг хүссэн гомдол ирж байсан. Ийм учраас 2015 оны тавдугаар сарын 20-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр албан тушаалыг нь бууруулж ахлах мэргэжилтэн болгох шийдвэр гаргасан байдаг” хэмээв.


Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Н.Эрдэнийн зүгээс ажил үүргийн шугамаар тэр дундаа төсөвтэй холбоотой асуудлаар олон шаардлага тавьдаг ч хүлээж авдаггүй, энэ нь сүүлдээ бидний дунд маргаан үүсгэж тушаал буурах үндэслэл болсон гэдэг зүйлийг хэлж байна. Та харин ямар тайлбар хийх вэ?

-Ямар нэгэн байдлаар тухайн байгууллагын төсвийг захиран зарцуулахад дүүргийн Засаг дарга оролцдоггүй. Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн төсөв Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагддаг. Би тус төвийн үйл ажиллагаанд нь тусалсан уу гэхээс буруу үйлдэл, шийдвэр гаргаж байгаагүй. Н.Эрдэнэ гэдэг хүн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв байгуулагдсанаас хойш 2 жил гаруй хугацаанд ажилласан байгаа юм. Тухайн албыг авч явахдаа алдаа дутагдал олон гаргаж байсан. Тиймээс л ажлаас нь халаагүй, албан тушаалыг нь бууруулсан.

Таныг Засаг дарга болохоосоо өмнө төрийн албанд ажиллаж байгаагүй учраас ажилчидтайгаа ёс зүйгүй харилцдаг гэж Н.Эрдэнэ хэлж байгаа?

Би хоёр даргатай хүн. Нэг нь манай дүүргийн Иргэдийн хурлын дарга, нөгөө нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл. Хэрэв би энэ албан тушаалд тэнцэхгүй байсан бол төрийн байгууллагууд халах шийдвэрээ гаргах ёстой. Сануулж хэлэхэд, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн албан хаагчдыг би оройн цагаар аль нэг албан тушаалтантай уулз гэж нэг ч удаа шахаж шаардаж байгаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Би мэргэжилтэнтэй холбогдож ажилладаггүй. Намайг төрийн албанд ажиллаж байсан эсэхийг хууль хяналтын байгууллагаар тогтоолгоорой.

Н.Эрдэнэтэй та уулзсан уу. Биед нь халдсан гэдэг дуулиан тарьснаас хойш?

-Н.Эрдэнэ эрүүл, саруул ажлаа хийгээд л явж байгаа.

Та энэ асуудлыг зохион байгуулалттай халдлага гэлээ. Захиалагч нь хэн гэж?

-Би хувьдаа энэ бол цэвэр сонгуулийн, улс төрийн үйл явц эхэлж байна гэж таамаглаж байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-19 202.180.218.27

Пүрэвдаваа хүн зодсон мэт харагдуулахыг хүсч, ийм шуугиан тарьж байгаа нь сонгууль ойртож байгаа, дээрээс нь тун удахгүй АН-аас нэр дэвшигчдээ тодруулах гэж байгаа энэ үед Ардчилсан намд гудамжнаас аврал эрж орж ирсэн Батзандан, МАН-аас урваж зугтаж ирсэн урвагч Арвин хоёрын хийж байгаа ажил байхоо. Нэр дэвшигчийн эрхээ авахын тулд энэ хоёр намын нөхрөө ингэж алахаас сийхгүй ш дээ. Урвагч Арвин, гудамжны Батзандан хоёроос л ийм арга барил гарна. Зодуулсан гэх хүүхэн нь ч өөрөө учраа олохгүй явж байна лээ ш дээ. Ардчилсан намын үнэ цэнийг үгүй болгож байгаа Батзандан, Арвин нараас л хол явмаар юм.

Зочин 2016-02-19 202.21.120.66

Би Энхийн цагаан тагтаа юмаа гэж ичихгүй яаж хэлдэг байна Энхийн цагаан тагтаа юм бол яагаад хараар будаад байгаам болдоо

Иргэн 2016-02-19 27.123.214.103

AH-ынхны нийтлэг дүр төрх бол эл явдлаар тодорхойлогдоно. Намын дарга нь хууль барьдаггүй болохоор доогуураа ямар байх нь тодорхойшүүдээ.

Зочин 2016-02-19 103.229.122.130

Таныг Засаг дарга болохоосоо өмнө төрийн албанд ажиллаж байгаагүй учраас ажилчидтайгаа ёс зүйгүй харилцдаг гэж Н.Эрдэнэ хэлж байгаа? гэж сэтгүүлч нь асууж нөгөөх нь хариулж ч байх юм. Төрд ажилладаггүй улс нь ёс зүйгүй,бүдүүлэг,мэдлэггүй гэсэн үг үү.Харин ч төрийн албанд ажиллаж иргэдийн татварын мөнгөөр тэжээгдэж буй улсын ёс зүйгүй байдал,албан тушаалаа урвуулан ашиглаж буйгаас энэ хямрал,ядуурал,авилгал нүүрлээд байгаа бус уу.

Зочин 2016-02-19 202.170.68.19

Татвар төлөгчдийн мөнгөөр туйлах юмаа. Хяналт, шалгалт хариуцлага тооцож байгаа албан тушаалтан үнэндээ алга. Албан тугаалтанууд бүгд сайн ажиллаж байгаа хүмүүс гэнээ.

Баянзүрхтэй иргэн 2016-02-19 194.138.202.34

Зөвхөн Засаг даргын 2016.02.19 -ний хэвлэлийн хуралд зориулж 300 мянгаар хулдаасан баннер тусгайлан хэвлүүлж төсвийн мөнгө зарцуулах нь шударга, ариун явдал уу??

zochin 2016-02-19 202.131.7.199

unen sh tee say bas baahan horoonii ajilchidiig zugeer l halaad l orond ni ooriinhoo songuuliin humuusiig beltgej absan sh tee, 5, 19, 18 .... gej metchlen horoo geed l.... Shudarga bus shalgalt abaad halsan humuusee ajilid butsaaj abaach. daraa barimtiig chini tabina shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж