Төрийн албан хаагчид 10 мянга алхаж ажилдаа ирнэ | News.MN

Төрийн албан хаагчид 10 мянга алхаж ажилдаа ирнэ

Төрийн албан хаагчид 10 мянга алхаж ажилдаа ирнэ

Төрийн албан хаагчид 10 мянга алхаж ажилдаа ирнэ

Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран улсын хэмжээнд Энэ сарын 21-нээс 31-нийг хүртэл “Идэвхтэй алхалтын аян” сэдвийн дор дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн Бямба гариг (2020.10.10)-т нийслэл, дүүргүүдийн БТСХ-ны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн хурал болсон байна.

Дээрх аяны хүрээнд төрийн албан хаагчид 10000 алхаж ажилдаа ирж очих, аж ахуйн нэгж байгууллага хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулах, тухайн өдөр “Лифтээр биш, шатаар” гэсэн уриа гарган хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан тэмдэглэхээр төлөвлөжээ.

Зохион байгуулагч байгууллагаар Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллага оролцох юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sanaa gej haytaduudaas doloon dor yumaa 2020-10-11 66.181.182.90

omhii guzeenuudiig alhahiin yag harnaa tugjel baihgui bolson gej oilguulahaar shiidee yuo songulin omno

Avatar

Зочин 2020-10-11 66.181.185.139

зөв тэгэхгүй бол дэндүү их машин дэндүү их таргалсан товарищууд байх болсон

Avatar

Зочин 2020-10-11 202.21.108.222

Эхлээд явган хүний замтай болъё. Жолооч нар явган хүний зам таглаж машинаа тавихаа больё.

Avatar

zochin 2020-10-11 202.9.46.200

Saihan yavgan hunii zamtai bol bainga l alhah san. Zam deer nus tser, horoo, hagarsan asfalt, il garsan tsahilgaanii utas, za odoo tgd mostood ehelne. Seremjtei l alhaad bj de.

Avatar

Зочин 2020-10-11 212.95.5.128

Нэртэйгээр нь субботник хийдэг болчооч. Улам л соц арга барил руу яваад байх юм даа

Avatar

зочин 2020-10-11 66.181.180.138

Явган алхах, лифт хэрэглэхгүй шатаар өгсөх эрүүл мэндэд ач тустай.
Яваад байя даа яваад байя юу нь буруу байхав. Ядаж жин нэмэгдэхгүй

Avatar

ЦОЛМОН 2020-10-11 103.43.76.171

УБ-С 20ДАХИН ИХ ХҮНТЭЙ БЭЭЖИН 10ДАХИН ИХ ХҮНТЭЙ СЭҮЛ ТҮГЖЭЭ БАГА БАЙДАГ НЯГТАРШИЛ ӨНДӨР 60-120ДАВХАР ОРОН СУУЦТАЙ БАЙДАГ ИХЭНХ НЬ АЛХААД ИРЧИХ ГАЗАР БАЙДАГ ,ГЭТЭЛ МОНГОЛЫН ТӨР 100АЙЛААС ДЭНЖИЙН-1000 ХҮРТЭЛ НАРАНТУУЛЫН АРААС СҮНЖИНГРАНД ХҮРТЭЛ 200МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИЧИХ БОЛОМЖ БАЙХАД ЗОРИУД МОДОН ЖОРЛОН ШЭЭС БААСТАЙ НЬ ҮЛДЭЭЖ,ТҮГЖРҮҮЛЭХ ЗОРИЛГООР БУЯНТ-ЖХАА ШИНЭ ЯАРМАГ ЗАЙСАНГ ХҮЧЭЭР ОРОН СУУЦЖУУЛЖХОРРЛОДОГ ХОХЬ ЧИНЬ

Avatar

Зочин 2020-10-11 202.179.24.229

ТЭГЭЭЛ ЯЛГААГҮЙ ТЭР 200 МЯНГАН АЙЛ ЧИНЬ СҮНЖИН ХАВЬД БАРИГДААЛ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙНХЭН ТЭГ ЗОГСОЛТ БОЛНО ШД. БИ ҮХЭХЭЭР ЧИ ҮХЭХ БАЙСАН ЮМ ГЭДЭГ БИЧИХ ЮМ. ЗАМ НЭМЭЭГҮЙ ЦАГТ ТҮГЖРЭЛ АРИЛХААСАА ӨНГӨРСӨН.

Avatar

MASH ZOV 2020-10-11 64.119.26.234

Hodolj alhyylahgui bol hodolj alhaj chadahgui hiilsen bombog shig humuus mash bolood bn…. Ohoordvol suumal burhad shig ch gh ymuu…kkk

Avatar

иргэн 2020-10-11 103.26.194.103

чэлленж гэдэг үгээ орчуулж чаддаггүй юу хөөрхийдөө? Ийм юм битгий бичиж байгаач дээ сэтгүүлчид ээ.

Avatar

Зочин 2020-10-11 75.155.149.227

case , challenge geh met ug hellegn oruulj hudlaa mayaglazgaaj baihgui yu. Shal teneg sonsogdoj baigaagaa ch medehgui ,Yas yuman deeree English ogt medehgui mal deerees shuud UB orj irj iregsdiin yarianii hev mayag.

Avatar

Зочин 2020-10-11 139.5.218.155

Худлаа хуцалдаад байхаар ингээд хэлчих гээд хэлээд өгчхөөч дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж