
“Юндэн Гөөгөө” дуугаараа залуусын танил болсон “Нэгэн зүгт” хамтлагийнхан уран бүтээлдээ оржээ. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан залуус дахин нэгдсэн байна. Тэдний шинэ дууг ирэх намраас сонсох бөгөөд цоо шинэ өнгө төрхтэйгээр гарч ирэх юм. Сонирхуулахад хамтлагийн бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт орж шинэ гишүүнтэй болсон гэнэ. Одоогоор тус хамтлагийнхан шинэ цомгийн бичлэгтээ ороод байгаа аж.
М.Урин