Ш.Батхүү нарыг шүүх хурал эхэллээ | News.MN

Ш.Батхүү нарыг шүүх хурал эхэллээ

Ш.Батхүү нарыг шүүх хурал эхэллээ

Ш.Батхүү нарыг шүүх хурал эхэллээ

НЭМЭЛТ: 

"Жаст" группын захирал асан Ш.Батхүү, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байна.

"Жаст"-ын Ш.Батхүүг өнөөдөр үргэлжлүүлэн шүүнэ

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.12/ нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь  өдрөө үргэлжилнэ. 

Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригаас эхэлж, Баасан гариг дуустал үргэлжлэхдээ гэрчүүдээс  мэдүүлэг авах шатанд хүрч, түр завсарласан байна. 

"Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан. Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл",  “Олон овоот"  ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй юм.  

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-10-12 67.69.69.181

Tegeed hurdlaach shuugchdee huivaldah geed l Elbegdorj yaasan???

Avatar

Эрүүл логик 2020-10-12 66.181.168.199

Гарын үсэг зурах зөвшөөрлийг өгдөг төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар хаачсан бэ. Д.Сугарыг шүүхгүй бол ямар ч логикгүй юм болно доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж