Мод тарих өдөр: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод, сөөг тарив | News.MN

Мод тарих өдөр: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод, сөөг тарив

Мод тарих өдөр: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод, сөөг тарив

Мод тарих өдөр: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод, сөөг тарив

2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Энэхүү үндэсний өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь жил бүр байгууллага, иргэдтэй хамтран мод тарих үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 139.717 мод тарьсан бөгөөд нийт тарьсан модны ургалт 98.5 хувьтай байгаа аж.

Өнөөдөр (2020.10.11) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд энэ намрын мод тарих өдрийн нээлт боллоо. Тус нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, албадын төлөөлөл оролцож, мод тарьжээ.

Энэ удаагийн намрын мод тарилтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш нар, 93 дугаар сургууль, “Жүр үр” ХХК, “Макс өргөө” ХХК зэрэг нийт 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, 10 төрлийн 2000 мод, сөөг тарьсан байна.

Тодруулбал, ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээг, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж, нийслэлийн ногоон байгууламжид болон ногоон ирээдүйд хувь нэмэр оруулжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-11 192.82.76.130

mod hezee urgadag boloh ve?

Avatar

Зочин 2020-10-11 202.55.188.82

Uvul bolj baihad mod tariad baidag, uguiee mun tsagaa oljee. Naad mod chin hursunduu dastal hugatsaa heregtei uchraas havar 4 sard tarij bai, odoo naadah chin hursunduu dasahaas umnu huduud uhne

Avatar

Зочин 2020-10-11 202.131.242.2

эргүү минь очоод шалгаад үзээрээ… ургаж л байна лээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж