"Захууд НӨАТ-ын баримт өгөхгүй бол Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ" | News.MN

"Захууд НӨАТ-ын баримт өгөхгүй бол Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ"

"Захууд НӨАТ-ын баримт өгөхгүй бол Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ"

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас хоёр хувийн урамшуулал, мөн азтан болбол хамгийн багадаа 30 мянга, супер азтанаар шалгарвал 100 сая төгрөг хожих боломжтой болсон. Гэвч зарим зах, худалдаа, үйлчилгээний байгууллага НӨАТ-ын урамшууллын системд холбогдоогүй гэсэн шалтаг тоочин, НӨАТ-ын баримт өгдөггүй.

Тэгвэл Татварын ерөнхий газар  цахим төлбөрийн QRBarimt үйлчилгээг нэвтрүүлснээр цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай хамаарахгүйгээр  зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгох боломж бүрдсэн байна.

ДОЛООН ШИРХЭГ  QR КОД БҮХИЙ НААЛТЫГ ТАТВАР ТӨЛӨГЧ НАРТ ТАРААЖ БАЙНА

Энэ талаар Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга Ц.Эрдэнэхүүгээс тодрууллаа.

-И-Баримт систем нэвтрээд дөрвөн жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэрэглэгчдийн тоо хэрхэн өссөн бэ?

-НӨАТ-ын хууль 2016 онд хэрэгжиж эхлэхэд хэрэглэгчдийн тоо 595.1 мянга байсан бол энэ оны зургадугаар сарын байдлаар 1.4 сая хэрэглэгчтэй болжээ. Баримт хэвлэх цэгийн тоо ч  жил бүр нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 191.3 мянга болсон байна. Буцаан олголтын дүн 2017 оны хавар 500 мянган иргэнд 35 тэрбум төгрөг олгож байсан бол 2019 онд 890 мянган иргэнд 146 тэрбум төгрөгийн хоёр хувийн буцаан олголт өгсөн. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр улирал бүр НӨАТ-ын буцаан олголтыг хийдэг болсон.

2020 оны нэгдүгээр улиралд  857 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон бол хоёрдугаар улиралд 893 мянган хүнд 38 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон байна. 

-Өнгөрсөн наймдугаар сард танай байгууллагаас  QRBARIMT үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа талаараа мэдэгдсэн. Тус үйлчилгээний онцлог, давуу талаас дурдвал?

-Иргэдийн зүгээс НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэх  гомдол их ирдэг. Тухайлбал, төлбөрийн баримт олгох  пос машин болон кассын программыг иргэд, аж ахуйн нэгж худалдаж авдаг байсан учраас зарлага ихтэй гэх шалтгаанаар  баримт олгодоггүй байсан.   Тиймээс НӨАТ-ын хуулийн худалдагч болон худалдан авагч аль, аль талдаа чирэгдэлгүйгээр гүйцэтгэх шинэ технологи нь цахим төлбөрийн  QRBARIMT  юм.

Тус үйлчилгээг нэвтрүүлснээр  пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй зэрэг шалтгаан хамаарахгүйгээр бүх  татвар төлөгчид ашиглах боломжтой.

Товчхондоо иргэн  тухайн худалдагчид байх  бэлэн QR кодыг уншуулахад  худалдагчийн утсан дээр Notification ирнэ. Улмаар худалдагч баталгаажуулах гэсэн товч дарснаар борлуулалтын баримт нь шууд цахимаар үүсч, НӨАТ-ын цахим системд  баталгаажина гэсэн үг. Хуучин бол баримтаа аваад гэртээ хариад уншуулаад баталгаажуулах гэж 1-2 хонодог байсан бол одоо бодит цагийн горим дээр баталгаажуулдаг болж байна .

-Эхний ээлжид лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид иргэдийн мэдээлэл бүхий QR код  буюу наалтыг байршуулна  гэж байсан. Өнөөдрийн байдлаар  QR наалтыг хичнээн аж ахуй нэгжид  хүргүүлээд байна вэ?

-Улаанбаатар хотын 207,  хөдөө орон нутгийн 191 захуудын  24 мянган татвар төлөгчдийн 27 мянган лангуун дээр QR код байршуулах ажлыг хийж байна. Энэ ажил нийслэлийн хэмжээнд дууссан. Ойрын хугацаанд хөдөө, орон нутгийн зах худалдааны төвүүдэд QR код байршуулаад дуусна. Нэг анхаарах зүйл нь худалдан авагч заавал Ebarimt аппликейшнтэй байх шаардлагатай. Учир нь худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар  цахим төлбөрийн QRBarimt үүсгэх юм. Мөн аж ахуй нэгжүүд  иргэдийн худалдан авсан баримтыг баталгаажуулахын тулд Ebarimt аппликейшныг утсан дээрээ суулгах шаардлагатай.

-Зах, худалдааны төвүүдэд наах QR код  нь хэмжээ, төрлийн хувьд  өөр хоорондоо ялгаатай юу?

-Аж ахуйн нэгжүүд талбайн хэмжээнээсээ шалтгаалаад  QR код бүхий наалтыг сонгох боломжтой. Татварын ерөнхий газраас долоон ширхэг өөр, өөр хэмжээтэй QR код бүхий наалтыг татвар төлөгч нарт тарааж байна. Хамгийн том наалт нь А5-ийн хэмжээтэй бол хамгийн жижиг хэмжээтэй  наалтыг  энгэрийн зүүлт, гар утасныхаа ард наах хэлбэрээр ашиглах боломжтой.  Хэрэв лангуун дээр наасан наалт нь гээгдэж, урагдсан тохиолдолд бизнес хэрэглэгчийн Ebarimt аппликейшн дээр нь QR кодыг нь оруулж өгсөн.  Тиймээс тухайн худалдагч заавал QR кодыг наалт наахгүйгээр   өөрийнхөө аппликейшныг нээгээд QR кодыг уншуулж болно гэсэн үг.

-Тэгвэл  QRBARIMT үйлчилгээг томоохон зах, худалдааны төвүүдэд нэвтэрсэн гэж ойлгож болох нь ээ? 

-Тийм ээ. Хамгийн гол нь иргэд  зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ баримтаа шаардаж авах нь чухал.

-Зарим худалдааны төв И-баримтыг нь олгохгүйгээр бараа бүтээгдэхүүнээ арван хувь хөнгөлдөг. Иргэд худалдан авалтын хөнгөлөлт авсан ч төлбөрийн  баримтаа авах эрхтэй биз дээ.

-Баримт олгохгүй байна гэдэг нь өөрөө зөрчил. Тиймээс ямар нэгэн байдлаар борлуулалт хийж, үйлчилгээ үзүүлж байгаа бол заавал төлбөрийн баримт олгох ёстой. Нөгөө талаас үйлчлүүлэгчид төлбөрийн баримтаа нэхэх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр олгосон ч хуульд зааснаар баримт өгөх үүрэгтэй. Хэрэв төлбөрийн баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

анх 2020-10-12 182.160.35.239

дуугай 10% өг луйварчидаа

Avatar

зочин 2020-10-12 202.126.89.149

татвар нөат гэж авч байгаа нь ард түмнээс зулгааж байгаа цэвэр луувар энэ мөнгө хаашаа орж байна суглаа гэж бүүр үлгэр

Avatar

зочин 2020-10-12 66.181.161.92

захууд QR код байрлуулсан ч энэ нь нөат ын баримт биш. татварын хөнгөлөлт орохгүй байгаа. ингэж худлаа ярихаа боль.

Avatar

Ганаа 2020-10-12 202.9.41.31

Барит нэхэхээр 10::өгөөд ав гэдэг

Avatar

Зочин 2020-10-12 202.55.188.93

Hyamd gazraas avch baival ebarimtaar yahiim, ebarimt avah geed baival jaahan unetei gazraas l avsan ni deer baih daa

Avatar

Зочин 2020-10-12 139.5.218.67

Улаанбаатар их дэлгүүр баримт өгөхгүй бхад юун зах!

Avatar

Зочин 2020-10-12 103.26.193.121

ULAANBAATAR ID iig shalgaachee.IIm tom delguur baij uduu olon jil hevshsen NUT barimtiig yer ugduggui !!!

Avatar

Зочин 2020-10-12 202.179.25.122

Баримтаа авья гэвэл 10 хувь нэмнэ эсвэл өөр газраас ав гэнэ. Хувь хүн шаардахаас өөр ямар ч боломж хуулийн хүрээнд байхгүй. ТЕГазарт хэлээд яг хэвээрээ. Шаардсан иргэд доромжлуулаад дуусна. Зах дээр зарагдаж байга бараанууд хилээр орохдоо гааль болон НӨАТ-ийн татвар төлөөгүй учир тэдэнд бараагаа НӨАТ-тэй зарах сонирхол байхгүй. Ихэнх нь зүгээр дүр эсгэнэ.

Avatar

ТАТВАРынхан муу байна 2020-10-12 64.119.17.216

БАРИЛГЫН ЗАХ, ШОНХОР, НАРАНТУУЛ захууд өгөхгүй байгаа. ТАТВАРын байцаагч өөрөө шалгаад үзээч. ХЭН ч өгөхгүй байна

Avatar

Зочин 2020-10-12 139.5.218.46

Хэдэн саяын утас зардаг нь баримт байхгүй байхад захын хоногийн хоолоо яаая гэж байгаа нь яах вэ. Хачин хачин юм их болох юмаа. Иргэдийн 2 хувийг өгч 8 хувийг хусч бгаа нь хаашаа ордог вэ. 10 хувийг нь өг л дөө.

Avatar

Зочин 2020-10-12 64.119.27.234

Захынхан хоногийн хоолоо яая гэсэн хүн байдаггүй юм даа. Харин ч татвар төлөхгүй орлого олдог учир, үнэтэй жийп, хадгаламж нь хэдэн зуун саятай байдаг сурагтай.

Avatar

Зочин 2020-10-12 66.181.161.35

Барилгын материалын захууд огт өгдөггүй ш дээ

Avatar

Зочин 2020-10-12 59.153.113.166

gaduur yabaad shalgaad ugdugui gazruud zunduu sh dee
Misheel, Bozooloi, zamiin hool Urihan ch uguhgui l bn laa ug ni uil ajillagaa jigdesrsen tom l gazruud

Avatar

zochin 2020-10-12 203.91.119.147

нарантуул ч биш мишээл дээр өгдөг газар цөөхөн ш д

Avatar

Чук 2020-10-12 202.55.188.37

Энэ бас л зөвхөн сугалааны эрх бүхий баримт ш дэ. Энэ албаны хүн энийгээ албаар тайлбарлахгүй орхиж худалдагч худалдан авагч 2т маргаан үүсгэх нөхцөл бүрдүүлжээ. Улс өөрөө энэ QR кодоо зөвхөн сугалааны эрхтэй байхаар тооцож байрлуулсан шүү 2% буцаан олголт орохгүй шүү наймаачидтай маргах хэрэггүй

Avatar

Зочин 2020-10-12 202.179.27.147

нарантуул зах дээр нөат-ийн баримт өгдөг хүн байдаггүй л юм билээ дээ

Avatar

Зочин 2020-10-12 202.179.25.227

Баримт нэхэхээр анх хэлсэн үнэ дээр 10 нэмнэ гэх юм. Энэ талаар албаны хүнээс тодорхой тайлбар хэрэгтэй байна.

Avatar

зочин 2020-10-12 64.119.19.96

Татварынхан өөрсдөө Захаар явж зөрчилийн хуулиараа арга ямар арга хэмжээ авсанаа ярих хэрэгтэй .Тэгж байж ажил болно. Бусад нь тохиолдолд худлаа шүү баримт өгөхгүй эсвэл 10 хувиа нэмнэ

Avatar

1 2020-10-12 119.40.103.6

Зах нэр зүүсэн худалдааны төвүүд нь ДЭЛГҮҮРээс үнэтэй зардаг болоод удаж байна аа. Гэтэл зарж байгаа үнийн дүнгээр биш ЗӨВХӨН сугалааны дугаар гэдгээр Е-баримт олгох нэрийдлээр татвараас зайлс хийж байна.

Avatar

ыбаө 2020-10-12 103.11.195.34

Мобикомын лангууныхан даам гарсан хүмүүс өгөхгүй хэвээр л байна Хэдэн саяын утас, сэлбэг, дугаар зарж байна. ЗАсвар хийж байна. Хяналт тэнд алга даа хууль хэнд хэрэгжээд хэнд хэрэгждэггүй вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж