Сувдан эрэгт нисдэг тэрэг осолджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сувдан эрэгт нисдэг тэрэг осолджээ

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Сувдан эрэгт нисдэг тэрэг осолджээ

 

Хавайн Сувдан эрэгт пүрэв гаригт /II.18/ нисдэг тэрэг осолджээ. “Bell 206” нисдэг тэргэнд таван хүн зорчиж явснаас нэг хүүхдийн бие маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна. Нисдэг тэрэг унасны дараа зорчигчдын гурав нь эрэг рүү сэлж гарсан аж. Осолдсон хүмүүсийн нэг нь жуулчны хөтөч байжээ.

 

Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд Хавайн баазад байрлах тэнгисийн цэргийн баазын хоёр нисдэг тэрэг шөнийн сургуулилтын  үеэр мөргөлдсөнөөс 12 цэрэг амь үрэгдсэн аж.

 

Сувдан эрэг нь дэлхийн II дайны эхэн үе 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Японы дайралтад АНУ-ын 1777 цэрэг амь үрэгдсэн газар юм. Цуст дайнаас хойш 70 жилийн дараа Сувдан эрэг нь жуулчдын сонирхлыг татсан газар болжээ. Сувдан эрэгт байрлах зочдын төвд музей, хүнс болон номын дэлгүүр зэрэг байрладаг байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-19 59.153.114.213

Хавай боомтруу японууд дайраад л асар сvртэй дайн болсон юм шиг бичдэг! Америкт учирсан хамгийн том гамшиг зовлон байсан гэдэг! Тэр газар хеделж, тэнгэр нурах мэт гамшиг сvйрлийг даван гарч дэлхийн 2-р дайнд гол vvрэг гvйцэтгэсэн Америк улс агуу!! Агуу!! Америк Хавайн гамшиг сvйрлийг даван гарч чадаагvй бол дэлхий яах байсан болоо?!гээд байдаг! Гэтэл тэр том дайнд нь 1800 орчим цэрэг амь vрэгдсэн гэнээ. Тэр дайнд Оросоос 27-28 сая, Германаас 11-12 сая хvн vрэгдсэн гэдэг!

зочин 2016-02-19 71.205.146.133

усан дээр унасан тулдаа л муу золигнууд чинь амьд гарлаа, үгэнд орохгүй яадаг золигнууд уу, Обамаагийн хошгон дээр нь 23 алгад

Зочин 2016-02-19 103.26.193.80

Усны гадаргуу дээр таарч унасандаа арай зөөлөн тусч. Хуурай газар, хатуу талбайд таарвал зад үсрэхгүй юу