Тойм: “Хар жагсаалт”-аас гарч, өр нэмэгдсэн долоо хоног | News.MN

Тойм: “Хар жагсаалт”-аас гарч, өр нэмэгдсэн долоо хоног

Тойм: “Хар жагсаалт”-аас гарч, өр нэмэгдсэн долоо хоног

Тойм: “Хар жагсаалт”-аас гарч, өр нэмэгдсэн долоо хоног

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Монгол Улс Европын холбооны “хар жагсаалт”-аас гарсан явдал өнгөрч буй долоо хоногийн хамгийн чухал үйл явдлуудын нэг байлаа. Тодруулбал, Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын Зөвлөл энэ сарын 6-ны өдөр хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон баталсныг сайшааж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтад байлгах “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг албан ёсоор гаргах шийдвэр гаргаад байв.

Европын Холбоо 2017 оноос хойш татварын асуудлаар мэдээлэл солилцдоггүй, татварын ил тод байдлыг хангаагүй, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин нь дутмаг гуравдагч улсын буюу “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт буюу Хар жагсаалт” хөтөлж байгаа билээ.

Тус жагсаалтад Монгол Улсыг 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд оруулсан. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны хамтын ажиллагааны дүнд 2018 оны нэгдүгээр сард тус “хар жагсаалт”-аас манай улс богино хугацаанд гарч, хяналт-ажиглалтын “саарал жагсаалтад” шилжээд байсан билээ.

Өнгөрч буй долоо хоногт мөн анхаарал татсан бас нэг үйл явдал нь Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн явдал байлаа. Айлчлалынхаа үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийсэн.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Айлчлалын үеэр Т.Мотэги Япон улсаас Монгол Улсад 25 тэрбум иен буюу 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй, 0.01 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Covid-19″ цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох нот бичигт гарын үсэг зурсан.

Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь дөрвөн жил, зээлийн жилийн хүү 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь юм.

Зээл юунд зарцуулагдах талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэн, эдийн засгийг тогтворжуулан эрчимжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эмзэг бүлгийн иргэдийн амжиргааг дэмжих зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг Монгол Улсын төсвийг зардлыг санхүүжүүлэхэд хэрэглэгдэнэ” хэмээн тайлбарласан юм. Ямартаа ч Монгол Улсын өр дахин нэмэгдэв.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гуравдагч хөрш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн айлчлал хойшилсон явдал олны анхаарлыг татсан билээ. Тэрбээр өнгөрч буй долоо хоногийн Мягмар гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчсөн юм.

Энэ долоо хоногт допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлав. Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг албан ёсоор олон нийтэд мэдээллээ. Өнгөрсөн сард албан бусаар нэрс тодорч, зарим нь хүлээн зөвшөөрөөд байсан допингийн шинжилгээний Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж “Энэ жилийн үндэсний их баяр наадамд тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ руу явуулсан. Шинжилгээний хариу есдүгээр сарын 8-нд ирсэн. Уг албан бичигт дурдсанаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нарын гурван бөхөөс допинг илэрсэн.

-Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориотой жагсаалт 2020”-д багтсан гурван төрлийн бодис

-Улсын аварга Н.Батсууриас дээрх хориглосон жагсаалтад багтсан нэг төрлийн бодис

-Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус тус илэрсэн” гэсэн юм.

Энэ долоо хоногт мөн шагналын хур буусан. Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн юм. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг Монгол үндэстний уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын Чулуунбаатар, Хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэс заслын шинэ арга технологи нэвтрүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Ныгметийн Есей нарт тус тус хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор чөлөөт уран бүтээлч, дуучин Төмөрийн Батсайхан, “Маск” продакшны жүжигчин Жижирдоогийн Мөнхсайхан, “X Түц” продакшны захирал Нанжидын Онон нар шагнуулсан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-11 192.82.76.130

ur zeel tavihaa hezee bolih ve?

Avatar

Зочин 2020-10-11 66.181.188.102

Монголчуудаа хогийн Жавлангийн тоглолтыг бүү үз шатаа дүрвэдүүд тэнэг биш биз та нарыг яаж доромжиллоо

Avatar

Зочин 2020-10-11 66.181.188.102

Жавлан н**ш алкаш 25н Алтантүрүүтэй нийлж хуцаж бна миний Монголчуудаа энэ новшийн тоглотыг бүү үз гуйлгачин болох ёстой төрсөн нутаг түмэн олныгдоромжилсон үхээх

Avatar

дутуу боловсролтой сэтгүүлчийн нийтлэлийг унших гэж зовсон уншигч. 2020-10-11 64.119.22.153

Б.ЖАРГАЛ аа, европын холбооны татварын асуудал ФАТФ-тай ямар холбоотой болоод байгууллагын тэмдэгийг нь наачихсан юм? Европд байрладаг штээ гэж шаахгаад бн уу?

Avatar

Зочин 2020-10-11 66.181.188.102

Номтойтой ниййлж хүүхэн хүчиндээ биздээ энэ ЗГХЭГ н дарга хэмээгч н**ш

Avatar

Зочин 2020-10-11 66.181.188.102

Ийм хогийн шааруудыг төрөөс зайлуулж бж бид сайхан амьдарна үхвэл таарна

Avatar

Зочин 2020-10-11 66.181.188.102

Энэ балай hero n дүү Оюунэрдэнэ г яагаад тагнаж болохгүй гэж хогийн н**ш хулгай хиихээс өөр юу хсиин номтойгоо шоронд хэн хөгийн найз б**с долоогч

Avatar

Badarch taxar 2020-10-11 59.153.115.209

Yaponchuud honshoortoi zeel ogdog yum urt hugastaatai barag hvvgvi shaham

Avatar

Зочин 2020-10-11 203.91.115.55

АН-ханы тавьсан АСЕМ чиингэс самуурай бондны өрийг бага хүүтэй өрөөр дарсан байхаа

Avatar

Зочин 2020-10-11 202.55.188.91

Юугаа донгосоод байна аа? Жагсаалтаас гараагүй шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-11 203.91.115.55

сааралаас гарцаан гонио элбэгдорж минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж