Өмчийн эзэд удахгүй ил болно | News.MN

Өмчийн эзэд удахгүй ил болно

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Өмчийн эзэд удахгүй ил болно

Өмчийн эзэд удахгүй ил болно

Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргадаг /FATF/ Саарал жагсаалтад багтаад буй. Монгол Улсын санхүү, эдийн засгийн одоогийн зохицуулалтууд нь  терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах хэргийг дэмжихэд таатай орон хэмээн үзэж хяналтын буюу Саарал жагсаалтад багтаасан.

Энэхүү Саарал жагсаалтаас гарчлаа хэмээн өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ташаа мэдээлэл цацаж, түүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс жагсаалтаас гараагүй хэмээн залруулсан гоомой явдал болсон.

Гоомой гэдэг үг багадаж мэдэх юм, үнэндээ бол хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа албан тушаалтнууд сошиалд од байхын дон шүглэсний гор гарсан хэрэг. Энэ үйлдэл Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т байгуулагдаад байгаа худал мэдээлэл түгээхийг шалгах нэгжийн хараанд өртсөн байх гэж найдъя.

"Саарал жагсаалтаас гаргах FATF-ын өгсөн бүх үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголын төрийн байгууллагууд биелүүлсэн. Үүний дараагаар газар дээр нь шалгалт хийгдэх байсан. Бид зургадугаар сараас хойш хүсэлт тавьсан. Цар тахлын улмаас шалгалт хийх баг ирээгүй. Сая ирж ажилласан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Газар дээр хийсэн шалгалт амжилттай болсон. Бидний хариу аравдугаар сарын 13-нд тухайн байгууллагын байнгын хороо хуралдаж шийдвэр гаргана. Аравдугаар сарын 21-нээс 23-ны хооронд болох нэгдсэн хуралдаанаас Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах эцсийн шийдвэр гарна" хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар залруулсан.

FATF-ын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хийгдэж байгаа нэг чухал ажил бол Монголын аж ахуйн нэгжүүд эцсийн өмчлөгчийн бүртгэл хийлгэж байгаа явдал.

FATF-ын зөвлөмжийн 24, 25-р зүйл нь хуулийн этгээдийн ил тод байдал болон эцсийн өмчлөгчтэй холбоотой арга хэмжээ авахад чиглэдэг бөгөөд Монгол Улс төрөл бүрийн хуулийн этгээдтэй холбоотой эрсдэлүүдийг үнэлдэггүй бөгөөд Зөвлөмжийн 24-р зүйлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө авах аливаа хориг арга хэмжээг тогтоогүй байна  хэмээн дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийн дагуу Монгол Улс эцсийн өмчлөгчтэй мэдээллийг үнэн зөв бүртгүүлэхтэй холбогдуулан  УИХ 2019 оны гуравдугаар сард Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

Татварын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн бүх аж ахуйн нэгж, байгууллага эцсийн өмчлөгчийн бүртгэлийг ид хийж байна. Ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1 гэхэд  эцсийн өмчлөлгчийн бүртгэлээ хийсэн байх учиртай.

Харин энэ онд байгуулагдаж байгаа хуулийн этгээд анх бүртгүүлэхдээ эцсийн өмчлөгчөө шууд бүртгүүлж байгаа юм.

Ингэснээр улсын бүртгэлд байгаа 194 мянга орчим хуулийн этгээд шинэчилсэн бүртгэлд хамрагдана. Улсын бүртгэлийн газрын баталсан тусгай маягтын дагуу бүртгэл хийгдэж байна.

Эцсийн өмчлөгч гэж хэн бэ?

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар Эцсийн өмчлөгч гэж “Тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ” гэжээ.

Хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсэг гэдгийг хэдий хэмжээ гэж ойлгох вэ гэдэг дээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас тайлбар гаргасан.

Тус газрын даргын 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн А/1327 тоот тушаалын хавсралтад тайлбарлахдаа “дийлэнх хэсэг” гэж Мөнгө угаах, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын (FATF)-ын Ил тод байдал ба эцсийн өмчлөгчийн гарын авлага (Guidance on Transparency and Beneficial Ownership)-ын 33-т заасны дагуу тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн 25 ба түүнээс дээш эсхүл хамгийн өндөр хувийг хэлнэ…” гэжээ. Энэ тайлбараас харахад тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн 25-аас дээш хувийг эзэмшигч нь эцсийн өмчлөгч гэж үзэхээр байна. Гэвч дийлэнх гэдэг бол ямарваа нэг зүйлийн дор хаяж талаас илүү хувь буюу 50+1 гэсэн ойлголт.

Нөгөө талаас хуулийн этгээдийн хөрөнгөөс хууль ёсоор хувь эзэмшдэггүй ч үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг бүртэж байгаа эцсийн өмчлөгч энэ бүртгэлээс ангид үлдэх боломжтой байгаа нь учир дутагдалтай байна. Хуулийн этгээдийн гинжин задрал, нарийн төвөгтэй өмчлөл болоод удирдлагын тогтолцоог энэ удаагийн бүртгэлээр бүрэн ил болгож чадахааргүй байна. Гэхдээ ямар ч байсан эхний алхам хийж бүртгэлжүүлж авч байгаа нь сайшаалтай.

Эцсийн өмчлөгчийн бүртгэл ил тод байх нь даяарчлагдсан санхүүгийн системийн энэ үед чухлаар тавигдаж байгаа бөгөөд авлига, хээл хахуулиас ангид байх, татвараас зайлсхийх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орнууд зайлшгүй зохицуулах харилцааны нэг болоод байгаа юм.

Энэхүү бүртгэл Монголын эдийн засаг, санхүүгийн сонирхолтой дүр зургийг гаргана хэмээн хүлээж байна. Бүртгэлээ үнэн зөв бөглөхийг хуулийн этгээдүүдэд сануулж, зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-12 150.129.142.63

Яг үнэндээ бол Монгол Улс эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар бол ноль байгаа шүү дээ! Яагаад гэвэл э\з гол гэмт хэрэгтнүүд нь төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө юм чинь!?! Энэ үнэн байдлыг FATF мэдчихвэл Монголыг саарал жагсаалтаас гаргахгүй, харин ч хар жагсаалт руу шилжүүлэх байх шүү?!?

Avatar

ИРГЭН 2020-10-12 202.179.15.3

БУСАДЫГ НЬ БОЛЬЁ ГЭХЭД НЭГ ИНЭЭДТЭЙ ЯРИА ЯРИХ ЮМ ЭНЭ ХҮРЭЛТҮГ ЧИНЬ ХАХА..ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ Л АРДЧИЛЛЫХАН ЭДИЙН ЗАСГИЙН ТЭЛЭЛТ ГЭДГИЙГ ЧИНЬ ЭХЛҮҮЛХЭД ЮУ ЮУ ГЭЭД ХУЦААД ШҮҮМЖИЛЭЭД БАЙЛАА ХАХА МАН ТЭР ЧИГЭЭРЭЭ Л МОНГОЛ ӨРӨНД ЖИВЛЭЭ ГЭЭД ОРИЛОЛДООД БАЙСАН .ИНГИЙН ЭРГЭН ОЙЛГОХ ЗҮЙЛ ДЭЭР ТЭГЭЖ Л УЛС ТӨР ХИЙЖ БАЛАЙРТАЖ БАЙСАН НОХОД ӨНӨӨДӨР ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН УЛСЫН ЗАРЦУУЛАЛТЫН БОЛОН НИЙТ ТӨСӨВ УРЬД БАЙГААГҮЙГЭЭРЭЭ ТЭЛЭЖ БАЙЖ Л ЭДИЙН ЗАСЭГ ЗӨВДНӨ Ч ГЭХ ШИГ АВЧ ӨГӨХ ЮМ АА ХАХА

Avatar

Зочин 2020-10-12 103.57.94.182

ГАдаад Харилцааны Сайд шаардлага хангахгүй ХҮН байна даа

Avatar

Зочин 2020-10-12 202.131.245.6

Бүгд нэг зоосны 2 талууд,

Avatar

зочин 2020-10-12 182.160.36.239

энэ новшнууд гаднаас шахуулан байж л юм хийдэг болсон, дотроо бол ийм хууль ч батлахгүй гоё ярисан новшнууд

Avatar

Nam bus irgen 2020-10-12 202.70.36.122

Harin tiimee. Hulgailsan yum ni il bolj barigdah vii geed chyatsga tsarailtsgaaj baigaa yum.

Avatar

Элдэв Очир 2020-10-12 119.40.103.3

Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэв үү.Энэ болохгүй Буруу мэдүүлбэл хөрөнгийг нь хураа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж